Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа үүрэг даалгавар өгөв. Өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгавар Нийслэлийн нутаг дэвсгэрт барьж буй барилгуудад шалгалт хийв Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт барьж байгаа барилга байгууламжийн баримт, …
Tag Archives: нийслэл мэдээ
March, 2016
-
7 March
95 мянга гаруй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 1 сараас эхлэн 5 сарыг дуустал зохион байгуулж байна. Нийслэлийн татварын газраас өгсөн мэдээллээр 1, 2 дугаар сард нийслэлийн 9 дүүргээс нийт 62.350 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл албан …
November, 2015
-
26 November
Э.Батүүл дарга БНАСАУ-ын АДХТ-ийн НБД-д бараалхлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенян хотын Ардын хорооны дарга Ча Хий Римийн урилгаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд Пхенян хотод ажлын айлчлал хийлээ. Айчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Ким Ён Нам-д бараалхаж хоёр улс, цаашлаад хотуудын хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. БНАСАУ-ын …
-
19 November
1591 нэгж талбарт газар өмчлөх иргэдийг дахин тодрууллаа
Өнгөрсөн наймдугаар сард явагдсан Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэлээр Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нийт 16 байршилд 26 302 иргэд газар өмчлөхөөр сонгогдсон. Тэднээс 1591 иргэн хуулийнхаа хугацаанд багтаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна. Иймээс дээрх иргэдийн газар өмчлөх эрхийг цуцалж, өмнө нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягт бүртгүүлсэн иргэдийн дундаас 1591 нэгж талбарт газар өмчлүүлэх цахим шалгаруулалтыг өнөөдөр …
-
6 November
Сайжруулсан зуухны төсөл зогсчээ
Нийслэлийн агаарын бохирдлыг сааруулахад түлхэц болох ажлуудын нэг бол сайжруулсан зуух хэмээн албаныхан тайлбарлаж байсан. Ингээд 2013 оноос гэр хорооллын өрхийг сайжруулсан зуухаар хангах ажил эхэлсэн билээ. Тэгвэл энэ жил төсөвт сайжруулсан зуух төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгаагүй байна. Улмаар сайжруулсан зуух төслийн хэрэгжилт зогсчээ. Учир нь уг төслийн санхүүжилтийн 50 хувийг Дэлхийн банк, үлдсэн 50 хувийг Монголын Засгийн газар хэрэгжүүлдэг …
October, 2015
-
27 October
“Нийслэлийн гоо охин, шилдэг жентельмен хөвгүүн-2015” тэмцээний шагналын эзэд тодорлоо
НЗДТГ, “Азийн модель” агентлагийн хамтран зохион байгуулсан “Нийслэлийн гоо охин, шилдэг жентелмен хөвгүүн-2015” тэмцээн 10 сарын 05-аас 25-ны өдрүүдэд явагдаж, Улаанбаатар чуулгын зааланд финалын шалгаруулалтаа амжилттай зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа. Энэхүү тэмцээн 2014 онд анх удаа зохиогдож байсан бол 2015 онд ийнхүү хоёр дох удаагаа удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. “Нийслэлийн гоо охин, Жентелмен хөвгүүн” тэмцээнийг зохион байгуулахын …
-
3 October
“Цэвэр агаар эрүүл амьдрал” марафон болж байна
“Цэвэр агаар эрүүл амьдрал” уриан дор олон нийтийг хамарсан марафон гүйлтийн тэмцээний нээлт өнөөдөр өглөө 09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, МУБИС-ийн гадна талбай, Спортын төв ордны үүдэнд боллоо. Бүх нийтийн марафон нь иргэд, аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг бий болгох, хүн бүр эрүүл чийрэг амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой аж. Энэхүү марафон гүйлтийн тэмцээнд нийтдээ …
September, 2015
-
30 September
Нийслэлийн шилдэг төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн тэргүүний тохижилт, үйлчилгээтэй төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулах болзолт уралдааныг зарласан. Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатанд Эрүүл мэндийн байгууллагуудын материал болон байгууллагуудаас шалгарсан шилдэг эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын материалыг хүлээн авч байна. Хоёрдугаар шатны шалгаруулалтад ирсэн материалд үндэслэн 10 дугаар …
-
30 September
“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн таван байршилд авто зам барина
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/763 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн таван байршилд замын байгууламжийн зориулалтаар нийслэлийн Авто замын газарт тус бүр 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд: Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдвартын автобусны эцсийн …
-
29 September
Гал унтраах ууган анги Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Алтан гадас одон”-т Гал унтраах аврах 10 дугаар ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж өглөө. Одон гардуулах ёслолын ажиллагаанд УИХ, МУ-ын Засгийн газрын гишүүн Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал, НОБГ-ын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр болон албаны бусад …
-
28 September
“Модел ЮНЕСКО Монгол” чуулганыг Улаанбаатарт хийнэ
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг тохиолдуулж, “Модел ЮНЕСКО Монгол” анхдугаар арга хэмжээг ирэх аравдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулах гэж байна. “Модел ЮНЕСКО Монгол” буюу МЮМ нь олон улсад зохион байгууллагддаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар чуулганы нэгэн хувилбар юм. Уг үйл ажиллагааны гол зорилго нь …
-
28 September
Нийслэлийн 376 жилийн ойг угтан хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг үүрэг болголоо
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр удирдан явууллаа. Хуралдаанаар өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн 9 дүүргийн 21 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл …
-
24 September
НИТХ-ын ээлжит хуралдаан түр хойшлогдлоо
НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр эхэлж, хуралдаанаар “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”, нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох, НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын зүгээс эхний хоёр асуудлаар завсарлага авлаа. Ингэснээр НИТХ-ын ээлжит хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний Мягмар гараг хүртэл түр хойшлогдлоо гэж …
-
23 September
Шилдэг тохижилттой 600 аж ахуйн нэгжид батламж гардууллаа
“Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд 19 мянган байгууллага аж ахуйн нэгж 45 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулан 401.2 га талбайн цэвэрлэгээ угаалга хийсэн байна. Ажлын хэсгүүд тохижилт сайтай 6408 байгууллагад смайл наалт нааж урамшуулан, цэвэрлэгээ муутай 3568 аж ахуйн нэгжид гахай наасан.Эдгээр …
-
23 September
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын А/509 дүгээр захирамжаар нийслэлийн хэмжээнд 12 салбар комисс байгуулагдаж, төрийн болон хувийн хэвшлийн нийт 1609 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад үзлэг явуулж байна. Улсын үзлэг батлагдсан хуваарийн дагуу 2015.10.30-ныг дуустал явагдах бөгөөд 2015.09.16-ны өдрийн байдлаар нийт байгууллагын 40 хувь нь үзлэгт хамрагдсан байна. …