НИТХ-аас Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу олны нэрлэж заншснаар 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг хуралдав. Энэ удаагийн хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо. Мөн НАЗХГ, НГА, НМХГ болон дүүргүүдийн удирдлагууд оролцож, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулав. НМХГ болон Сүхбаатар дүүргийн МХГ-аас 100 айл …
Tag Archives: нийслэл
May, 2018
-
11 May
Ханой хотын Намын хорооны дэд даргыг Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун хүлээн авч уулзлаа
Улаанбаатар, Ханой хотын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай “Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дук Тон тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж буй юм. Айлчлалын хүрээнд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга С.Мөнхчулуун Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/-ын нийслэл Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дук Тон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн МАН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Б.Мөнхжаргал, …
-
10 May
С. Амарсайхан: Хяналтын камеруудын тоо хэмжээг нэмэгдүүлэхийг зорих болно
НИТХ–ын дэргэдэх Судлаач эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн багийнхантай өмнө нь уулзаж санал солилцсон тухай мэдээллийг өмнө хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр НИТХ–ын С.Амарсайхан болон НИТХ–ын дэргэд байгуулагдсан Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын орон тооны бус зөвлөлийн гишүүд, Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн зарим төлөөлөгчид Замын хөдөлгөөний удирдлагын төвд зочлон үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус арга …
-
9 May
С.Амарсайхан: Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг эзэнтэй болгох ёстой
НИТХ–ын Тэргүүлэгчдийн үдээс хойшхи хуралдаанаар Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах, Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх, НИТХ–ын ээлжит хуралдаан зарлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, өмчийн бүртгэлээс хасах барилга объектын мэдээллийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан хүргэлээ. Баянзүрх дүүрэгт байршилтай 2, Сонгинохайрхан дүүрэгт байршилтай 2, Чингэлтэй дүүрэгт байрших 3, нийт 7 зөөврийн ус түгээх байр /Зөөврийн худаг/ болон Монгол …
-
9 May
Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг дэмжлээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар НЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулга сонсгол, Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах, Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах зэрэг асуудлыг хэлэлцлээ. НИТХ–ын 9 тэргүүлэгчээс 7 тэргүүлэгчийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ. Хурлын эхэнд НЗДТГ–аас хэрэгжүүлж байгаа хөгжлийн албан ёсны хамтын ажиллагааны …
-
3 May
Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийг батлах асуудлыг Нийслэлийн Ерөнхий менежер Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөр танилцууллаа. “Хүн амын ахуй үйлчилгээ- 2020” дэд хөтөлбөрийн тухайд өмнө нь тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдэж, хурлын тэргүүлэгчдийн саналыг тусгаж, дэд хөтөлбөрийг улам сайжруулж оруулж ирэх үүрэг авсан.Энэ дагуу дэд хөтөлбөрөө сайжруулж, тэргүүлэгчдийн саналыг тусгаад батлуулахаар оруулж …
-
3 May
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дүрмийн өөрчлөлтийг баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 9 тэргүүлэгчээс 7 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаанаа эхлүүллээ. Өнөөдрийн хуралдаанаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангийн мэдээлэл сонсгол, Хүн амын ахуй үйлчилгээ- 2020 дэд хөтөлбөрийг батлах, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах, Олон нийтийн санаачлагыг дэмжих, Бусад гэсэн 6 асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Д.Нацагдоржийн …
April, 2018
-
20 April
С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ийн дэргэд Аялал жуулчлалын салбарын сургалтын төв байгуулах хүний нөөцийг чадваржуулах сургалтын төв байгуулах багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, аяллын бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын менежментийг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг хангах, салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, тогтвортой …
-
9 April
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах тухай асуудлыг хэлэлцэв
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Хуралдааны дэгийн дагуу хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлж асуудлыг дэмжлээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад 2000 орчим хүн ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 5,700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Яармагт шилжүүлснээр үйлчилгээ авах …
-
6 April
Яармагийн шинэ гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд баригдах шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10м-ийн жаазан …
-
6 April
Шөнийн гудамжийг тавдугаар сарын 4-нд нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгаж, Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ. Энэ жил Шөнийн гэрэлт гудамжийг ирэх сарын 4-нд нээх бөгөөд гэрээ байгуулж, худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд, явуулын худалдаа, байгууллагуудын материалыг энэ сарын 17-н хүртэл …
March, 2018
-
29 March
Томуу, томуу төст өвчин ихсэж, хүүхдийн орны ачаалал нэмэгджээ
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 26-ны байдлаар, амбулаторийн 74.079 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2921 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.9 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж төвшнөөс 0.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус тус их байна. Нийт өвчлөгсдийн 35.9 хувийг 0-1 нас, 30.7 хувийг 2-4 нас, 19.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа …
-
25 March
“Сэтгүүлчид ба Элчин Сайдууд” уулзалт хамтын ажиллагааны өргөн боломжийг нээлээ
Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж буй “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт Blue Sky зочид буудлын Кристалл танхимд боллоо. Уулзалтыг нээж Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр “Эрхэм Элчин сайд нар болон сэтгүүлчид энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн зочид та бүхэндээ талархал илэрхийлж байна. Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрууд өдөр тутмын ажилдаа Монгол Улсын …
-
23 March
Албаны нохой сургагч бэлтгэх сургалт болж байна
Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн эргүүл хамгаалалтын тасгийн алба хаагчид эргүүл, харуул хамгаалалтын нохой сургагч бэлтгэх сургалтад хамрагдаж байна. Хоёр сарын турш үргэлжлэх энэхүү сургалтаар нохой сургагчид албаны нохойг өөртөө дасгах, ерөнхий дасгал, техник арга зүй зэрэгт суралцана. Албаны нохой сургагч болон нохойг сургаж, бэлтгэснээр цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд эерэг нөлөөнүүдийг үзүүлсээр байгаа юм. Сургалтыг Цагдаа, …
-
23 March
“Архив, албан хэрэг хөтлөлт” сургалт боллоо
Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын алба хаагчид болон АЕГ-ын мэргэжлийн багш нар дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад сургалт явуулжээ. Архив, албан хэрэг хөтлөлт сэдэвт сургалтыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн архивыг түшиглэн зохион байгуулсан байна. Түүнчлэн сургалтын үеэр уг хэлтсийн архивын өрөө, баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайшаан Архивын ерөнхий газраас “Талархал” гардуулжээ. …