Tag Archives: нийслэл

November, 2017

  • 25 November

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж …

  • 24 November

    Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдэд шалгалт хийж 19 мянга гаруй зөрчил илрүүлжээ

    Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавьж ажиллалаа. Тус шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын 18 Автотээврийн хяналтын улсын  байцаагч, Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн 4 мэргэжилтэн, Сити баз консалтинг ХХК-ийн 249 шалгагч, 6 хяналтын ажилтан нарын хамтарсан нийт 277 хүний бүрэлдэхүүнтэй …

  • 24 November

    Манай улс хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх төхөөрөмж ашиглаж эхэллээ

    БНСУ-ын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулах -2017” төслийг хэрэгжүүлж дууссан байна. Төслийн хүрээнд тус албаны Хар тамхитай тэмцэх газар нь Англи улсын Smiths Detection компанид үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг IONSCAN 600 төхөөрөмжийг хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ. Энэхүү төхөөрөмж нь зөөвөрлөхөд …

  • 24 November

    НИТХ-аар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

    НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр 6 тэрбум 337.5, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого 2 тэрбум 685.5 сая төгрөгөөр тасрахаар байгаа тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, …

  • 24 November

    НИТХ-ын ээлжит ХХII хуралдаан үргэлжилж байна

    НИТХ-ын ээлжит ХХII хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн /2017.11.24/ хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудлыг хэлэлцэж, үргэлжлүүлэн нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж байна. НИТХ-ын хурал одоогийн байдлаар хэвийн үргэлжилж төлөөлөгчдийн асуусан асуултад холбогдох яам агентлаг, тамгын газрын дарга …

  • 24 November

    Ирэх онд 16 сургуулийн орчныг аюулгүй болгоно

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, 860 сая төгрөг төсөвлөсөн. Төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд …

  • 24 November

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: 24-25-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай байна. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд …

  • 23 November

    Нийслэлийн төсвийг удахгүй НИТХ-аар хэлэлцэнэ

    Хуульд зааснаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ирэх арванхоёрдугаар сарын 5-нд багтаан батлах ёстой. Гэвч Улаанбаатар хотын дарга 2018 оны нийслэлийн төсвийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хараахан өргөн бариагүй байгаа юм. Энэ асуудлыг бид албаны хүнээс тодруулахад “Улаанбаатар хотын ирэх оны төсвийн төслийг удахгүй өргөн барина” гэх хариулт өглөө. УИХ энэ сарын 15-нд багтаан 2018 оны …

  • 23 November

    Нийслэлийн төсвийг Засаг дарга өргөн барина

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2018 оны нийслэлийн төсвийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханд маргааш өргөн барих бололтой. Төсөв өргөн бариагүй бага зэрэг хойшилж байгаа шалтгааны нэг нь Ерөнхийлөгчөөс улсын төсөв хориг тавьсантай холбоотой аж. УИХ энэ сарын 15-нд багтаан 2018 оны төсвийн хуулийг баталсан. Энэ дагуу аймаг, нийслэлийн төсвийн хуулийг өргөн барих эрх үүсдэг юм байна. Аймаг, нийслэлийн удирдлагууд …

  • 21 November

    Б.Хурцын ярилцлагын дараа гарсан хөгжилтэй пост

    Та ер нь Улаанбаатарт биш Москвад төрсөн байх тэ?  -Яг ингэж асууна гэж мэдээд төрснийхөө гэрчилгээг нэгдүгээр төрөхийн магадлагаатай аваад ирсэн (тонгойв) Та дунд сургуульд муу авч үзсэн үү?  -Яг ингэж асууна гэж мэдээд ангийн журналаа жил жилээр нь аваад ирсэн (ахин тонгойв) Та дунд сургуульд охидод захиа өгч үзсэн үү?  -Яг ингэж асууна гэж гадарлаад өөрийн болон ойролцоох бүх сургуулийн …

  • 21 November

    МАН XXVIII Их хурлаараа намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө баталлаа

    Монгол Ардын Намын XXVIII Их хурлын хоёр салбар хуралдаанаар хэлэлцсэн “Монгол Ардын Намын дүрмийн шинэчлэл”, “Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл”-ийг нэгдсэн хуралдаанаар өчигдөр эцэслэн хэлэлцэж, санаа оноогоо нэгтгэн баталлаа. Намын дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн тоог тогтсон байна. Ингэснээр намын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс …

  • 21 November

    Э.Ганхүү:2018 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд нь НИТХ-д өргөн барина

    Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдлыг иргэдэд танилцуулж, нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэх арга хэмжээ нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр болон бусад хэлтэс, харьяа агентлагуудын дарга, …

  • 20 November

    Автозамын хажуугаар гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явахыг зөвлөлөө

    Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар зөвлөмжийг хүргэж байна. Автозамын хажуугаар гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явах Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой …

  • 20 November

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А зааланд хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны төлөөлөгчид 100 хувийн ирцтэйгээр оролцож Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 100 хувийн саналаар дэмжин НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан НИТХ-ын ээлжит бус хуралдааныг …

  • 20 November

    МАН-ын төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. …