Tag Archives: нийслэл

March, 2019

  • 6 March

    Ш.Анхмаа: Гурван ээлжээр хичээллэдэг бүх сургуулийг 2020 он гэхэд хоёр ээлжинд шилжүүлнэ

    Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар илтгэл тавилаа. Тэрбээр “Нийслэл хотын эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрхэм хүндэт зочид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдөр бид эрхээ хамгаалах …

  • 6 March

    “Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” уралдааны шилдгүүд тодорлоо

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас энэ оны хоёрдугаар сарын 22-ны хооронд “Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд Баянзүрх дүүргийн II, XXI, XXVII хорооны 275 сурагч бүтээлээ ирүүлжээ. Уралдааны дунд ангийн ангиллын тэргүүн байранд 102 дугаар сургуулийн …

February, 2019

  • 2 February

    100 айлын уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх 1.6 км авто замыг шинэчилнэ

    Нийслэлийн төр захиргааны  V байрны НИТХ–ын дэргэдэх Иргэдийн танхимд “100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг”-ээс санаачлан тухайн байршил орчмын барилгын материалын захын бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзалт арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд НИТХ–ын төлөөлөгч, 10 айлын барилгын  барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга, НИТХ–ын Ажлын албаны дарга Б.Батбямба, болон НХТЕТГ, НАЗГХ, НМХГ, НГА, НГХДБГ–ын удирдлага, албаны хүмүүс оролцлоо. Уулзалт …

January, 2019

  • 24 January

    Олон нийтийн цагдаа ажиллуулснаар автобусны зорчих хурд нэмэгджээ

    Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчид хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тусгай замын автобус явуулах төсөл нэгжийг тараах нь зүйтэй гэв Улаанбаатар хотын гол гудамж, замд их багтаамжийн автобусаар зорчигчдыг тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэн, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг бууруулах, түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, хөрөнгө оруулалтын хүртээмжийг жигд хуваарилахаар  тусгай замын автобусыг үйлчилгээнд явуулахаар ажиллаж буй. Тус төслийг хэрэгжүүлэх нэгжийг 2017 оны …

December, 2018

  • 5 December

    НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хурал дахь Ардчилсан намын бүлгээс завсарлага авснаар 2018 оны арванхоёрдугаар сарын 4 хүртэл хойшлуулаад байсан билээ. Тус хуралдаанаар хэлэлцэх байсан нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул нийслэлийн ИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” …

  • 5 December

    НИТХ-ын ээлжит хуралдаанаар намын бүлэг, хороод төсвийн талаарх дүгнэлтээ танилцуулав

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлэг эхэллээ. Нийслэлийн 2019 оны төсөв, газар зохион байгуулалт, өмчийн хувьчлалын төсөл, концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр төсөлд тусгасан. Мөн газрын төлбөрөөс 52, өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоотой. Хуралдааны эхэнд …

November, 2018

  • 30 November

    С.Амарсайхан:Франц улстай хамтран ажиллах эхлэл тавигдлаа

    Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр уулзаж, тэдэнд Нийслэлийн тухай ерөнхий мэдээллийг хүргэж, хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны улсын төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсан, 2017 онд Европын Холбооны Улс олон Монгол Улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотойгоор …

  • 29 November

    Ирэх оны төсөвтэй холбогдуулан тодруулга авч эхэллээ

    Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид холбогдох албаныхнаас тодруулга авлаа. Төлөөлөгч Л.Нарантуяа: -Татварын орлогоос бүрдүүлэх хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Гэсэн хэрнээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг бууруулсан байна. Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зардалд дахиад өнөө жил гурван тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн тавилга, нүүлгэн шилжүүлэх зардалд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ мэтээр урсгал зардлаа …

  • 16 November

    НГХУСЗ:Гэмт хэргийн гаралтыг бууруулна 

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдаж, энэ онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, цаашид хийхээр төлөвлөж буй зарим ажлаа зөвшилцлөө. Иргэдийг аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр тус зөвлөл энэ онд цөөнгүй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх газар, байгууллагууд 1078 удаа хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан, 970 удаа хяналтын шалгалт …

  • 14 November

    НИТХ энэ сарын 29-нд хуралдахаар боллоо

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн өртөө, харуул, ус судлалын газар болон гравиметрийн жишилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих асуудлыг хэлэлцэв. Нийтдээ 14 байршлын 55,824 ам метр талбайг улсын тусгай хэрэгжээнд авах санал ирүүлсэн юм. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжив. Мөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг …

  • 12 November

    С.Амарсайхан: Хот төлөвлөлтийн судалгааны институтийг нийслэлд байгуулна

    НИТХ-ын дарга С.Амарсайхан “Ирэх жилээс бид хот төлөвлөлтийн бодлогодоо анхаарч ажиллана. Хот төлөвлөлтийн бодлого гэдэг бол иргэдийн амьдрах орчныг бүрдүүлсэн, аюулгүй байдлыг хангасан, ямар нэг байгалийн гамшиг, элдэв осол эрсдэлээс урьдчилан сэргийлсэн, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, гамшиг ослын үед цаг алдахгүй асуудал үүсэхгүй байхаар шийдвэрлэх хэмжээнд төлөвлөгдсөн байх ёстой. Ийм учраас Хот төлөвлөлтийг 2040 он хүртэл хөгжүүлэх, энэ асуудлын …

  • 7 November

    Зуун айл орчимд дөрвөн эгнээ авто зам барина

    Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс болон барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө …

  • 1 November

    НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Парис хотод айлчлав

    Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, төлөөлөгч Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан, Б.Бямбадорж, Э.Бат-Амгалан, Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нарын албаны хүмүүс  Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн урилгаар 2018 оны 10 сарын 15-19-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотод албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг Франц улсын Ил Дө Франс мужийн Орон …

October, 2018

  • 31 October

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан эхэллээ

    Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийг сонсож, 2019 оны үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Төслийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Нийслэлийн удирдлага хотын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажилласан. Харин ирэх 2019 онд нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахдаа үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх, …

  • 22 October

    “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д шинээр төгөл байгуулав 

    Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд байгаль орчны бохирдлыг бууруулахад залуусын оролцоог нэмэгдүүлж, тохижилт бүхий талбайн тоог олшируулах зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д төгөл байгууллаа. Эл “Сагсан бөмбөгийн ногоон төгөл”-д эхний ээлжинд 50 ширхэг нарс, улиас суулгав. Нийтдээ 3000 ам метр талбайг хамрах тус төгөлд ургуулах моддын нэр төрөл, тоог дараагийн жилүүдэд нэмэгдүүлэх юм. …