Tag Archives: нийслэл

November, 2017

  • 10 November

    Яармагийн шинэ гүүрийн дам нуруу угсрах ажил дууслаа

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ  гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох  Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, …

  • 9 November

    Энхийг сахиулагчдыг “Энхийн төлөө” медалиар шагнав

    Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад олон үндэстний эвслийн цэргийн хүчнээс явуулж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай 5 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр өглөө Офицеруудын ордонд болов. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын …

  • 9 November

    НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч, актлах, Шагналд тодорхойлох, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, Тогтоолд өөрчлөлт оруулах, Хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

  • 9 November

    Н.Айшолпан: Кинонд тоглох сайхан ч эмч болох мөрөөдөл минь хэвээрээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Бүргэдчин охин” нэрээр олон улсад алдаршаад буй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Айшолпан Нургаевийг хүлээж авч уулзан баяр хүргэлээ. 10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн охины амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдтэй анчин” кино энэ сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх шагнал хүртсэн …

  • 9 November

    БОАЖ-сайд Н.Цэрэнбат Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

      Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хадагтай Ёланда Фернандез Ломментайг хүлээн авч уулзлаа. АХБ-ны суурин төлөөлөгчийн зүгээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд баяр хүргээд, Монгол Улсын Засгийн газартай урт удаан хугацаанд үр дүнтэй үргэлжилж ирсэн хамтын ажиллагаагаа цаашид ч улам өргөжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. Байгаль орчин, аялал …

  • 9 November

    Ж.Бат-эрдэнэ:Шинэ нисэх буудлыг хугацаанд нь ашиглалтанд оруулах хэрэгтэй

    ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Японы Мицубиши корпорацийн Дэд бүтэц, байгаль орчны бизнесийн группын тээврийн дэд бүтцийн албаны захирал Нарүсэ Такүжи, МУ-д Шинэ нисэх буудал барих төслийн удирдагч Накаи Фүмио,  Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хамажима Хироаки нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Шинэ нисэх буудлыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах, МУ болон Мицубиши …

  • 9 November

    Нийслэлийн иргэд ундны усны найдвартай үүсвэрээр хангагдах боломж бүрдлээ

    Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд   Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өглөө. Дэд төслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Төслийн захирал, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал …

  • 9 November

    Литва Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино

    Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Цаашид энгийн паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанаар мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээр нь уламжлалт …

  • 9 November

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний  цас орж, цасан шуурга шуурч, хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах нөхцөл бүрдэхийг анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас …

  • 8 November

    3000 орчим тонн давс нөөцлөөд байна

    Нийслэлийн Хот тохижилтын газар болон 9 дүүргийн ТҮК-ууд нийт 10.6 сая м.кв нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний цаснаар нийслэл, дүүргүүдийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн, цас цэвэрлэгээний 30 гаруй машин механизм уртасгасан цагаар ажиллалаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс шуурхай үүрэг …

  • 8 November

    Сургууль, цэцэрлэгт дотоод орчны агаарын чанар сайжруулах тоног төхөөрөмж гардуулав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаныхан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах ерөнхий боловсролын 21 сургууль, 79 цэцэрлэгт дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж өнөөдөр гардуулан өглөө. Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …

  • 8 November

    Хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд ХЕПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй боллоо

    Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 11 байгууллагад 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцов. Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил …

  • 8 November

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч хэн байх вэ?

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ээлжит ХХII их хурал өнөөдөр болж байна. Ээлжит хурлын хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгох бөгөөд ирэх онд хэрэгжүүлэх ажил, МҮЭ-ийн дүрмийг шинэчлэн батлахаар болжээ. Ээлжит хуралдаанд аймаг нийслэлийн үйлдвэрчний 22 холбоо, 36 гишүүн байгууллага, 2300 орчим эвлэлийн хороодын төлөөлөл оролцож байна. Уг хурлаас Монголын Үйлдвэрчний Эвлэлийн шинэ ерөнхийлөгчид нэр дэвшигчийг маргааш тодруулахаар болжээ. …

  • 8 November

    ТҮК-ийн ажилчид “Үлэмжийн гоо”-д саатна

    Үүрийн таван жингээр гарч, үдшийн бүрий болтол халуунд халж, хүйтэнд хөрж, хотынхоо өнгө үзэмжинд анхаарч ажилладаг хүмүүс бол “шар хантаазтнууд” буюу ТҮК-ийн ажилчид байдаг. “Учралын намар”, “Миний Нандин”, “Шөнийн бороо” зэрэг дуунуудаар олны сонорыг мялаасан дуучин Г. Дэлгэрцогт “Үлэмжийн гоо” тоглолтын товоо гаргаад байгаа билээ. Өнөөдөр “Үлэмжийн гоо” тоглолтын багийнхан Нийслэлийн 3 дүүргийн ТҮК-ний ажилтануудад сэтгэлийн бэлэг болгон тоглолтын урилгыг …

  • 8 November

    Замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо

    Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь замын түгжрэл болоод удаж байна. Замын түгжрэлийн мэдрээгүй хүн Улаанбаатарт байхгүй гэж болно. Өнөөдөр нийслэл хотод 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Их хотын иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо замаа төлөвлөж, явах маршрутаа зөв мэдээлэл дээр тулгуурлан сонгож зорчих нь түгжрэлд саатахгүй, цаг заваа хэмнэх том давуу талыг бий болгодог. …