Tag Archives: нийслэл

August, 2016

  • 15 August

    Улаанбаатар, Эрээн хотууд боловсролын салбарт хамтран ажиллана

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, Хотын байнгын орлогч дарга Уулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар, Эрээн хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, Хотын байнгын орлогч дарга Уул “Эрээн хотод болох 7 дахь удаагийн Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьж байна. Энэхүү чуулга уулзалт …

  • 15 August

    Улаанбаатар хотын замын тэмдэг, хайсыг засварлан шинэчилж байна

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн баазын Тэмдгийн үйлдвэр нь хариуцсан автозамын тэмдэг, хайс хашлагын арчлалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг.  Тус үйлдвэрийн тэмдэгчид 2016 оны 08 сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт 45 ширхэг тэмдэг арчилж, таван ширхэг тэмдгийг шилжүүлэн суулгажээ. Мөн Сүхбаатар дүүрэгт хайс тэмдгийн арчлалт хийж, Санзай-Салхитын зуслангийн чиглэлийн замд эвдэрсэн зургаан хайсыг засч, засагдах боломжгүй болсон …

  • 12 August

    Улаанбаатар хотыг олимпийн наадам зохион байгуулахад тохиромжтой уур амьсгалтай гэж үзжээ

    Зуны олимпийн наадмыг зохион байгуулахад цаг уурын нөхцөл байдал, өөрчлөлт сөргөөр нөлөөлж эхэллээ. Тиймээс олимпийн наадмыг зохион байгуулагчид эрсдэл багатай хотуудыг хайж эхэлсэн байна. Тухайлбал, Бээжингийн олимпоор агаарын бохирдол оролцогчдын санааг зовоож байсан бол Риогийн олимпоор тамирчид, үзэгчид зиканд л хамгийн их анхаарлаа хандууллаа. Мөн хэт халалт ч бас тамирчдыг амжилт гаргахад сөрөг нөлөөлж байна гэж үзжээ. Тиймээс хамгийн тохиромжтой, …

  • 10 August

    Су.Батболд: Газар олгохдоо сугалаагаар азаа үздэг явдлыг зогсооно

    Улаанбаатар хотын захирагч Су.Батболд өчигдөр газрын маргаантай асуудлаар хүсэлт гаргасан иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үеэр иргэд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга барьсан, газар өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Нийслэлийн Засаг дарга Су.Батболд хэлэхдээ, “Иргэдээс газрын маргаан, дүүргүүдийн газрын албаны мэргэжилтнүүдийн хүнд сурталтай холбоотой гомдлууд их ирж байна. Төрийн албан хаагчид иргэдээс ирсэн хүсэлтийн хариуг өгөхдөө тухайн иргэнтэй …

  • 9 August

    10 дугаар хороолол орчимд 08 сарын 25 хүртэл хэрэглээний халуун ус хязгаарлана

    Дулааны шугам тоноглолд хийх зуны засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байна.  Хуваарийн дагуу өнөөдрөөс Гуравдугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд, 25 дугаар эмийн сан, УБ палас, 10-р хороолол, Москва хороолол, Цахилгаан тээвэр ХК, Ханын материал, Содон хороолол орчмын орон сууц, албан  газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлаж 08 сарын 08-наас 08 сарын …

  • 8 August

    Нийслэлийн 424 мянган ам метр талбайн шарилжийг хадав

    Улаанбаатар хотын ерөнхий менежерийн албан даалгавар, “Шарилжгүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Баруун, Зүүн салбар хариуцсан инженер тенхикийн 12 ажилтан, 100 цэцэрлэгч Дунд голын ойр орчмын хог ургамлыг устгах ажлыг гүйцэтгэлээ. Хог ургамлыг гар хайч, гар хадуур болон автомат хадагчаар хадах аргаар нийт 57.000 ам метр талбайн хог ургамлыг устгаж,  хог тээврийн 2 машин, 16 рейсээр зөөвөрлөлөө. Мөн …

  • 6 August

    “МУБИС-Хүй долоон худаг” чиглэлийн автобус иргэдэд үнэгүй үйлчилж байна

      “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2016” шашин соёлын наадмыг энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулж байна. Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас том оврын 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар болсон. Тэгвэл Хүй долоон худаг  уруу явах автобус нь өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-аас иргэдэд …

  • 4 August

    Хотын дарга Су.Батболд хоёр орлогчтой ажиллана

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг  баталлаа. Нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байсан.  Тэгвэл шинэ бүтцээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатарын хотын захирагч хоёр орлогчтой ажиллахаар болжээ. Харин агентлагуудын тоог хэвээр хадгалсан ч заримынх нь чиг үүргийг …

July, 2016

  • 27 July

    Цахилгааны шугам, тоноглолыг гэмтээвэл 348.000₮-3.840.000₮-өөр торгоно

    Улаанбаатар хотын хэмжээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байгаа компаниуд, захиалагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаан дамжуулах шугам, тоноглолыг механикаар гэмтээх явдал зогсохгүй байна. Шугам сүлжээний аюулгүй, найдвартай ажиллагааг алдагдуулах, хэрэглэгчдийн хэрэглээг тасалдуулан хохироож буй энэ төрлийн зөрчлийг бууруулах зорилгоор өнгөрсөн онд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тодруулбал цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийг гэмтээсэн хуулийн …

  • 26 July

    Цэвэрлэх байгууламж есдүгээр сар гэхэд хоргүй, үнэргүй болно

    Улаанбаатар хотын орон сууцны хороолол нэмэгдэхийн хэрээр Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон. Тиймээс тус цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг өнгөрсөн хавар эхлүүлээд байгаа бөгөөд ирэх есдүгээр сард дуусгана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ. Улаанбаатарыг өмхийрүүлэх гол эх үүсвэр болсон олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгч ашиглан боловсруулж байгаа аж. Шинээр гарч байгаа лагийг хэт авианы төхөөрөмжүүд ашиглан хоргүй, үнэргүй, …

  • 25 July

    Микронуудыг үйлчилгээнээс хасна

    Микро автобусыг 8 дугаар сарын 1-нээс үйлчилгээнээс халахаар болсон. Тодруулбал, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 171 микро автобусыг үйлчилгээнээс хасахаар болоод байгаа юм.  Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобусыг нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх эрхийг нь хязгаарлахгүй. Эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэрт хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан …

  • 25 July

    Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 320 сая ам долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын агаар хөрсний …

  • 21 July

    “Бумбаны тахилга” 28-наас 30-ны өдрүүдэд болно

    Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” 2016 оны 07-р сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болно. Уг үйл ажиллагаанд Энэтхэг улсын номын их багш Күндэлин Ренбүчи болон Гоман дацангийн гэвш лхаарамба лам нар уригдан ирж оролцоно. Мөн 2016 оны 07-р сарын 31-ний ням гаригт Тайж хайрхан уулын уламжлалт тахилга болох юм. Тиймээс “Бумбаны тахилга” …

  • 19 July

    Богино хугацаанд амжилтаа ахиулсан төрийн байгууллага

    Улс орны эдийн засаг саарсан, тэр хэрээр төрийн болоод хувийн хэвшлийн ажил удааширч, зогсонги байдалд ороод буй гэж ярьж бичицгээж байна. Гэвч энэ хугацаанд хийсэн ажилдаа эзэн болж, ажлынх нь үр дүн өсөлтийн графикаар хэмжигдэж буй төрийн байгууллагууд цөөнгүй байна. Тэд төрийн хямрал, эдийн засгийн хүндрэлийг үл ажрах ажилдаа идэвх зүтгэл гаргаснаар ганцхан жилийн хугацаанд үр дүнтэй, орлоготой ажиллаж чадсан жишээ …

  • 19 July

    “Алдрын од” гардуулах ёслол энэ сарын 30-нд болно

    Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж эхэлсэн билээ. “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг ямар хамтлаг, дуучинд олгохоор болсон тухай маргааш сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Маргаашийн хэвлэлийн бага хуралд Монгол Улсын …