Tag Archives: нийслэл

November, 2017

  • 1 November

    Цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс эхлэн 50-100 хувь хөнгөлнө

     Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг  50-100 хувь хөнгөлнө.Энэхүү хөнгөлөлт  өнөөдрөөс эхлэн  хэрэгжиж ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөх юм байна. Гэр хорооллын айл өрх хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт тооцох ажлыг Засгийн …

  • 1 November

    Баруун ширээтийн аманд 264 машины зогсоол байгуулжээ

    Улаанбаатар хотын иргэдийн хамгийн их зорчин ууланд гардаг Зайсан-Баруун ширээт  замыг өргөтгөж, аялагчдад зориулсан автомашины зогсоол байгуулах ажлыг Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн. Эл бүтээн байгуулалтын ажил дуусаж, өнгөрсөн амралтын өдөр холбогдох албаныханд хүлээлгэн өглөө. Гүйцэтгэгч компанийнхан эхний ээлжинд 2.05 км авто зам өргөтгөж, 264 машины зогсоол байгуулсан бол унадаг дугуй, автобус, таксины зогсоол, нийтийн бие засах газар, хогийн цэг нэмж …

  • 1 November

    “Чингисийн мэндэлсэн өдөр” энэ сарын 19-ний Ням гарагт тохионо

    Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан. Мөн энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байдаг. Харин энэ жилийн хувьд “Монгол бахархлын өдөр” 11 дүгээр сарын 19-ний Ням гарагт тохиож байна. Тиймээс …

October, 2017

  • 31 October

    ТҮЦ-үүдийн 92,1% нь түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүн хадгалаж байжээ

    Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хоол, хүнсээр дамжих өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх зорилгоор түргэн үйлчилгээний цэг ажиллуулж буй иргэдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тус хэлтсийн нийт 9 улсын /ахлах/ байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хийж …

  • 31 October

    “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтсэн

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг өнгөрсөн 28-ны өдөр байршуулсан. Баримлын үнэ өртгийн талаар цахим орчинд худал мэдээлэл тарж, иргэдийн дунд буруу ойлголт төрүүлээд байсан юм. Энэ талаар өнөөдөр УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр болон баримлыг хийсэн компанийн удирдлагууд мэдээлэл өглөө. “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь …

  • 31 October

    Монгол Улс Юнеско-д элссэний 55 жил тохиож байна

    Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЮНЕСКО-ийн дүрэмд гарын үсэг зурж, тус байгууллагын 108 дахь гишүүн болсон юм. Энэ жил Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орсны 55 жилийн ой тохиож байна. Хамтран ажилласан 55 жилийн хугацаанд мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох, ЮНЕСКО-ийн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үндэсний байгууллагууд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны уялдаа холбоог зохицуулахад анхааран …

  • 31 October

    Налайх дүүргийн хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон нээлтээ хийлээ

    Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр  боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл болон хороод хамтран ажилладаг байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Дүүрэг, эх орны …

  • 31 October

    Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Гаруда 2017”-ийн эзэд тодорлоо

    Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “Гаруда” дээд шагналын эзэд тодорлоо. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм. 2017 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн …

  • 31 October

    НИТХ дахин хуралдаж чадсангүй

    Нийслэлийг бодлогоор тасралтгүй хангах ёстой НИТХ-ын хурал 5 сард хуралдсанаас хойш шинэ даргаа сонгох гэж ганц удаа хуралдсан. Өчигдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаан зарлагдсан боловч дахин хуралдаж чадалгүй хойшиллоо. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц буюу Нийслэлийн удирдлагуудын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл …

  • 30 October

    Монголчууд илч гэрлээ үйлдвэрлэдэг боллоо

    “Анд Энерги ХК” 2011 онд цахилгааны угсралт суурилуулалт, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд 2014 оны 9-р сард “Эрдэнэт LED” гэрлийн шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан аж. Тус компани нь байгуулагдсан цагаас эхлэн аж ахуй нэгж, үйлдвэр, айл өрхийн хэрэглээний зориулалтаар эрчим хүчний хэмнэлттэй, гэрэлтүүлэх хүчин чадвар сайтай LED гэрлээр Монгол орныхоо хэрэглэгчдэд хүртээмжтэйгээр импортын бүтээгдэхүүнийг орлож, бренд бүтээгдэхүүнийг таниулах …

  • 30 October

    Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогджээ

    Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурал энэ сарын 28-ны өдөр болж даргаа сонгожээ. Хуралд 468 төлөөлөгч оролцож, гуравдах ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулсан байна. Санал хураалтын дүнгээр: Нэр дэвшигч П.Амаржаргал 190, Ж.Хунан 176, П.Эрдэнэбат 56, Г.Нацагдорж 25, Д.Түвшинтамир 20 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй аж. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу П.Амаржаргал, …

  • 30 October

    НИТХ дахь МАН-ын бүлэг баасан гариг хүртэл завсарлага авахаар боллоо

    НИТХ-ын ээлжит XII хурал өнөөдөр Хангарьд ордонд эхэллээ. Нийт 45 төлөөлөгч гишүүдээс 27 гишүүн хүрэлцэн ирсэн бөгөөд 57.8 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэл хотын 2018 оны эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхээр цуглажээ. Энэ онд Нийслэлд 334 төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тусгаснаас 86 хувийн хэрэгжилттэй байна. НИТХ-ын ээлжит XII дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал 1. Нийслэлийн эдийн засаг нийгмийн …

  • 30 October

    “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжих биш хөшөө болон мөнхөрлөө

    Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээх хөшөөг байрлуулжээ. Нийслэлийн МАН-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа вэ гэдгийг уншигчид та бүхэн сайн  мэдэж байгаа биз. Ямартай ч авдаг цалин нь амьдралд хүрэлцдэггүй нийслэлчүүд та бид утаатай, түгжрэлтэй, уур бухимдал стресстэй амьдардаг энэ төлөв байдал 2020 онд арилах бүү …

  • 30 October

    Монголын Сайтын холбооны 8 жилийн ойн мэнд дэвшүүлье!

    Өнөөдрөөс 8 жилийн өмнө иргэд  интернет сайтуудаас мэдээлэл авдаг байсан ч өнөөдрийнх шиг цахим мэдээллийн хэрэгслийн ач холбогдол, нөлөөллийг төдийлөн сайн ойлгоогүй байжээ. Ийм цаг үед буюу 2009 оны 10 сарын 29-ны  эл өдөр zaluu.com, bolod.mn, medee.mn, sharmedee.mn, fact.mn тэргүүтэй сайтуудын удирдлага, төлөөллийн санаачлагаар Монголын Сайтын Холбоо ТББ-ын анхны хурлыг хийж, тус холбоог байгуулах шийдвэрийг гаргаж анхны дүрмээ баталж байжээ. МОСАХ-ын холбооны дүрмийн дагуу хоёр жилд …

  • 30 October

    Нийслэл хотын 378 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье

    Бидний хойч ирээдүй хүүхэд багачууд, Улаанбаатарын бахархал болсон залуучууд, өнөөгийн хотыг өдий зэрэгт хүргэж, дэлхийд дансалсан ахмадууд Та бүхэндээ Нийслэл хотын 378 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хүнээ дээдэлсэн үзэлд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэдгээ амласан Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлүүлээд жил гаран болжээ. Энэ хугацаанд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү анхааран ажиллаж, чамгүй олон бүтээн …