Tag Archives: нийслэл

June, 2019

  • 12 June

    Циркийн ард талын замыг 10 хоног хаана

    Сүхбаатар дүүргийн нэг дүгээр хороо, Циркийн ард талын 0.7 км авто замыг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос 24-ний өдрийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар хаахаар болжээ. Зам хаахтай холбоотойгоор холбогдох тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан тул тус чиглэлд зорчигчид замыг тойрч хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зөвлөлөө. “Сити Ланд Марк” ХХК 800-ийн хос шугам өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж байгаа аж. Мөн Сүхбаатар …

  • 12 June

    Хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй иргэн, ААН-ийн газрыг нийслэл эргүүлэн авна

      Улсын их хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны зургаадугаар сард Туул гол бохирдсон, усны нөөц багассан, голын эрэг дагуу газар олгосон, барилга барьсан, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талаар иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгахтай холбогдсон тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн суурьшлын бүсийн асуудал, газрын зөвшөөрөлгүй болон зөшөөрөлтэй ч гэрээнд заасан нөхцөл болзлыг …

  • 12 June

    Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллав

    Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд  ажиллаж, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар,  Бүртгэлийн  газрын холбогдох албаныхан иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, мэдээлэл, зөвлөгөө өглөө. Энэ …

  • 12 June

    Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 2020 онд таван ам метрт хүргэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг сонсох байлаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2019 онд хийсэн ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хийсэн бол тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг Тохижилтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гансэлэм хийлээ. Танилцуулгын …

  • 12 June

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Өнөөдөр /2019.6.12/ нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ сум орчмын цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг хүргэж байна. Засвар хийх хугацаанд цахилгааны хязгаарлалт хийх тул хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-аас зөвлөлөө. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 20, 28-р хороо УСУГ-ын худгууд. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 10, 11-р хороо 100 айл 41/А, 41/Б, Цагдаагийн 34, 36,-р байрууд, 10-р хорооны задгай, ИБМТ-ийн урд талаар …

  • 11 June

    С.Амарсайхан: “Улаанбаатар хотын банк”-ны мэдлийн газруудыг цуцална

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа. Үүнтэй холбогдуулан түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа. -“Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Энэ талаар тодруулахгүй юу? -Газрын эрхийг цуцлах, …

  • 11 June

    Зарим хороог хуваахыг дэмжлээ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэн, Хороодын бүтэц, зохион байгуулалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засаг, захиргааны анхан шатны нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилснөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бэрхшээлийг арилгана гэж үзэж буй. Үүний дагуу холбогдох албаныхан хэлэлцэж, энэ оны төсөвт хороодын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд шаардлагатай санхүүжилтийг тусгасан байна. Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төвлөрөл ихтэй хороодыг хувааж, …

  • 11 June

    Цахилгааны хязгаарлалтыг дөрвөн дүүрэгт хийнэ

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 10:00-10:00 цагт 5-р хороо 15-р хороолол 9/А, 9/Б, 15, 22, 25, 202, 203, 204, 205-р байрууд, Маахуур толгойн 22-31-р гудамжууд, Улаанбаатар их сургууль, Активворлд ХХК болон ойр орчмоор 10:30-17:30 цагт 20, 28-р хороо  УСУГ-ын худгууд Хан-Уул 09:30-15:00 цагт 1, 2-р хороо 19-р …

  • 11 June

    Налайх дүүрэгт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч бямба гаригт нийслэлийн Налайх дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн хэмжээнд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал, “Голомт” сургуулийг шинэчилж 960 хүүхдийн шинэ сургууль, мөн цэцэрлэг барих,  дүүргийн эмнэлгийг нэн шаардлагатай 150 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг ирэх оны Улсын төсөвт суулгаж, шийдвэрлэхээр боллоо. Мөн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Засгийн …

  • 8 June

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Багануур дүүрэгт ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс өчигдөр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллалаа. Эхлээд “Багануур” хувьцаат компанийн удирдлагууд, ажилчидтай уулзав. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Багануурын уурхай 1978 онд …

  • 6 June

    “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын XХV хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан билээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар дээрх хоёр асуудыг хэлэлцэнэ. Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн болон Нийслэлийн …

  • 6 June

    “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцаллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж  гаргалаа. Захирамжид “Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын “Улаанбаатар хотын банк” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.1.1-д …

  • 6 June

    Хан-Уул дүүргийн 9, 10 дугаар хороо хатуу хучилттай авто замд холбогдоно

    УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хан-Уул дүүрэгт ажиллаж, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Нисэхийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх 2,8 километр хатуу хучилттай авто зам, 10 дугаар хороо буюу Морингийн давааны 1,2 километр хатуу хучилттай авто замын нээлтийг хийж, барилгын ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах, иргэдийг ая …

  • 6 June

    Олон улсын тогооч нар ур чадвараараа өрсөлдөж байна

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Захирагчийн ажлын алба, Дэлхийн тогооч нарын холбоо, Монголын мастер тогоочдын холбоо хамтран Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Чингис хааны цом 2019” олон улын тогооч нарын тэмцээн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа …

  • 6 June

    Хотын Захирагч “Номин холдинг” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа

    Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд “Номин холдинг” компани барилга барих гэж буйг оршин суугчид нь эсэргүүцэн хотын захиргаанд хандсанаар нийслэлийн Засаг дарга газар нь очиж нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 ам метр газрыг …