Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченко, тус банкны Евроазийн дэд бүтэц хариуцсан ахлах банкер Светлана Радченко нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар болон Орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухай, мөн барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж …
Tag Archives: нийслэл
August, 2019
-
29 August
ЗЦГ-ын гүүрэн гарцны нэвтрэх хөдөлгөөний эхний хэсгийг 09 сарын 15-ны өдөр нээнэ
Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотод баригдаж байгаа авто зам, гүүрийн ажлуудын явцыг хэд хэдэн удаа биечлэн шалгаж, газар дээр очиж ажиллан, улгамдсан асуудлыг шийдвэрлэж, зам гүүрийн ажлыг хугацаандаа багтааж ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг өгсөн. Удахгүй хичээлийн шинэ жил …
-
28 August
Баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллахад хот бүх талаар нээлттэй байх болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын гишүүд болон Хотын захирагчийн хамт бизнес эрхлэгчидтэй уулзлаа. МҮХАҮТ-д болсон энэхүү “Бизнес уулзалт”-д 250 гаруй бизнес эрхлэгч, 10 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж …
-
28 August
Налайхын авто замын далангийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын цементэн хучилтыг ирэх …
-
27 August
100 айлын авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ
Сүхбаатар дүүргийн XI, XII хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс зам засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар …
-
27 August
“Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүд хуралдлаа
2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын талаарх танилцуулга мэдээллийг сонслоо. “400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан. 42 дундын бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангана. Батлагдсан орц, жорын дагуу …
-
27 August
Байлдааны онгоцны үзүүлэх тоглолтын үеэр Хүйн долоон худаг руу автобус үйлчилнэ
Халх голын 80 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдах ОХУ-ын байлдааны онгоцны үзүүлэх тоглолт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, Офицеруудын ордон, Таван шараас их багтаамжийн хоёр автобус 10.20, 10.30 цагуудаас Хүйн долоон худаг руу тус тус үйлчилнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
-
27 August
Ирэх сард Монгол Улс, БНХАУ-ын гурав дахь удаагийн экспо зохион байгуулагдана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс /2019.08.26/ Хөх хотын дарга Фөн Үйжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв. Монгол Улс, БНХАУ-ын …
-
26 August
Усны салбарын эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг есдүгээр сарын 13-ныг хүртэл хүлээн авна
Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай болсон. Туул голын сав газрын Улаанбаатар хот орчмын хэсэгт газрын …
-
26 August
Хүйн долоон худагт Оросын Цэргийн нисэх хүчний агаарын үзүүлбэр болно
Халх голын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах баярын болон бусад арга хэмжээний талаар НЗДТГ-ын Цэргийн штаб, нийслэлийн Соёл урлагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Халх голын 80 жилийн ойгоор Улаанбаатар хотод ОХУ-ын А.В. Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт болохоос гадна ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн …
-
24 August
Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо
Нийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу 08 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр НСУГ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, аян болон зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллээ хийж, харьяа соёл, урлагийн байгууллагууд 2019 оны наймдугаар сар хүртэл хийж, хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын тухай танилцууллаа. 2019 …
-
24 August
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорчээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.8.23/ “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал …
-
23 August
Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 километр зам ашиглалтад ороход бэлэн болжээ
Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 километр авто зам, 57 у/м гүүрийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.Шинэ замын зорчих хэсгийн өргөн 14 метр, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, гурван метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай. 1.4 километр авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам …
-
23 August
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв. Монгол Улс, БНСВУ-тай 1954 …
-
23 August
Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг, Зуун айль дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлын үеэр Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга дээрх байршилд хийж буй бүтээн байгуулалтын ажлууд болон бусад шаардлагатай мэдээллийг өгсөн. Өнгөрсөн хугацаанд эл ажлын хэсэг нийт есөн удаа хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх …