“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт өчигдөр Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа. Энэхүү бизнес уулзалтыг тус дүүргийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан МҮХАҮТ, Багануур Үйлдвэр технологийн парк, “Багануур” ХХК, “Монхимо” ХХК зэрэг компани хамтран зохион байгуулж буй аж. Дүүргийн хөгжлийн үндэст тулгуурлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж мэдээ мэдээллээр хангах, хамтрах ажиллах боломж нөхцөл болон дүүрэгт хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой юм. Анх удаа зохион байгуулагдаж буй …
Tag Archives: нийслэл
March, 2018
-
21 March
НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн Казах иргэдэд хүндэтгэл үзүүллээ
Казах түмэн жил бүрийн 22-нд буюу өдөр шөнө тэнцэх өдрөөр Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярынхаа хүрээнд Налайх дүүргийн Казах иргэд өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Баярын хуралд НИТХ–ын дарга С.Амарсайхан, Ажлын албаны дарга Б.Батбямба болон дүүргийн удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүлэв. Аж үйлдвэрийн ууган хот Налайх дүүрэгт 2 үндэстэн 22 угсаатан оршин суудаг юм байна. Тус дүүрэгт анх 1931 онд хөдөлмөрийн гэрээгээр Казах …
-
20 March
100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлаар телевизийн хэлэлцүүлэг боллоо
НИТХ-ын хурлаас санаачлан Eagle телевизтэй хамтран 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх сэдвээр хэлэлцүүлэг нэвтрүүлгийг 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга, Химийн ухааны доктор /Ph.D/, дэд профессор С.Өнөржаргал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр, “Шударга ёс” ТББ-ын тэргүүн, иргэн Г.Баярсайхан нарын зочид оролцлоо. …
-
19 March
Найрамдал цогцолборт ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын уулзалт болов
Өчигдөр буюу Цэргийн баярын өдөр олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубуудын уулзалт амжилттай болж өнгөрлөө. Чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн 94 эко клубын 500 гаруй багш, сурагч хамрагдсан. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд уриалан дуудаж, цаашлаад гэр бүлийнхэндээ эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг түгээн, …
-
15 March
НИТХ-ын тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүн 12 удаа хуралджээ
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20-р зүйлд хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхийг заасан байдаг. Хуульд заасан үндэслэлийн дагу НИТХ-ын чөлөөт цагт хурлын тэргүүлэгчид хуралдаж нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг. Энэ утгаараа тэргүүлэгчдийн үүрэг хариуцлага энгийн төлөөлөгчөөс өндөр юм. 2017 оны 11 сарын 15-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж НИТХ-ын есөн тэргүүлэгчийг …
-
14 March
НИТХ-ын Tэргүүлэгчдийн хурал хойшиллоо
НИТХ–ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, НИТХ–ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Хотын дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, Ойг тэмдэглэх зөвшөөрөл тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдсангүй. НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцох ёстой 9 тэргүүлэгчээс ирсэн 4, өвдсөн 2, гадаадад томилолтоор яваа 1, …
-
13 March
Зам, тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөнд НИТХ–ын дарга С.Амарсайхан оролцлоо. Зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн байдал түүний шалтгаан зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлууд цаашид авах арга хэмжээний талаар ярилцав. Нийслэлийн дүүргүүд зам тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.Зам тээврийн ослын шалтгаан,нөхцөл байдал дүүргүүдийн нутаг дэвсгэр бүрт өөр байгаа учир …
-
2 March
Ц. Сандаг-Очир: Ц.Баатархүү төлөөлөгчийн ярьж байгаа зүйлийг хувийн шинжтэй ганцаарчилсан тоглолт гэж харж байна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн өнгөрсөн сарын 27-нд болсон ээлжит хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очирын АН-аас хөндсөн асуудалтай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлснийг хүргэж байна.
-
1 March
С.Амарсайхан хэний дургүйг хүргэсэн бэ
НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөртэй холбогдуулан АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү Нийслэлийн орон сууц, дэд хөтөлбөрийн дүгнэлтийг танилцуулах гэж индэр дээр гарангуутаа хэлэлцэх асуудалд хамааралгүй, улс төрийн шинжтэй хэт явцуу дүгнэлт хийж, дүгнэлтийнхээ төгсгөлд НИТХ-ын огцруулах асуудлыг хөндөх саналтай байгаагаа илэрхийлсэн. Өнгөцхөн харахад сөрөг хүчний хаврын улс төр мэт санагдах боловч харамсалтай нь байгаа оносонгүй. …
February, 2018
-
27 February
С.Мөнхчулуун:АН-ын зүгээс камерын өмнө улс төр хийсэн явдал боллоо
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс хурлын дарга С.Амарсайханыг огцруулах тухай асуудлыг хөндлөө. Харин энэ асуудалд НИХТ-ын дарга дараах тайлбарыг өглөө. Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун АН-аас хөндсөн асуудалтай холбоотойгоор өөрийн болон намын бүлгийн байр суурийг илэрхийллээ. Нээрээ л хавар болчихсон гэлтэй улс төрийн элдэв популизмууд эхэллээ. Үүний нэг нь …
-
14 February
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг НИТХ-аар хэлэлцэнэ
НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн дарга Р.Дагва танилцууллаа. Тэрээр, “Хотын хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд том стратеги, том концепц шаардлагатай. Бидний санаачлага бол хил гаалийн тусгай статус бүхий чөлөөт бүс тогтоож, үүгээрээ дамжуулан эдийн засгийн өсөлтийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, гадаад дотоодын зочдыг татах боломж юм. Алтанбулагийн чөлөөт бүсийг бид …
-
14 February
Бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжинэ
Улаанбаатар хотын гэр хороололд 218.7 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Мөн 31 мянга орчим өрх түрээсийн байранд амьдардгаас ердөө 1187 нь төрийн түрээсийн орон сууцанд байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, залуу гэрд чиглэсэн орон сууцны бодлого үгүйлэгдэж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа. Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах зорилго бүхий …
-
14 February
С.Амарсайхан: Байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй
НИТХ-аас “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг санаачлан өнгөрсөн сарын 22–нд “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр НИТХ-аас нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар болон дүүргийн НИТХ-ын дарга нарыг оролцуулсан “Газрын харилцаа” сэдэвт хурал зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга С. Амарсайхан үг хэллээ. Тэрээр “Энэ оны нэгдүгээр сарын 22-нд “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй …
-
14 February
С.Амарсайхан Нийслэлийн газрын албаны дарга нартай газрын маргааны асуудлыг хэлэлцлээ
ИРГЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРЧИХААД БАЙХАД ГАЗРАА АВЧ ЧАДАХГҮЙ ХЭВЭЭР БАЙНА ГЭВ НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр тэрбээр газрын асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа олон иргэний асуудлыг шийдвэрлүүлэхээр нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын дарга, засаг дарга, газрын албадын дарга нар, холбогдох нийслэлийн агентлагуудад үүрэг өгөв. НИТХ-ын Ажлын …
-
12 February
Иргэдийн газрын маргааныг 21 хоногт шийдвэрлэнэ гэв
Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Иргэдээс ирсэн гомдолд хамгийн ихээр зонхилж байгаа нь газар өмчлөх болон эзэмшихтэй холбоотой мэдээлэл бүртгэгджээ. Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын 35 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах, 19 хувийг эрх шилжүүлэх, 22 хувийг зориулалт талбайн хэмжээ өөрчлөх, 20 хувийг …