Tag Archives: нийслэл

December, 2017

  • 6 December

    Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар, амбулаторийн 89588 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 3872 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.1 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн дундажтай харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нийт өвчлөгсдийн 36.5 хувийг 0-2 нас, 30.3 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн …

  • 6 December

    Салютын аюулгүй байдлын шалгалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэлийн борлуулалтад тавих хяналт шалгалтыг хийж байна. Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах ресторан, караоке, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн хэрэгслийг импортлох, …

  • 6 December

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Төв болон зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос …

  • 5 December

    Шинэ жилийн баярыг угтаж хяналт шалгалтыг эрчимжүүлэв

    Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүллээ. Шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн …

  • 5 December

    Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

    Нийслэлийн Газрын албанаас “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 12 дугаар сарын 08 өдрийн 10.00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын …

  • 5 December

    Р.Түмэн-Эрдэнэ:Хүний амьдрах орчин нөхцөл гэдэг бол маш чухал зүйл байдаг

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж …

  • 5 December

    Жолооч шалгагч нар томуугийн вакцинд хамрагдлаа

    “Зорчигч тээврийн нэгтгэл”, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хамтран нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг жолооч, шалгагч, инженер техникийн ажилтнуудыг ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрууллаа. Томуугийн вакцинд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 540 ажилтан хамрагдсан юм. Насны хувьд 25-49 насны 386, 50-64 насны 121, 16-24 насны 30 ажилтан вакцин хийлгэсэн. Ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд жил бүр ажилчдыг хамруулдаг бөгөөд …

  • 5 December

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2017 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, …

  • 4 December

    Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа

    НИТХ-ын ээлжит бус  хуралдаан өнөөдөр хуралдаж, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биeлэлтийг хангалттай гэж дүгнэж, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа. Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд яам, агентлаг, НИТХ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газруудын нийт 73 байгууллагаас ирүүлсэн давхардсан тоогоор 800 гаруй саналыг судлан боловсруулж, 4 бүлгийн 26 дэд бүлэгт хамаарах …

  • 4 December

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

    НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ачлалт хүүхдүүд” ТББ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг, арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын …

  • 4 December

    Б.Бадамцэцэг:Албан хаагчдын томилгооны асуудал төрийн албаны хуулийн дагуу явагддаг

    Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар тус байгууллагаас хийж хэрэгжүүлсэн томоохон ажил болон цаашид хийх ажлын талаар танилцуулав. Хуралд ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.Батболд, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Болормаа, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод …

  • 4 December

    Нийслэлийн 2018 оны төсөв баталлаа

    НИТХ-ын ажлын хороод өнгөрсөн 7 хоногийн турш төсвийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд өнөөдөр нэгдсэн дүгнэлтээ НИТХ-ын ээлжит бус 2-р хуралдаанд танилцуулж “Нийслэлийн 2018 оны төсөв”-ийг баталлаа. 2018 онд нийслэлийн төсөвт 800 тэрбум 356,9 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төвөлвөсөн нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81,4 тэрбус төгрөгөөр буюу 11,3 хувиар хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108,0 тэрбум төгрөгөөр буюу 15,6 хуиар , 2016 оны …

  • 4 December

    Нийслэлийн 2018 оны төсөв батлагдлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар  “Нийслэлийн  2018 оны төсөв”-ийг баталлаа. Тус хурлаар “Нийслэлийн  2018 оны төсвийн төсөл”, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн 2018 оны өмч хувьчлал”-ын асуудлыг хэлэлцлээ. Эхний хэлэлцүүлгээр төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм.  Мөн намын бүлгүүд, ажлын хороод өнгөрсөн 7 хоногийн турш төсвийн талаар хэлэлцэж, өнөөдөр нэгдсэн дүгнэлтээ хуралдаанд танилцууллаа. Ирэх 2018 онд …

  • 4 December

    Улаанбаатар хот 2018 онд концессын өр төлбөргүй болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг төлөөлөгчид хийж байгаа юм. Уг хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын тавьсан “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн онцлох мэдээллийг тоймлон хүргье.  Үүнд, Нийслэлийн төсвийн орлого 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 81.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, …

  • 4 December

    Нийслэлийн 2018 оны төсөв батлахаар хэлэлцэж байна /видео/

    Эх сурвалж: НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч