Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сард обьектын гал түймэр нийт 3139 удаа гарчээ. Үүний улмаас 10,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 36 хүн нас барж, 29 хүн түлэгдэж гэмтэн, 822 толгой мал хорогдож, 1355 гэр орон, сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 656 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 18,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран …
Tag Archives: нийслэл
November, 2017
-
3 November
Нисдэг тэргээр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нисдэг тэрэгний тусгай зогсоолд өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг өнөөдөр анхны буултаа хийлээ. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашиглаж байгаа нь энэ юм. Ингэсэнээр Улаанбаатар хотын ойролцоох болон алслагдсан бүс нутагт яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд оношлогоо эмчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүллээ. Энэхүү хүрээнд …
-
3 November
А.Гансүхийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов. Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна. Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол …
-
3 November
Нийслэл “Ulaanbaatar” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэгтэй боллоо
Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгох Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилтын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулан хийж бүтээсэн “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд …
-
3 November
Ирэх онд Улсын 6 эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна талбайг тохижуулах ажлыг эхлүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулсан. Ирэх 2018 онд Эх нялхас, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Халдварт өвчин судлалын …
-
2 November
С.Батболд ИКЛЕЙ-ийн Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр сонгогдлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИКЛЕЙ (ICLEI) олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр 2018-2021 онд ажиллахаар сонгогдлоо. Хотын захиргаадын холбоо болсон уг байгууллагад 86 улсын 1227 хот гишүүн бөгөөд 17 бүсийн нарийн бичгийн даргын газраар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Төв нь ХБНГУ-ын Бонн хотод, Зүүн Азийн төв нь Сөүл хотод ажилладаг. ИКЛЕЙ Зүүн Азийн …
-
2 November
“Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” ирэх онд Монгол улсад болно
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Каве Захиди, НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг төрийн бодлогодоо тусган “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж үндэсний хэмжээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлон ажиллаж …
-
2 November
Насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулахаар боллоо
Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж яаралтай үзлэг шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай үед амьдралын баталгаажих түвшнээс доогуур, нэн ядуу гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авчрахгүйгээр шуурхай үйлчлүүлэхээр боллоо. …
-
2 November
Канад Улсын Засгийн газраас уул уурхайн хяналтыг сайжруулах тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв
Канадын Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” буюу MERIT төслөөс хариуцлагатай уул уурхайг Монгол Улсад бий болгох, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор зарим тоног төхөөрөмжийг БОАЖЯ-нд хүлээлгэж өглөө. Сансрын хиймэл дагуулаас өндөр нарийвчлалтай зураг авах боломжтой GPS багц төхөөрөмжийг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардуулж, хүлээлцэх гэрээнд Төрийн нарийн бичгийн …
-
2 November
С.Батболд: Сахилга хариуцлагыг дээшлүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн харьяа агентлагийн дарга нарын дунд “Ёс зүй-Сахилга хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл гэдэг бүх шатны хууль хяналтын байгууллагын анхаарлын төвд байдаг газар. Учир нь нийслэл дээр маш олон зөвшөөрлийн асуудал байдаг. Газар олгохоос эхлээд мэргэжлийн хяналт, худалдан авалтын ажиллагаа гэх мэт. Хууль хяналтын …
-
2 November
Зуслангийн бүсийн газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлж байна
Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын албаны дарга нарын хамтарсан удирдамжаар зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газарт газар олгосон байдлыг судалж, хууль хэрэгжихгүй байгаа газарт нөхцөлийг тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт хийх ажил хийгдэж байна. Удирдамжийн хүрээнд Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваагаар ахлуусан ажлын хэсэг дээрх ажлуудыг эхлүүлсэн бөгөөд шалгалтаар Нийслэлийн нутаг дэвсгэр …
-
2 November
Мазаалай, тахь хээрийн бүргэдийг боннын конвенцод бүртгэлээ
Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай буюу Боннын конвенцын талуудын XII бага хурал өнгөрсөн сарын 23-28-нд Филиппиний Манила хотод боллоо. Гурван жил тутам болдог тус хурлын үеэр Монгол Улс нэн ховор зарим амьтныг конвенцод бүртгүүлэх санал гаргаж, оролцогч талуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Уг конвенцод бүртгүүлснээр тэдгээр амьтныг устахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж …
-
2 November
“Ulaanbaatar” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг нээлтийн арга хэмжээ маргааш болно
Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулсан. Бэлгэ тэмдгийн нээлтийн арга хэмжээ маргааш болно. Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгож Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилт тавин ажиллаж байгаа …
-
2 November
Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшүүлэх турших үйл ажиллагаа хэрэгжиж эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хог хаягдлын менежмент, бодлогын хүрээнд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1, 2, 3-р хорооны сонгогдсон орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудад хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, ялгах үйл ажиллагааг хэвшүүлэх туршилтын бодлогын төслийг тус дүүргийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Өдөр тутам …
-
1 November
38-р цэцэрлэг дулаан алдагдлын асуудлаа шийдлээ
Агаарын бохирдолыг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Тус банкны Дэлхийн “Улаанбаатар цэвэр агаар” төсөл нь энэ оны тавдугаар сараас эхлэн “Дулаалга аян” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй, агаарын бохирдлын хэмжээ өндөр бүсэд байрлах 6, 38, 125, 82 дугаар цэцэрлэгүүдийн барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн дулаан …