Tag Archives: нийслэл

November, 2017

  • 30 November

    “Хийморь 11” орон сууцны хороолол дунд баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

    Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, “Хийморь 11” орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа. Уг шийдвэрт …Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн нь Хот, …

  • 30 November

    Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлжээ

    Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дундажаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн. Тухайлбал, Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”, Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”, Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”, Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн …

  • 30 November

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргйин цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон …

  • 29 November

    Нийслэлийн ирэх оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 9.9 хувь буюу 78.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байгаа юм. …

  • 29 November

    Мэдээлэл харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд чуулж байна

    “Монгол Улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын  Соёмбо танхимд өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон төрийн байгууллага, олон улсын байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэдээлэл харилцаа холбооны салбарын  үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа юм. “Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье…” уриан дор зохион байгуулагдаж буй тус …

  • 29 November

    Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцох эрхийг хязгаарласан нь Үндсэн хууль зөрчжээ

     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван …

  • 29 November

    Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллана

    Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулахаар болсон билээ. Энэ ажлын хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бөгөөд томуу, томуу төст өвчний зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар …

  • 29 November

    ХДХВ, ДОХ-оос сэргийлэх өдрийг “Би сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ

    Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа тун чухал байдаг тул нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах тус …

  • 29 November

    Х.Баттулга:Монгол соёлын түүх бол хүн төрөлхтний соёлын түүх билээ

     Соёл, урлагийн ажилтны Улсын хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд болж байна. Уг чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордууллаа. Уг илгээлтэд “Эрхэмсэг хатагтай ноёд оо, Хүндэт зочид оо, Монгол Улсын түүх бол дэлхийн түүх, Монгол соёлын түүх бол хүн төрөлхтний соёлын түүх билээ. Эх …

  • 29 November

    33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудас хүргүүллээ

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд орон сууцны хорооллын дунд болон цэцэрлэг, сургуулийн орчимд 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлийн барилга бариулахгүй байх захирамжийг гаргасан. Энэ дагуу 33 дугаар сургуулийн баруун хойд талд олгосон газрын эрхийг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудсыг нийслэлийн Газрын албанаас хүргүүлээд байна. Мэдэгдэх хуудаст “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу уг …

  • 29 November

    Улаанбатарт өдөртөө 19 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх …

  • 28 November

    Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 9.9 хувь буюу 78.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байгаа юм. …

  • 28 November

    БЗД-ийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг хууль зөрчжээ

    Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр зарлагдсан. Энэ хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодорхойгүй шалтгааны улмаас хурлыг хойшлуулж өнөөдөр 11:00 цагт хуралдуулахаар болсон юм. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын танилцуулгыг хуулийн дагуу хуралдаанаас гурав хоногийн өмнө төлөөлөгч …

  • 28 November

    Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төрийн дунд шатны албан тушаалтнуудыг нарийвчлан шалгана

    Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлдэг билээ. Энэ удаа тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн …

  • 28 November

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Улаанбаатар хотын  2018 оны төсвийн төсвийг хэлэлцэж байна.  Төсөв хийх явцдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар  иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ.  2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр  санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор   мянга гаруй иргэн санал өгсөн.  Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгийг дараахь ажилд зарцуулахыг  нийслэлийн иргэд хүсчээ.  Үүнд, 1.Гэр хороололын дахин …