Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Утюпин Павел Владимировичийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Улаанбаатар Лифт” ОНӨҮГ-ын дарга Б.Батбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чепурной Станислав Владимирович, БНБУ-ын Гадаад …
Tag Archives: нийслэл
June, 2019
-
28 June
С.Амарсайхан: Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулга, “Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл” болон “Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв. “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр …
-
27 June
Автозамыг А, В, С бүсчлэлд хуваах талаар иргэдээс санал асуулга авч байна
Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг. Энэ байдлаараа цаашид удаан явбал иргэд оршин суугчдын ахуй амьдралд төдийгүй улс хэмжээнд маш их мөнгө төгрөг, цаг хугацааг …
-
26 June
Телехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан “Цахим бодлогын зөвлөл”-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа болон цаашид шинээр суурилуулахаар төлөвлөж буй хяналтын …
-
26 June
“Улаанбаатар эдийн засаг форум” ирэх баасан гарагт эхэлнэ
“Улаанбаатар эдийн засаг форум” нь 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран энэ сарын 28-нд “Блю Скай” зочид буудалд зохион байгуулна. Энэ жилийн форумын онцлог нь нийслэлийн …
-
26 June
Нийслэлийн авто замд гурван бүсчлэл тогтооно
Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл ордог. Судалгаагаар Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд авто машины зөв хэрэглээг …
-
26 June
Т.Батцогт: Улаанбаатар хот хөрсний бохирдлыг бууруулах бодлоготой болно
Нийслэл хотод тулгамдаж буй хамгийн том асуудал нь орчны бохирдол. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой зэрэгцээд Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл хотын удирдлага хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх нь. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой энэ талаар ярилцлаа. –Нийслэлийн ИТХ-ын чуулганаар Та хөрсний бохирдлын талаар олонтаа ярьж, тодорхой санаачилга гаргасан. Энэ талаар ярилцлагаа эхэлье? -Улаанбаатар хотын Хөрсний бохирдлын хэмжээ жил ирэх бүр …
-
26 June
Нийслэлийн зургаан дүүргийн 780 иргэнийг түр ажлын байраар хангажээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг батлах тухай 01 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар төвийн 6 дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг арга хэмжээнд нийслэлийн 6 дүүргийн 780 иргэнийг хамруулан түр ажлын байраар ханган ажиллуулж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архины хамаарал бүхий тусгай төвийн төрийн …
-
26 June
Хүнсний 20-ын нүхэн гарцын засварын ажил дуусаж, явган зорчигчдыг нэвтрүүлж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатар дүүргийн нэг дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварлахаар болсон. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж дууссан бөгөөд өнөөдөр хотын …
-
25 June
Хашаа, хайс нэгдсэн арга хэмжээний хүрээнд дахин 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж батлагдан ажиллаж байна. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд …
-
25 June
Хотын Захирагч сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Денвер хотын “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа. “Зориг сан”-аас Улаанбаатар-Денвер эгч дүү хотуудын зөвлөлтэй хамтран “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-ийг санаачлан 14 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж, тухайн сурагчдад найман сар төрөл бүрийн сэдвээр сургалтад хамруулж, бичил төсөл хэрэгжүүлдэг байна. …
-
25 June
Нийслэлийн Онцгой комиссын “Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах” шуурхай ажлын хэсэг хоёр дахь хурлаа хийв
Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжилсэн аадар бороо орох төлөвтэй байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй үерийн гамшгийн үед ажиллах машин механизм, техник хэрэгсэл, хүн хүчний бэлэн байдлыг хангах талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн газар, …
-
25 June
Улиасны хэлбэржүүлэлтийг зөв хийснээр цагаан хөвөн багасна
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид зөв хэлбэржүүлэлт хийснээр хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж сайжирч, ургамлын өвчин хортоноос урьдчилан сэргийлж, эм улиаснаас гардаг үр хөврөлийг /цагаан хөвөн/ багасах ашиг тустай. Иймд 2019 оныг хэлбэржүүлэлтийн жил болгон зарлаж зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллагын орчны хэлбэржүүлэх шаардлагатай навчит модны тооллогыг зохион байгуулж 8 төрлийн 188 490ш мод сөөгийг хэлбэржүүлэхээр төлөвлөсөн. …
-
25 June
Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тэмдэглэлийн хоёрдугаар заалтын хүрээнд Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг зохицуулах зорилгоор ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, МХЕГ-ийн Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав, Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон холбогдох албан тушаалтан нартай уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар …
-
25 June
НЗДТГ-ын “Явуулын ажлын байр” хэрхэн ажиллах журмыг батлав
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай, “Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Явуулын ажлын байрны үйл ажиллагааны журам”-ын танилцуулгын талаар хэлэлцэв. “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай үйлчлэх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч тулгамдаж байгаа асуудлыг …