Tag Archives: нийслэл

December, 2017

  • 22 December

    Малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхэллээ

    Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран ХХААХҮ-ийн яамтай “бодлогын гэрээ” байгуулсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-аас малын тэжээл импортлохоор шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа.Уулзалтаар хямд үнээр худалдаалагдах өвс тэжээлийн хүрэлцээ хангамжийг илүү нэмэгдүүлж ажлаа шуурхайлахыг “бодлогын гэрээ”-ээр үүрэг хүлээсэн аж …

  • 22 December

    Зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрлийг хөнгөлөлттэй үнээр цөөрүүлж олгоно

    Сард хоёр удаа худалдаалдаг хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болох асуудлаар өчигдөр Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд мэдээлэв. Эм үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулга “Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэхгүй байгаа асуудлыг, судалж шийдэх албан даалгавар өгсөн. Даалгаврын дагуу бид эрүүл мэндийн Төрийн …

  • 22 December

    Ө.Энхтүвшин Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн ирэх оны төлөвлөгөөг дахин хэлэлцүүлэхээр товлов

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр хуралдаан  боллоо. “Олон нийтийн оролцоотой гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог Монгол орон даяар бэхжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгжүүдэд чиглүүлэх шаардлагатай” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааныг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Хуралдаанаар зөвлөлийн 2017 оны ажлын хэрэгжилт, 2018 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл болон …

  • 22 December

    “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-ыг шалгарууллаа

    Нийслэлийн 2017 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа  өчигдөр  Хангарди ордонд боллоо. Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын, ялангуяа Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүн, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ. Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд …

  • 22 December

    Нийслэлийн Засаг дарга “Зах зээл судлалын хүрээлэн”-тэй хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ”Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, нийслэл хотод бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Зах зээл судлалын хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан …

  • 22 December

    Ес эхэллээ

    Өнөөдрөөс ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ. Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны …

  • 22 December

    Монголд ирэх таван жилд хамгийн эрэлттэй байх 10 мэргэжил

    Өндөр цалин, тохилог албан тасалгаа, хангамж сайтай ажлыг хүн бүр л мөрөөддөг. Ийм байхын тулд мэргэжлээ зөв сонгох нь хамгийн чухал. Бид та бүхэнд ирэх таван жилд Монголд хамгийн эрэлттэй байх магадлалтай 10 мэргэжлийг танилцуулж байна. 1.Маркетингийн менежер: Энэ чиглэлийн мэргэжилтнүүд олноороо бэлтгэгдэж байгаа ч компаниуд илүү ур чадвартайг хайсаар байна. Иймд мэргэжлээ зөв сонгож, мэргэжилдээ эзэн болох нь маш …

  • 21 December

    Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

    Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болов. Төслийг ХУД-ын 16-р хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа спорт цогцолборын хойд талд байрших …

  • 21 December

    Монгол иргэд Аргентин улс руу 90 хоног визгүй зорчино

    Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улсын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боллоо. Манай улс Аргентин улстай 1971.09.07-нд дипломат харилцаа тогтоожээ.Мөн Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.Одоогоор Монгол Улс 186 улстай дипломат …

  • 20 December

    Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

    Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ. Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар …

  • 20 December

    Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь аймгийн зарим сумд хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Мал, амьтны гоц халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Мал, амьтны гоц халдварт өвчнүүдээс шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан өвчнүүд 2017 онд бүртгэгдсэн. Шүлхий: 2017 оны 01 сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэнээс хойш Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгийн нийт 41 сум, нийслэлийн нэг дүүрэгт шүлхий өвчин оношлогдож нийт 830 – аад …

  • 20 December

    “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замууд” оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дүүргүүдэд жигд хөгжүүлэх зорилт тусгагдсан. Тус зорилтын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл болон хоршооны салбарт зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хөгжүүлж, үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг бүхий шошготой бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар …

  • 20 December

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Хоггүй Хан-Уул” аяныг амжилттай хэрэгжүүллээ

    Хог хаягдал нь хөрсийг бохирдуулж халдварт өвчин үүсэх гол хүчин зүйл болдог. Хүн амын дунд тархаж буй нийт халдварт өвчний 20-30 хувь нь орчны бохирдолтой шууд хамааралтай гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулдаг. Хог шороотой орчинд амьдардаг хүмүүсийн дийлэнх хувь нь бие бялдрын хөгжил дутуу, ямар нэгэн харшлын өвчтэй байх нь түгээмэл байдаг аж. Энэ ч утгаар дэлхий нийтийн хөгжлийн …

  • 20 December

    НИТХ-ын дарга С.Амарсайхан БНСУ-ын КОСПО консорциумийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    НИТХ-ын дарга С.Амарсайхан БНСУ-ын КОСПО консорциумийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус консорциум нь БНСУ-д үйлдвэрлэгдэж буй эрчим хүчний 9,9 хувийг үйлдвэрлэдэг эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчээс гадна уул уурхайн нөхөн сэргээлт, шатаасан нүүрсний үнсийг орхигдсон уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах талаар судалгаа, шинжилгээ хийдэг байгууллага юм байна. Хоёр орны эрчим хүчний яам хамтран ажиллах хүрээнд тус улсын засгийн газрын Хөгжлийн албан ёсны …

  • 19 December

    2017 оны Нийслэлийн шилдэг авьяаслаг хүүхэд тодорлоо

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн 5 номинациар шалгаруулжээ. Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч …