Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын ажлын явцын талаар хэлэлцэх авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдээс зөрчлийн мэдээ авдаг болох талаар танилцууллаа. Иргэд, жолооч нарын зам дээр өнгөрүүлэх хугацааг багасгахын тулд гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан өнгөрсөн хугацаанд 51 уулзварт секунд тоологчтой 150 дохио суурилуулжээ. Мөн …
Tag Archives: нийслэл
September, 2018
-
17 September
“Монгол-Хоккайдогийн бизнес форум”-д НИТХ-ын Ажлын албаны дарга оролцлоо
Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой өнөө жил тохиож буй. Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж ирсэн. Япон Улсын Засгийн газар 1991-2013 он хүртэлх хугацаанд Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. …
-
17 September
Залуус нэгдэн “Эх дэлхий”-гээ цэвэрлэлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, JCI олон улсын байгууллага, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагууд хамтран есдүгээр сарын 15-ны “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-ийг тохиолдуулан бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгууллаа. Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хог хаягдлын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, хог хаягдлын асуудын шийдлийг гаргах зорилгоор дэлхийн улс орнууд “Эх дэлхийгээ цэвэрлэх …
-
17 September
Налайх дүүрэг дэх гүйлтийн замыг ашиглалтад орууллаа
Хөнгөн атлетикаар хичээллэдэг баг, тамирчид бэлтгэлээ базааж, тив, дэлхий хэмжээний уралдаанд оролцон, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх тартан замыг өчигдөр (2018.09.16) нээж, ашиглалтад орууллаа. Монголын Хөнгөн атлетикийн холбооныхон 2013 онд ОХУ-д болсон Олон улсын хөнгөт атлетикийн 49 дэх удаагийн чуулганы үеэр эх орондоо тартан зам бүхий цогцолбор байгуулах хүсэлт гаргасан нь уг ажлын эхлэл байсан юм. Үүний дагуу Олон улсын …
-
15 September
НИТХ-ын ээлжит XVIII хуралдааныг товлов
НИТХ-ийн Тэргүүлэгчид өчигдөр хуралдлаа. Хуралдаанд Тэргүүлэгч С.Амарсайхан, П.Баярхүү, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Д.Мөнхжаргал, Ц.Байгалмаа нар оролцов. Тус хуралдаанаар “Журам шинэчлэн батлах тухай” 2018 оны 56 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн XVIII хуралдаан зарлах тухай Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба танилцуулав. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 56 дугаар тогтоолын дагуу Хууль зүй, дотод хэргийн яаманд Жижиг …
-
15 September
Улаанбаатар хотод сайжруулсан түлш нөөцлөх агуулах барина
НИТХ-ын ээлжит бус IV хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын 39 төлөөлөгч оролцсоноор 87 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Улаанбаатар хотын Агаар орчины бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл болон Нийслэлийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийн тухай асуудлыг хэлэлцэхээр тогтов. НИТХ-ын дарга С.Амарсайхан ээлжит бус хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Агаар орчны бохирдлын …
-
14 September
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сургалт зохион байгуулав
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэргийн статистик мэдээллийг шинжлэх ухааны арга зүйгээр тооцох, үнэн бодитой гаргах, анхан шатны бүртгэл мэдээллийг сайжруулах зорилгоор Үндэсний Статистикийн хороотой хамтарч Нийслэлийн Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дүн бүртгэл хариуцсан албан хаагчдад статистикийн арга, аргачлалын мэдлэг эзэмшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалт, семинарыг нээж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, НИТХ-ын …
-
13 September
Иргэд борооны улмаас эвдэрч сүйдсэн зам, гудамж талбайг засаж өгөхийг хүслээ
Үерийн уснаас үүдэж нийслэлийн зарим гэр хороололын гудамж талбайн зам эвдэрч сүйдэн, борооны ус тогтож, машин тэрэг, хүн явахад хүндрэлтэй болсонтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15, 16-р хорооны иргэд, оршин суугчдын зүгээс Дамбадаржаа орчимд үүссэн дээрх нөхцөл байдлыг яаралтай засч өгөөч гэсэн хүсэлтийг өөрийн тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт уламжилжээ. Иргэд оршин суугчдын хүсэлтийн дагуу өчигдөр /2018.09.12/ НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар газар …
-
7 September
С.Амарсайхан: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ил задгай худалдаа үйлчилгээ явуулахгүй
Сар бүрийн 9-ний өдрийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгож зарлах тогтоолыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гаргаж Нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүд тодорхой ажил зохион байгуулж, өөрийн эзэмшлийн байгууллага дээрээ иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц нөхцлийг арилган ажиллахыг чиглэл болгосон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох …
-
6 September
Хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ
УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тус ажлын хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссоос 2018 оны есдүгээр сарын 5-ны өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар …
-
6 September
Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас буцаан татлаа
НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдлаа. Хуралдаанд С.Амарсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Цолмон, Д.Мөнхжаргал, Ц.Байгалмаа, С.Эрдэнэтуул нар оролцов. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй албаны төлөөлөл оролцож, холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын дүнгийн тухай” мэдээллийг …
August, 2018
-
28 August
Kоосэнгийн цуврал сурах бичгүүдийг Улаанбаатар хотын нийтийн төв номын санд хүлээлгэн өглөө
Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч доктор Ц.Байгалмаагийн санаачлагаар Коосэнгийн суралцагчдын сургалтад ашиглах төдийгүй инженер болох сонирхолтой залуусын гарын авлага болохуйц Коосэнгийн цуврал сурах бичгийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд өнөөдөр гардууллаа. Дээрх сурах бичгүүдийг Японд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй Коосэн технологийн коллежууд сургалтдаа ашигладаг бөгөөд зохиогчид нь Коосэнгийн мэргэшсэн, эрдэмтэн багш …
-
28 August
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдэд байрны түлхүүрийг нь гардууллаа
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоосон. Заагдсан байршлын нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 8-р хороонд “Гангар инвест” ХХК-ийн барьсан 168 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцны барилга баригдах газарт хашаа байшинд амьдарч байсан газраа чөлөөлж өгсөн иргэдийн төлөөлөлд өнөөдөр байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн юм. Түлхүүр …
-
25 August
Улс төрийн хилс хэрэгт холбогсдод нөхөн олговор олгох шинэчилсэн хуулийг танилцуулах уулзалт боллоо
8 сарын 23-ны өдөр Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордны 14 давхарт байрлах хурлын зааланд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хамтран уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх талаар танилцуулга хүргэн, мэдээлэл солилцож хуулийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлэх …
-
23 August
Шинжлэх ухааны үндэсний парк байгуулах ажлыг эхлүүлнэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал болон холбогдох албаныхан, Израил Улсын “Карассо Шинжлэх ухаан технологийн төв”-ийн захирал профессор Нэтзак Фарбиаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Улаанбаатар хотод Шинжлэх Ухааны Үндэсний Парк байгуулах талаар санал солилцов. НИТХ-ын дарга С.Амарсайхан “Шинжлэх ухааны хөгжлийг дэмжихгүйгээр улс орон хөгжихгүй. Та бид Улаанбаатар хотод Шинжлэх ухааны …