Tag Archives: нийслэл

October, 2017

  • 25 October

    38 дугаар сургуулийн шинэ байрны нээлт боллоо

    Баянгол дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Орчин үеийн стандарт бүхий шинэ барилгын нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, “Од энд партнерс” ХХК-ийн захирал Т.Хосбаяр болон тус сургуулийн удирдлагууд, ажиллаж байгаа болон ахмад багш нар, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов. …

  • 25 October

    Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км авто замыг нээлээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, СХД-ийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр …

  • 25 October

    Төрийн албан хаагчийн сургалтын төвтэй боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Сургалтын төв”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт боллоо. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлагийн дарга, удирдлагууд оролцов. Энэхүү “Төрийн албан хаагчийн сургалтын төв”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банктай хамтран байгуулсан юм. Тус төвд нийслэлийн …

  • 25 October

    2017 оны “Нийслэлийн тэргүүний өрх ”-үүд шалгарлаа

    Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжилдөг. 1995 оноос хойш 22 дахь жилдээ зохион байгуулж 143 өрхийг шалгаруулаад байна. Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд 2017 оны “Нийслэлийн …

  • 25 October

    “Очир төв” зочид буудал Д.Дамба-Очир гишүүнийх биш гэв

    Дарь-Эхэд байрлалтай “Очир төв” зочид буудалд 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг нийгмийг цочроосон билээ. Хэргийг эргэн сануулахад 13 настай охиныг буудал руу дагуулан орж гэмт хэрэгтнүүд ёс бусаар бэлгийн дур хүслээ хангаж, амь насыг хэрцгийгээр хөнөөснөөс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Эл хэрэгтэй холбогдуулан “Очир төв” зочид буудлыг насанд хүрээгүй хүүхдийг бичиг баримтыг шалгаагүй хариуцлагагүй хандсан байдлыг …

  • 25 October

    Хэлэлцээр амжилттай үргэлжилж байна

    МҮЭ-ийн холбооноос есдүгээр сарын 19-нөөс улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд байгаа. Энэ дагуу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, АОЭНХ-ны төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийг өчигдөр /2017.10.24/ эхлүүллээ. Багш, эмч төдийгүй бага цалинтай олон мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцээрийн хүрээнд МҮЭ-ийн холбооноос тавьж эхний ээлжинд 2017 онд цалинг …

  • 24 October

    Л.Жавзмаа:Гоё зогсоолтой байшин барьсан гээд үнэ нэмж болохгүй шүү дээ

    Дэлхийд алдартай сүлжээ дэлгүүрийн нэг болох БНСУ-ын “Имарт” Монголд үйл ажиллагаа явуулаад нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл тус сүлжээ дэлгүүр өнгөрсөн сард хоёр дахь салбараа III, IV хорооллын эцэст нээсний дараахан төлөвлөж байсан орлого нь 100 гаруй хувиар давж биелсэн мэдээлэл БНСУ-ын зарим хэвлэлд нийтлэгдэж олны анхаарлыг татлаа. “Монголчууд хямарлаа гээд байсан нь худал байна. Гэхдээ хамаг мөнгөө Солонгос …

  • 24 October

    С.Батболд:Хоёр хотын хооронд “Тэнгэрийн зам” хэдийнээ нээгдсэн

    БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид “Air Busan” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотоос БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчдийг “Air  Busan”  компанийн ерөнхийлөгч Tae Keun Han, тэргүүн дэд ерөнхийлөгч Pan Ho Choi  болон бусад албаныхан хүлээн авав. Тус компанийн захирал хэлэхдээ  2007 онд  “Air  Busan”  байгуулагдсан.  Анх 2 …

  • 24 October

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал болох агаарын бохирдол, нийтийн тээвэрийн парк шинэчлэл,  гэр хорооллын дулааны алдагдал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлаар ярилцав. Бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг, нийслэл хотын эрэлт хэрэгцээнд суурилж,  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж чадвал  гацаанд байгаа олон асуудал …

  • 23 October

    Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлт ирэх долоо хоногт эхэлнэ

    Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлын хүрээнд “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлт …

  • 23 October

    Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна

    БНСУ-ын  Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр  Пусан хотын  дарга  Со Бёнсүтэй уулзаж,  хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Пусан хотын дарга  Со Бёнсү хэлэхдээ “Хэрэм босговол мөхдөг. Зам барьвал хөгждөг  гэсэн  Монгол ардын  зүйр үг байдаг.  Манай хоёр …

  • 23 October

    ‘’Пусан – 55” үзэсгэлэнд Монголын залуу зураачид оролцож байна

    БНСУ-ын  Пусан хотын урлагийн 55 дахь наадам болж байна. Уг наадмын хүрээнд  БНСУ, Монгол Улсын  залуу зураачид  хамтарсан үзэсгэлэнгээ анх удаа  Пусан хотод гаргаж байна.  Үзэсгэлэнд  манай улсын 25 зураач,  солонгосын 33 зураач  дүрслэх  урлагийн бүтээлээ  толилуулж байгаа юм. Өнгөрсөн онд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шинэ давалгаа” үзэсгэлэнд  Солонгосын  төлөөлөл оролцож, уран зургийн  хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах санал тавьсан. Пусан …

  • 21 October

    Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ-үүдэд шөнийн шалгалт хийжээ

    Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн Хяналт Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран 2017 оны аравдугаар сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Сарнайх супермаркетын баруун талд байрлах түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд түргэн гэмтэх бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хүнсийг печинд халааж худалдсан, зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлж хүнсний бүтээгдэхүүн, утаат тамхийг …

  • 20 October

    Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

    Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн. Төв аймгийн Лүн, Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн ажилласан …