Иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шуурхай авах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы хэлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Явуулын оффис” ажилуулж эхэлсэн тухай мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Тэгвэл өнөөдөр Засаг даргын явууллын оффист Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат …
Tag Archives: нийслэл
May, 2019
-
24 May
Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ сарын 29 хүртэл хүлээн авна
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг тавдугаар сарын 15-наас 29 хүртэл 14 хоногийн хугацаатай …
-
24 May
Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-ийн дарга Р.Дагва Нийслэлийн цагдаагийн газарт ажиллалаа. Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газраас олон ажил хэрэгжүүлжээ. Засгийн газраас хэсгийн нэг байцаагч 4,000 хүнд үйлчлэх ёстой гэсэн тогтоол гаргасан ч өнөөдөр нэг байцаагч үүнээс хоёр, гурав дахин олон хүнтэй хороонд …
-
24 May
Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо
Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай тогтоол хэлэлцлээ. Энэ онд ойн цэвэрлэгээний огтлолоор 2500 метр куб хэрэглээний мод, 1500 метр куб түлээний мод, ногоон бүсэд оршин суудаг айл өрхүүдэд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 4900 метр кубыг бэтгэхээр төлөвлөжээ. Ойгоос түлээний болон хэрэглээний мод бэлтгэсний төлбөр орлогод 56 сая төгрөгийг нийслэлийн төсөв төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. …
-
24 May
Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй асардаг аав
Амьдрал эрээнтэй, бараантай байдаг. Амьдралын энэ л үедээ төрсөн ганц хүүгээ л гэж яваа нэгэн аавыг бид онцолж байна. Мэдээж өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг хайрлах нь бидэнд байгалиас заяасан төрөлх чанар. Хэдий орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй асрах түүнийг Г.Батхуяг гэдэг. Тэр яг одоо ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн тасагт 7 настай Б.Гэрэлт-Од хүүгээ сахин …
-
24 May
С.Амарсайхан Элчин сайд К.Кобландинтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинтай уулзлаа. Уулзалтад Казахстан улсын элчин сайдын яамны зөвлөх А.Абишев, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зэрэг албаны төлөөлөл оролцсон юм. Уулзалтын эхэнд ирэх сарын 3-ны өдрөөс эхлэн хоёр …
-
23 May
С.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Номын баяр-2019” арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй төр, засгийн түшээдээс гадна МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай тэргүүтэй зохиолчид …
-
23 May
“Номын баяр 2019”-ийн нээлтээр хотын Захирагчийн “Явуулын оффис” ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээж авах тусгай дугаар ажиллуулна гэдгээ хэлсэн. Тэгвэл нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах, тэдний ажил, амьдралд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой Засаг даргын “Явуулын оффис” өнөөдрөөс дүүргүүдэд ажиллаж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …
-
23 May
Сансарын тойргоос Дарь эхийн уулзвар хүрэх замыг хаана
Эрчим хүчний яамны захиалгаар хийгдэж буй Мамба дацан орчмын халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд зам хаахаар болжээ. Тодруулбал БЗД-ийн Их тойруу, Сансарын тойргоос Дарь эхийн уулзвар хүртэлх замыг 2019.05.24-ний 24:00 цагаас 2019.05.25-ны 06:00 цаг 2019.05.25-ны 24:00 цагаас 2019.05.26-ны 06:00 цагуудад түр хаана. Тиймээс иргэд та бүхэн өөр зам сонгон хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.
-
22 May
Баянзүрхчүүд энэ Бямба гаригт зуслан, ногоон бүсийг цэвэрлэнэ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд бүх нийтийн их цэвэрлэгээг 7 хоног бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Тодруулбал, Зуслан ногоон бүс, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор энэ бямба гаригт зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж …
-
21 May
Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн хамтаар Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Виала, С.Реунауд, Л.Брет, Б.Мукентөрм нарыг хүлээн авч уулзлаа. Тус хотын нэгдсэн эмнэлгийн эмч нар 2000 оноос хойш манай Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Монгол Улсад хийж …
-
21 May
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар гурван асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр үдээс хойш /2019.05.20/ үргэлжлэн хуралдлаа. Хуралдаанаар Хотын соёлын элч ажиллуулах тухай асуудал байв. “Хотын соёлын элч”-ийг ажиллуулах журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч байх бөгөөд тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байна. …
-
21 May
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай уг асуудлыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулсан юм. Өдгөө автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж буй. Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг …
-
21 May
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон тойрог, хороодынхоо иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн ням гарагт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан өөрийн сонгогдсон тойрог Сонгинохайрхан дүүргийн X, XI, XXVIII хороодын иргэдтэй уулзаж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж, иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонслоо. Уулзалтын эхэнд төлөөлөгч Д.Баярсайхан хүүхэд залуучуудынхаа мэдлэг боловсролд анхаарал хандуулж, оюунлаг, бүтээлч ирээдүйг бий болгоход …
-
21 May
“Оюутан цагдаа-2019” арга хэмжээний бүртгэл энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ
Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, …