“Төрийн үйлчилгээний Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Архивын газрын Лавлагаа, үйлчилгээний хэлтсийн Лавлагаа мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Дөлгөөнтэй ярилцлаа. -“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байгаа талаар мэдээлэл өгөөч? Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, …
Tag Archives: нийслэл
June, 2019
-
6 June
Улаанбаатар хот ухаалаг зогсоолтой болно
Нийслэлийн засаг даргын 2018 оны А/776 тоот захирамжийн дагуу “УБ Паркинг -Ухаалаг авто зогсоол” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын анхны ухаалаг авто зогсоолын үйлчилгээг энэ сарын 8-нд нээхээр болжээ. Үйлчилгээг хотын хамгийн их түгжрэлтэй байршил болох Гутлын 22, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоолуудад эхний ээлжинд нэвтрүүлжээ. Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх мэт олон улсын стандартын дагуу …
-
5 June
Замын цагдаагийн Гүүрэн гарцын дам нурууг цутгаж буйтай холбоотойгоор Нарны зам дагуу түр тулаасууд байрлуулжээ
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр,орлогч дарга Б.Индра болон холбогдох албан хаагчид Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарц барих төслийн ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа энэхүү бүтээн байгуулалтын үеэрх авто замын хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн, шийдлүүдийг тодорхойлж, гүйцэтгэгч компани болон хариуцсан албан хаагчдад зарим үүрэг …
-
5 June
“Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөг болно
Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна. Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэх хөрсний нянгийн бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэд өөрсдөө жорлон, бохирын цооногоо тогтмол ариутгаж, халдваргүйжүүлдэг болгох нь уг өдөрлөгийн зорилго юм. Өдөрлөг нь тухайн өдрийн 10.00-17.00 …
-
5 June
Баянгол дүүргийн 750 хүүхдийг зусланд амрааж, амьдрах ухааны сургалтад явуулна
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал Баянгол дүүргийн 750 хүүхдийг хотоор аялуулж, зусланд амраах үйл ажиллагааг зохион байгуулж байна. “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд эх оронч хүмүүжил төлөвшилтэй, хамт олондоо зөв үлгэр дуурайл үзүүлдэг хүүхдүүд болон “Монгол хүүхэд ба эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд шүдээ бүрэн эрүүлжүүлсэн хүүхэд багачуудад зусланд амрах эрхийн бичиг олгожээ. Мөн “Уншлагыг дэмжих-2021” төслийн хүрээнд хамгийн олон ном уншсан, …
-
4 June
Хотын Захирагч Элчин сайд Кшыштоф Збигниев Бойког хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Збигниев Бойког хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Кшыштоф Збигниев Бойко “Хотын захирагчид хүлээн авч уулзаж байгаад нь талархсанаа илэрхийлээд, Польш, Монгол Улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг цаашид …
-
4 June
Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгаж эхлэв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан гадна зар сурталчилгааны самбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, хориглосон бүсэд сурталчилгааны самбар байршуулж, хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан сурталчилгааны …
May, 2019
-
31 May
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” үүдээ нээлээ
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцсон юм. Энэхүү хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын шийдэл, суурилуулсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл …
-
31 May
СХД-ийн 158 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих газрын асуудлыг шийдэв
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Хотын захирагч С.Амарсайхан нар СХД-ийн 24 дүгээр хорооны 158 дүгээр цэцэрлэгийн дэргэдэх гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Хотын Захирагч одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад гэр цэцэрлэг барьсан газар, зэргэлдээх 2-3 айлын газрыг зохих журмын дагуу авч, өргөтгөл барих газрын асуудлыг нь шийдвэрлэхээр боллоо. Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхжүүжилтээр 2014 онд …
-
31 May
“Хилчин хотхон”-ыг төвлөрсөн шугамд холбох ажлыг эхлүүлэхээр боллоо
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хилчин хотхон” нь төвийн дулаан хангамж, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй, мөн хөрсний ус зайлуулах хоолой хийгдээгүй байгаа аж. Үүний улмаас 3500 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөж иржээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллав. Хотын Захирагч С.Амарсайхан тус хорооны …
-
31 May
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд …
-
31 May
Хотын Захирагч нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад ханджээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болсон “Иргэдийн төсөв-2019” эмхэтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй зарим мэдээлэлд тайлбар өгсөн. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн сүлжээгээр хотын Захирагч руу чиглэсэн элдэв мэдээлэл түгээх болсон тул дээрх асуудлаар хууль …
-
30 May
Хороо хуваах болон журам шинэчлэх тухай асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXY хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд холбогдох албаныхан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах, “Улаанбаатар хөгжлийн корпораци” …
-
30 May
Б.Амарсанаа: Талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 15 бүтээлд иргэд саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна
Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарласан билээ. Уралдааны зорилго бол Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулахдаа мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоотой хэрхэн ямар байдлаар тохижуулах вэ гэдэг шийдлээ тодорхойлоход оршиж байгаа юм. 14 хоногийн хугацаатай дээрх уралдааны материал хүлээн авах хугацаа өчигдөр дууссан тул энэ талаар нийслэлийн …
-
30 May
Гурван тонн гаруй “Хар зайрмаг” устгажээ
Эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн гурван тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үүрэг, чиглэл өгсөн бөгөөд татан авалт хийсний дараа …