Tag Archives: нийслэл

June, 2019

  • 24 June

    Тэрэлж голд Минж нутагшуулжээ

    Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг 2012 оноос эхлэн Туул голын урсцыг байгалийн аргаар сэргээх, тогтмолжуулах зорилгоор үржүүлэн нутагшуулах төслийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор нийслэл хотоос хэрэгжүүлж байгаа билээ. Нийслэлийн Байгаль орчны газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Туул голын цутгал болох Тэрэлж голд 2 хос 4 минжийг байгальд тавилаа. Эдгээрийн 3 нь 3 настай, 1 нь 5 настай бөгөөд ОХУ, ХБНГУ-аас авчирсан минжний үр төлүүд юм. Минж …

  • 24 June

    Шинээр баригдаж байгаа Нийслэлийн төр захиргааны байрны талаар иргэдийн дунд санал асуулга явуулна

    Хотын төвлөрлийг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байрыг нүүлгэх шийдвэр гарч, Хотын дарга асан С.Батболдын 2018 онд Яармагт гурван блок цогцолбор барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны А блок ирэх намраас ашиглалтад орно. Тэгвэл энэ байранд Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд нүүж орох уу, эсвэл өөр хэлбэр зориулалтаар ашиглах уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. …

  • 24 June

    Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийсэн юм. Дараа нь нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж  “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21 796 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 …

  • 24 June

    Улаанбаатар хотын музейг сэргээн засварлана

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа. Улаанбаатар …

  • 24 June

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 11-р хороо Хонгран сфеко хотхон орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЗЦГ-ын ажилчдын байр /36 айл/, Соёолж, Улаанбаатар буян ХХК, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ …

  • 21 June

    Хайлаастыг Чингэлтэйн гудамжтай холбосон авто замыг энэ сарын 22-ноос түр хаана

    Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хайлаастын авто замыг Чингэлтэйн гудамжтай холбосон 0.2 км авто замыг түр хааж байна. Авто зам дагуу цэвэр усны шугамын угсралтын ажлыг НАБСАН” ХХК 2019 оны 6 дугаар сарын 22-28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх юм. Иймд тус замаар зорчих иргэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

  • 21 June

    “Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа болж байна

    Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж бүтээгдэхүүний, чанар, стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2019”  үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 160 гаруй төлөөлөл оролцож байна. Энэ үеэр хотын …

  • 21 June

    Өвөр Монголд Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчилна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо “Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр зохион …

  • 20 June

    “Шарилжгүй Улаанбаатар” аян эхэллээ

    “Шарилжгүй Улаанбаатар” аян өнөөдрөөс эхэлж байна.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зориулалтын автомат хадуур /50ш/, ажлын хувцас, бээлийн масктай 100 хүнийг бэлтгэж, эмэнэлэг /Гэмтэл, Эх нялхас, Хавдар судлалын үндэсний төв, Халдвар судлалын үндэсний төв, Клиникийн 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газар, дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэг гэх мэт/, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд …

  • 20 June

    Өнөөдөр зургаан дүүрэг, Төв аймагт цахилгаан түр хязгаарлана

    Өнөөдөр зургаан дүүрэг, Төв аймагт цахилгаан түр хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 8, 17-р хороо Тайгын булаг ХХК, иргэн Мөнхтуяа, Мөнх-Эрдэнэ, Аваасүрэн, Энхсайхан, Баттөгс, Ганбаатар, Энхтайван, Л.Гэрэлмаа, Баттөмөр /цайны газар/, Сэрдамба, Ж.Болдбаатар, Данзан, Хуяг /блок/, Батцэнд, Энхбат, Готовчулуун /гараж/, Болдбаатар, Энхтайван, Ундрахбат, Эрдэнэбилэг, Маналжав /дугуй засвар/, Даваасүрэн, Төмөрхуяг, Түмэндэмбэрэл, Ж.Хүрэлбат, Энхтайван, Баяраа /ХОС/, Ч.Отгонбаяр, Сэргэлэнбат, Бат-Эрдэнэ, Ц.Одхүү, Баянмөнх, …

  • 20 June

    С.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй

    УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаныхан өчигдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг газар дээр нь очиж шалган, холбогдох арга хэмжээг авах болсноо мэдэгдлээ. ХУД-ийн 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр “Өмнө нь 100 гаруй …

  • 19 June

    Орон сууцны дундах ногоон байгууламж бүхий талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцаллаа

    Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд болон тус хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсээд байгаа аж. Уг газарт барилга барихаар болсныг иргэд эсэргүүцэн суулт хийж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр тухайн газарт очин иргэдтэй уулзаж, хууль бусаар олгосон тус …

  • 19 June

    Нийслэлийн төрийн албан хаагчдын үйл ажиллагаа дотоод хяналттай боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг …

  • 19 June

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 11:00-18:30 цагт 17-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамжууд,  65/А, 65/Б байрууд,  Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор Хан-Уул 10:00-17:00 цагт 10-р хороо Жаргалан эко хотхон, Байгаль …

  • 19 June

    Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр А/596 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олголоо. Газрын асуудлыг нь ийнхүү шийдэж өгснөөр “айлын хажууд толгой хоргодож” байсан Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн багш, сурагчид шинэ хичээлийн байртай болох …