Tag Archives: нийслэл

October, 2017

  • 13 October

    ОБЕГ:Докторууддаа хүндэтгэл үзүүлэв

    Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг Хууль сахиулах их сургуулийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын сургууль 2012 онд нэгдсэн билээ. Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуульд бага бүрэлдэхүүнийг, Онцгой байдлын сургуульд бакалавр, Хууль сахиулахуйн удирдлагын академид удирдлагын магистр, ахисан шатны боловсролын сургуульд гамшиг судлалын магистр, докторыг, гадаад хэлний сургалтын төвд хэлний мэргэжлээр хүний нөөцийг сурган …

  • 13 October

    “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана

    Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар “Зочин” уулзалтаараа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлагууд, төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн …

  • 13 October

    Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

    Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулах юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор …

  • 13 October

    Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торгууль ногдуулна

    – Яаралтай тусламжийн 101/105, 102, 103 дугаарт хуурамч дуудлага өгсөн тохиолдолд 50,000 төгрөгөөр торгоно –   Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын талаар 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авдаг. Яаралтай тусламжийн тусгай дугаарын утсуудад ирж байгаа нийт …

  • 12 October

    Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа” сэдэвт ээлжит сургалтыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдыг хамруулан өнөөдөр зохион байгууллаа. Өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл …

  • 12 October

    Бид улс орон хил хязгаар хамаарахгүй залуучуудаа дэмжих хэрэгтэй

    -Бид энэ дугаарын зочноор “Young brain” хөтөлбөрийн Монгол улс дахь үүсгэн байгуулагчийг урьж оролцуулаад байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу? -Та өөрийгөө танилцуулахгүй юу? -Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. намайг Б.Жавзандорж гэдэг. “Young brain” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэн ажиллаж байна. -Та хөтөлбөрийнхөө талаар товчхон танилцуулбал Яагаад энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх болсон бэ? -Манай Монголын нөхцөлд залуусыг дэмжсэн хөтөлбөр болоод …

  • 12 October

    С.Амарсайхан: Нийслэлийн Цагдаагийн газрын бааз суурийг бэхжүүлэх нь чухал

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зэрэг албаныхан  нийслэлийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэх, орчин үеийн техник технологийн дэвшлийг …

  • 11 October

    Яармагийн шинэ гүүр барих төсөл үргэлжилж байна

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих  “Яармагийн шинэ  гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажил үргэлжилж байна. Энэхүү төсөл нь Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох  Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1,2“ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто …

  • 10 October

    Улаанбаатар кино наадам энэ сарын 10-15-ны өдрүүдэд болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран  “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадмын хүрээнд нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг нээлттэй зарлаж, “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус …

  • 10 October

    Москва хот Улаанбаатар хоттой хамтран ажиллана

    Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Москва хотод айлчилж байна. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Москва хотын дарга Сергей Собянинтай уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд С.Дэлгэрмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга …

  • 9 October

    НИТХ-ын дарга С.Амарсайхан тамгаа гардаж авлаа

    Өнгөрсөн долоо хоногт завсарласан НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнөөдөр үргэлжилж, НИТХ-ын даргаа сонгов. Хуралдаан 41 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, НИТХ дахь АН-ын бүлгээс 1 цагийн завсарлага авснаар түр завсарласан юм. Завсарлага дуусч хуралдаан үргэлжлэхэд санал хураалтыг нууцаар явуулах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн. НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдаж дүн гарахад төлөөлөгч Д.Баярсайхан 19, С.Амарсайхан 21 санал авсан байна. Ингэснээр НИТХ-ын …

  • 9 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд  зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2017 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, …

  • 6 October

    Төсвийн ажилчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг зарлаж буй талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцууллаа. Энэ сарын эхнээс нийслэл дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй байгууллагуудын албан хаагчдын дунд уг аянг эхлүүлээд байгаа аж. Аяны хүрээнд нийслэл, дүүргийн албан хаагчид ажлын нэг өдрийг сонгон ажилдаа ирэх буцахдаа …

  • 6 October

    БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөг Улаанбаатар хотноо босгох ажил эхэлснийг мэдэгджээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, ОХУ-ын нийслэл Москва хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Москва хотноо айлчлал хийх гэж байгаа юм. Айлчлалтай холбоотойгоор хотын дарга С.Батболд болон ажлын хэсгийнхэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд …

  • 6 October

    Чингэлтэйн гүүрийг засварлаж дууслаа

    Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 18у/м гүүрийг засварлах ажлыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлж, 09 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн засварлаж, дууслаа. Уг ажлын хүрээнд 28,42м2 дам нурууны эвдрэл засварлан, тємєрбетон гүүрийн алгаслыг єргєн 14 ширхэг резинэн тулах хэсгийг сольж, нийт 28м2 тємєрбетон гүүрийн хийц элементүүдийг ган хийцээр …