Tag Archives: нийслэл

October, 2016

  • 21 October

    Хотын дарга цэрэг татлагын явцтай танилцлаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд явагдаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр цэрэг татлагын явцтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн хувьд цэрэг татлагын үйл явц хэвийн үргэлжилж байгаагаас гадна цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо ч нэмэгдсэнийг хэлсэн юм. Хотын дарга энэ үеэр “Эмч нартай уулзаж байхад …

  • 21 October

    Цөмийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов

    МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат АНУ-ын АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлдэг “Олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа” төслийн удирдагч Ричард Лусэиро, төслийн ажилтан Шан Лин нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Уг төсөл манай улсад 2008 оноос 7 үе шаттай хэрэгжиж, …

  • 21 October

    Үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг болно

    Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна.  Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон …

  • 21 October

    Хуучны угсармал орон сууцнуудын гадна фасадыг дулаална

    Монгол Оросын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар Хотын Ерөнхий менежер, холбогдох албаныхны хамт ОХУ-ыг зорих гэж байна. Ойн арга хэмжээний үеэр хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллах талаар Новосибирск хотын даргатай албан ёсны уулзалт хийх юм. Уулзалтанд явахын өмнө Хотын Ерөнхий менежер Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчидтэй уулзан …

  • 20 October

    “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан зарлалаа

    “Шинэ санаа, шилдэг инноваци” төслийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь нийслэл хотын өмнө тулгамдаж буй хот байгуулалт, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, хөгжлийн шинэ шийдэл бүхий техник, технологийг нэвтрүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжин ажиллахад оршиж байгаа юм. УРАЛДААНЫ БОЛЗОЛ “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан нь үндсэн 3 төслийн хүрээнд явагдана. Үүнд: “Ухаалаг Улаанбаатар” …

  • 20 October

    Усны салбарын 14 орны 40 гаруй төлөөлөгчид Улаанбаатарт хуралдана

    Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурлыг БОАЖЯ,ЮНЕСКО-гийн Жакарта дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны нарийн бичгийн дарга нарын газар хамтран 2016 оны аравдугаар сарын 23-27-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. ЮНЕСКО-гийн Олон …

  • 20 October

    Улаанбаатар Пусан хотууд тодорхой төслүүд дээр хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан  БНСУ-ын Пусан хотоос  ирсэн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. 2016 оны 8 дугаар сард Пусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж, хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний хүрээнд Пусан хотоос тодорхой төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах санал боловсруулахаарПусан хотын Байгаль орчны …

  • 19 October

    Улаанбаатар хотод “Ногоон барилга” барих санал тавьлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Филиппин Улс дахь Ерөнхий хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жессе Ангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар  Улаанбаатар хотын эко хөгжлийн бодлого, эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байуулалтад дэмжлэг үзүүлэх, тодорхой төслүүд буюу нийслэлийн гэр хорооллыг өртөг багатай, хямд орон сууцаар хангах тал дээр санхүүгийн төлөвлөлт хийх, Азийн хөгжлийн банкны  санхүүжилтээр …

  • 18 October

    “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэлгийн уралдааныг зарлаж байна. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан хотын хөгжил дэвшилд оруулах оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршиж байгаа юм. Уралдаанд их, дээд сургуулийн I-IV курсийн оюутнууд оролцох …

  • 18 October

    Тээврийн хэрэгслийн хорт утааг бууруулах арга хэмжээ авна

    Зам, тээврийн хөгжлийн яам хорт утаа их хэмжээгээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, үзлэг, үйлчилгээг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ. Ингэснээр дээрх асуудлыг цэгцэлж, нийслэлийн утааг бага ч болов бууруулах ач холбогдолтой гэдгийг тус яамныхан хэлж байна. Том оврын  их багтаамжийн автобус болон тээврийн хэрэгслийн  утаа, тортгийн хэмжээ их байгаа талаар иргэдээс байнга санал, гомдол ирж байгаа …

  • 18 October

    Сар бүрийн нэг өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгоно

    Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Хотын Ерөнхий менежер удирдамж гарган Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, голын ай сав дагуу болон зуслангийн бүсэд үүссэн 19295.13 тонн хог хаягдлыг 7483 байгууллагын 21893 хүн оролцон цэвэрлэлээ. Ажлын нэгдсэн дүнг танилцуулах хурлын үеэр Хотын Ерөнхий  менежер Т.Гантөмөр“ …

  • 18 October

    ХБНГУ-ын Бергманн групп бага оврын цэвэрлэх байгууламж барих санал тавьлаа

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү ХБНГУ-ын Бергманн группын Ерөнхийлөгч Ларс Бергманн болон Фраунхоферийн систем техникийн хэрэглээний төвийн дарга Ш.Бүрэн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ш.Бүрэн “Бергманн групп нь 2006 оноос хойш ХБНГУ-ын Боловсролын яамны санхүүжилтээр Дархан хот, Хараа голын сав газарт “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент загвар бүс нутаг Монгол” нэртэй “МОМО-1”, “МОМО-2” төслийг амжилттай …

  • 18 October

    Нийслэлийн Засаг дарга 100 хоногт хийсэн ажлаа танилцууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан  нийслэлийн удирдлагын шинэ багийн 100 хоногт хийсэн ажлаас 25-ыг нь онцлон танилцуулж  байна. Засаг даргын хувьд ажлаа авснаасаа хойшхи 100 хоногт “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө батлуулан,  ажиллаж байна. Улаанбаатар бол 1 375 000 хүн амтай том хот. Тиймээс эхлээд хүнийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх  нь чухал.  Миний гаргасан бүх шийдвэр, …

  • 18 October

    “Ур чадварын сорилт” сэдэвт сургалтанд хамрагдлаа

    Азийн хөгжиж буй орнуудын хэмжил зүйн салбарт дэмжлэг үзүүлэх MEDEA төслийн хүрээнд Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн Ур чадварын сорилт зохион байгуулагч буюу бусад томилогдсон ур чадварын сорилтын лабораториудын чадавхийг бэхжүүлэх зорилгоорТайланд улсын Бангкок хотноо 2016 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Ур чадварын сорилт” сэдэвт сургалтанд Азийн 8 орны 20 төлөөлөгч оролцлоо. Энэхүү сургалтанд СХЗГ-ын Итгэмжлэлийн газрын ахлах …