Монгол Улсын нийслэлийн хүндэт иргэдээ Бидний хойч ирээдүй хүүхэд багачууд, Улаанбаатарын бахархал болсон залуучууд, өнөөгийн хотыг өдий зэрэгт хүргэж, дэлхийд дансалсан ахмадууд Та бүхэндээ Нийслэл хотын 377 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хүнээ дээдэлсэн үзэлд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэдгээ амласан Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлүүлээд 100 хоног өнгөрчээ. “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө батлуулж, бидэнд итгэл хүлээлгэсэн иргэдийнхээ …
Tag Archives: нийслэл
October, 2016
-
28 October
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогууд” сэдэвт хурал зохион байгууллаа
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Монгол Улсын их сургууль хамтран “БОДЛОГЫН НӨЛӨӨЛИЙН ҮНЭЛГЭЭ БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ БОДЛОГУУД” сэдэвт хурлыг зохион байгууллаа. Тус хурал нь төрөөс хэрэгжүүлдэг бодлого, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээг хийх хэрэгцээ, шаардлага ач холбогдлыг хэлэлцэх, сүүлийн үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийгдсэн судалгаануудтай танилцах болон хөдөлмөрийн салбарын судлаачид, бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчдын хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, …
-
28 October
Японы “Пронтиер” компанийн захирал Маса Игатаг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон Улсын “Фронтиер” компанийн захирал Маса Игатаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Маса Игата “Инвест Монголиа конференц”-ийг Монгол улсад 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа талаараа Засаг даргад танилцуулав. Ноён Маса Игата “Есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтыг 10 дахь жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулсан. Мөн энэ оны арванхоёрдугаар …
-
28 October
Алдарт филаделфиа оркестр Улаанбаатар хотод тоглоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Филаделфиа оркестрийн Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Владимир Петровичийг хүлээн авч уулзлаа. 2016 оны гуравдугаар сард Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд н.Алтангэрэл Улаанбаатар хотыг төлөөлж, Филаделфийн оркестрийн захирал А.Вулгамортой “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсны дагуу дөрөвдүгээр сард тус оркестрийн менежер хатагтай Кэйтээр ахлуулсан ложистикийн баг Улсын филормони, Улсын Дуурь …
-
28 October
“Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа
Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаанд 19 сургуулийн 58 эсээ өрсөлдлөө. Удирдамжийн дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллаж шилдгүүдийг тодруулсан байна. Эсээ бичлэгийн уралдааны 1 дүгээр байранд: ШУТИС-ын Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Соёл судлалын IV курсийн оюутан Н.Ариумаа, 2 дугаар байранд: Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын …
-
28 October
Хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлж, ногоон байгууламж, тоглоомын талбайг нэмэгдүүлнэ
ъНийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын харилцааны шинэ төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын “Газрын сан” байгуулах тухай тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжид нийтийн эдэлбэрийн газар дээрх зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ тухай нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв. Нийслэлийн Газрын албанаас эхний ээлжинд …
-
28 October
“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүрэг мод тарих ажлыг зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байгаа бөгөөд Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтэс нь мод тарих ажлыг дүүргийн 10 дугаар хорооны Иргэний нисэхийн Ерөнхий газрын нийтийн эзэмшлийн талбайд зохион байгууллаа. …
-
27 October
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ботаникийн бичил цэцэрлэг” байгууллаа
Улаанбаатар хотноо 2015 онд зохион байгуулсан Азийн бүс нутгийн ойн менежмент, нөхөн сэргээлтийн талаарх уулзалтын үеэр Монголын байгаль орчин аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллагууд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8,4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ …
-
27 October
Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглосон 10 машин хүлээлгэн өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглосон “Kia Bongo” маркийн 10 автомашиныг хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, өвчлөлтэй уялдан дуудлагын тоо жил тутам 10-12 хувиар нэмэгддэг. Яаралтай тусламжийн баг хоногт 950-1200 дуудлага хүлээн авч, 2-75 км-ын хүрээнд үйлчилж байна. Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин …
-
27 October
Хорооны хэсгийн ахлагч нар гэр бүлтэй ажиллах арга зүйд суралцлаа
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг, мэдээ мэдээлэл түгээдэг хорооны хэсгийн ахлагч нарт хүүхэд гэр бүлтэй ажиллах арга зүйн болон гэр бүлийн боловсрол олгох, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “ГЭР БҮЛТЭЙ АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Сургалт 11 дүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн дүүрэг тус бүрээс 30 хэсгийн …
-
27 October
“БИ ХЭН БЭ” уулзалтанд аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу оролцлоо
Хүүхдийн номын өргөө “WHO AM I” буюу “БИ ХЭН БЭ” чөлөөт уулзалт ярилцлагаа 2016 оны 10 дугаар сарын 26-нд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд зориулж мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд ямар хүн болон төлөвших вэ гэдгээ одооноос эргэцүүлж, өөрийн зорилгоо тодорхойлон, амьдралын анхны алхмуудаа зөв хийхэд нь тус дэм болж, санаа сэдэл төрүүлэх зорилгоор уламжлал …
-
27 October
Даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” энэ сарын 31-ний даваа гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтээр амрах юм. Даваа гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
27 October
Хорт хий, утаанаас хамгаалах багтай ажиллах дадлага сургууль зохион байгууллаа
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 онд дэвшүүлсэн “ Офицер бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/72 “Дадлага сургууль зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангаж хорт хий, утаанаас хамгаалах багтай ажиллах дадлага сургууль зохион байгууллаа. Дадлага сургуулийг 2016 оны 10 дугаар сар 25-ны …
-
27 October
Артерын даралт ихсэх буюу халдварт бус өвчинтэй тэмцэх төслийг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын орлогч, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр Новартис сангийн Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Роберт Босурги болон Оном сангийн удирдлага, холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Оном сан, Новартис сантай хамтран Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй артерын даралт ихсэх өвчинтэй тэмцэх төслийн талаар ярилцлаа. Тус төсөл нь …
-
27 October
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хууль эрхзүйн зөвлөгөө үнэгүй өгөх өдөрлөг болно
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон …