Tag Archives: нийслэл

October, 2016

  • 14 October

    “Зайсан-Баруун ширээт”-ийн тохижилтыг хүлээн авна

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замын тохижилтын нээлтийг маргааш буюу 10 дугаар сарын 15-ны өдөр хийх гэж байна. Тус тохижилт нь олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын анхны зам бөгөөд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тохижилтын хүрээнд явган …

  • 14 October

    Канад улсын авто зогсоолын менежментийн томоохон компани Улаанбаатар хоттой хамтран ажиллах санал тавилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Канад Улсын “Империал паркинг” корпорацын захирал Лен Клаф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус компани нь Хойд Америкийн авто зогсоолын менежментийн томоохон компани бөгөөд Америк болон Канадын 100 хотод 3400 авто зогсоол ажиллуулдаг юм байна. Ноён Лен Клаф, бид хотын болон байгууллагуудын авто зогсоолын менежмент, тээвэр, ачилт, камержуулалт, төлбөрийн системийн иж бүрэн …

  • 13 October

    “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрт зориулж нэг жилд 44 тэрбум төгрөг зарцуулжээ

    НИТХ-ын Өргөдлийн хороо, “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооны хамтарсан хурал боллоо. “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооноос “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн тайлантай танилцахад тодруулах, ажлын гүйцэтгэлийг нь нягталж харах шаардлагатай олон зүйл гарсныг хурлын эхэнд танилцууллаа. Энэ талаар “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооны дарга М.Халиунбат ”Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөртэй холбоотойгоор иргэдээс маш их гомдол ирдэг. Тухайлбал, “Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв” нэртэй газар байгуулагдсан. Гурван газар байрлаж …

  • 13 October

    Улаан-Үд хоттой хамтран бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд өнөөдөр ОХУ-ын  Буриад  Улсын  Улаан-Үд хотын дарга  Александр  Михайлович Голковыг хүлээн авч уулзлаа. Энэ нь хотуудын дарга нарын 2 дахь удаагийн албан уулзалт бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард болсон Улаан-Үд хотын түүхт 350 жилийн ойн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд хүндэт зочноор уригдан оролцож байсан юм. Энэ үеэр  хотууд эдийн засгийн …

  • 13 October

    “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын ОУ-ын бага хурал эхэллээ

    “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал Улаанбаатар хотод эхэллээ. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Монгол Улсын БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна. Торгоны замын гишүүн улс орон, НҮБ-ын ах дүү хотуудын холбоо, НҮБ-ын Дэлрхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл нийтдээ …

  • 13 October

    Шуурхай ажиллагааг хангах штабын дадлага сургууль зохион байгууллаа

    Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатарын шуурхай удирдлага  зохицуулалтын төв хамтран, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, ОСНААУГ, УБЦТС ТӨХК, УБДС, ТӨХК, УСУГ, Хотын гэрэлтүүлэг, Хэсэгчилсэн инженерийн хангамжыг удирдах газар зэрэг байгууллагуудын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдал, чадавхийг дээшлүүлэх, шуурхай хамтын ажиллагааг сайжруулах …

September, 2016

  • 15 September

    Ц.Сандуйг хууль зөрчиж байгааг илчилж, шаардлага хүргүүллээ

    Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Т.Батцогт нар мэдээлэл хийж, Нийслэлийн ИТХ-ыг энэ сард яаралтай хуралдуулах шаардлагыг НИТХ-ын дарга Ц.Сандуйд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Ц.Баатархүү “2016 оны зургадугаар сарын 29-ны ээлжит сонгуулиар бүрдсэн Нийслэлийн ИТХ  дэгийн дагуу 4.1-д зааснаар сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралдах ёстой. Харамсалтай нь долоо, наймдугаар сард дэгийн дагуу хуралдсангүй. …

  • 13 September

    Цахилгааны хязгаарлалт хийх хуваарь

    Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн …

  • 2 September

    Нийтийн тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” компанийн 20 жилийн ойн мэндчилгээ

    Нийтийн тээврийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг  түүчээлэн, нийслэлчүүдийн төлөөх үйлсэд олон жил  ажилласан “Сутайн буянт” ХХК-ны хамт олны хувьд хөдөлмөр, амжилт бүтээлийн 20 жилийн ойтойгоо энэ жил учран золгож байгаа ажээ. Нийтийн тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” ХХК-ны  хамт олонд 20 жилийн ойн баярын мэндийг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс  хүргэе.

August, 2016

  • 29 August

    Төсвийн хөрөнгө оруулалт болон концессын гэрээгээр хийгдэж байгаа ажлын мэдээллийг сонслоо

    Монгол Улсын Засгийн газрын  37 , 38- р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн  хурлаар  “Төсвийн хөрөнгө оруулалтаар  болон концессын гэрээ”-ээр хийгдэж байгаа ажлын талаар Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга  С. Баярбаатар мэдээлэл хийлээ. 2016 онд нийслэлд 240.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн.  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр  187 тэрбум,  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 18 тэрбум,  …

  • 29 August

    Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгах тухай А/623 тоот Захирамж гаргалаа. Захирамжаар татан буугдаж байгаа байгууллагын ашиглаж байсан мэдээ, баримт бичиг, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан, холбогдох агентлаг, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, үндсэн …

  • 23 August

    Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

    Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу. “Улаанбаатар цахилгаан …

  • 19 August

    “School police”-ийг үргэлжлүүлэн ажиллуулна

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Тэргүүлэгчид “Хичээлийн шинэ жил” эхлэх гэж байгаатай холбогдуулан “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн ажлын явц”, “Сургууль, цэцэрлэгийн хүртээмж”-ийн талаар танилцуулга сонслоо. Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Улаанбаатар хотын автозамын нөхцөл байдал, замын хөдөлгөөний  зохицуулалт,  засвар, арчлалт, нийтийн тээврийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Зуны амралт, зугаалгын цаг …

  • 17 August

    Улаанбаатарт 21 хэм дулаан байна

    Ойрын хоногуудад зарим газраар бороо орно. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, …

  • 15 August

    Нийслэлийн харъяа газруудад бүтцийн өөрчлөлт хийнэ

    Нийслэлийн захиргааны харъяа агентлаг, газруудад бүтцийн өөрчлөлт хийхээр болсон байна. Тухайлбал, нийслэлийн Орон сууцны корпораци, Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл гэх гурван байгууллагыг нэгтгэж, Гэр хорооллын дэд бүтцийн газрыг шинээр байгуулах аж. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгаж, чиг үүрэг ойролцоо Хөрөнгө оруулалтын газартай нэгтгэх талаар яригдаж байгаа аж. Мөн нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэтгэлийн үйл …