Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вонсүн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр Улаанбаатар-Сөүл хотын туршлага хуваалцах чуулга уулзалт болж талууд бодлогын түвшинд хамтран ажиллах мэдэгдэл гаргаж, хоёр хотын агентлагууд, мэргэжилтнүүдийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тодруулбал нийслэлийн Засаг даргын Хот …
Tag Archives: нийслэл мэдээ
September, 2015
-
22 September
Сөүл хотын дарга Пак ВонСүн МУИС-ийн хүндэт доктор боллоо
Сөүл хотын дарга Пак Вонсүнд өнөөдөр МУИС-ийн хүндэт доктор олголоо. Сөүл хотын Захирагчаар 2006 оноос эхлэн сонгогдон ажиллаж байгаа Пак Вонсүн нь оюутан цагаасаа эхлэн ардчилал хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч байжээ. Тэрээр 1956 онд төрсөн. 1980-аад оноос эхлэн төрийн албанд ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд Сөүл хотын Захирагчаар сонгогдон 2 дахь удаагаа улиран ажиллаж байгаа юм байна. Түүнд “Хүндэд …
August, 2015
-
25 August
Цахим газар өмчлөлийн IV ээлжийн бүртгэл өнөөдөр 12:00 цагаас эхлэнэ
Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулах бэлэн боллоо. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлнэ. Бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар хүсэлт хүлээн авна. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай …
-
15 August
“UB food FESTIVAL 2015” болж байна
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Вива сити” хороололд “UB Food Festival 2015” үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Энэхүү фестиваль нь 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж, 1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж олгодог онцлогтой. “UB Food Festival” – д Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд оролцох юм. …
-
12 August
Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн хамгаалалтын бүсийг шинэчилнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/656 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар батлагдсан ”Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс”-ийг шинэчлэн тогтоох Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. …
-
8 August
Чингисийн талбайд 600 гаруй лам сүсэгтэн олонд зориулж ном айлдлаа
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Даншиг наадам-Хүрээ цамд оролцохоор ирсэн 600 гаруй лам өнөөдөр 06:00 цагаас эхлэн Чингисийн талбайд нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн …
-
3 August
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/636 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн орчин тойрон, гадуурх явган хүний замыг тохижуулах, авто машины зогсоол нэмж гаргах, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн гэрэлтүүлэг хийх ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхой нэг хэсэг 46 га талбайд “Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр хийж …
July, 2015
-
23 July
Усан замын тээврийнхэн “Эрсдэл багатай” гэж үнэлэгдлээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу улсын байцаагчид Хөвсгөл аймагт ажиллан усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд 2015.06.30-наас 2015.07.06 хүртэл хугацаанд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг МХЕГ-ын Дэд даргын зөвлөлийн 2015.07.22-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Шалгалтад Хөвсгөл аймагт усан замын тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл усан зам”, “Ашихай”, “Тосгол”, “Хөвсгөл трэвел”, Монгол …