Tag Archives: нийслэл

November, 2016

  • 8 November

    Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн талбайд шинээр газар олгохгүй

    Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 7 November

    Будапешт хоттой аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар боллоо

    Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөл Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Будапешт хотын санхүү хариуцсан орлогч дарга Др.Габор Багди болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж хоёр хотын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсон байна. Мөн энэ үеэр Улаанбаатар хотод …

  • 5 November

    НИТХ-ын дарга Ц.Сандуй тойрогтоо ажиллалаа

    НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр сонгогдсон тойрогтоо буюу СХД-ийн 4, 5, 26, 27 дугаар хороонд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Тэрбээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулснаас гадна 100 залуу гэр бүлд 2 тулгатай хийн плитка гардуулан өгсөн юм. Айл гэрт сайн энерги түгээх гал голомт гэдэг утгаар нь залуу гэр бүлд өгч буйгаа энэ үеэр онцолсон. Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх …

  • 4 November

    Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн талаар санал солилцлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн талаар болон Улаанбаатар хотыг Санхүүгийн Төв болгох, Хотын ногоон хөгжил, Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Элчин сайд Катрин Арнолд “Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаанд шинээр ямар салбаруудад хэрхэн хамтран …

  • 4 November

    Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто замыг хүлээлгэн өгнө

    Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Экспресс зам” ХХК шалгарчээ. Гэрээний дагуу зам барилгын ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах бөгөөд гэрээт хугацаандаа ажлаа бүрэн дуусгаж, нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт комисс ажиллуулах хүсэлтээ илгээгээд байна гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн …

  • 4 November

    Шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөсөн анхны барилгын оршин суугчид түлхүүрээ гардлаа

    Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар арьс ширний 25 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 оны 7 дугаар сард гарсан байдаг. Энэхүү байрыг буулгаж, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Эфэс констракшн” ХХК шалгарсан юм. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр барилгыг чөлөөлж, дахин төлөвлөлтийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Хуучин арьс ширний 25 …

  • 4 November

    Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замыг хүлээлгэн өглөө

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг  2 багцад хувааж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан. Багц-1  буюу “Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол улсын гудамж,  Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто зам” –ын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эрдэнэ зам” ХХК,Багц-2  буюу “Их Монгол Улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвараас ураш Их тэнгэрийн ам хүртэлх …

  • 4 November

    Нийслэлийн Засаг дарга Швейцарийн Элчин сайдтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Швейцари Улсын Элчин сайд Шан Шак де Дарделийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын болон нийслэл хотуудын харилцан хамтын ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч ярилцлаа. Элчин сайд Шан Шак де Дардел “Тантай анх удаагаа уулзан, танилцаж байгаадаа баяртай байна. Хэдийгээр би Бээжин хотод суудаг ч Улаанбаатар хотыг өдрөөс өдөрт хөгжин …

  • 4 November

    Хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулав

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс,  13 дугаар хорооны Засаг даргын Ажлын албатай хамтран худалдаа, үйлчилгээний байгууллагуудын захирлуудад “Хууль сурталчлах  өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр жижиг дэлгүүрүүдийг хөгжүүлэх бодлого,  худалдааны өнөөгийн чиг хандлага, олон улсын туршлага, Нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээ, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх, нэмэгдсэн өртөгийн албан татварын талаар дүүргийн Нийгмийн даатгалын …

  • 4 November

    Хуучны угсармал орон сууцнуудыг дулаалах хөтөлбөр боловсруулна

    Хотын Ерөнхий менежер “Bazaltwool” группын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллах талаар ярилцлаа. Тус групп нь хуучны угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах, гадна фасадыг дулаалах хавтан үйлдвэрлэх технологийг Монголдоо нэвтрүүлж шинээр үйлдвэр барихаар төлөвлөж байна. Бүтээгдэхүүнийхээ дээжээр хуучны 5 давхар барилгын айл өрхийн гадна фасадыг үнэгүй дулаална. Цаашид дулаалах шаардлагатай …

  • 2 November

    Нийслэлийн төсвийн асуудлаар УИХ-ын гишүүдтэй уулзлаа

    НИТХ-ын 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталсан. Ингэхдээ 120 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан юм. Удахгүй УИХ-ын чуулганаар  ирэх оны төсөв, үндсэн чиглэл хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлээс сонгогдсон гишүүдтэй уулзаж, төсвийн байдлыг танилцуулсан байна. Өнөөдөр Баянгол, Сүхбаатар дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон гишүүдтэй уулзлаа. Улаанбаатар …

  • 2 November

    Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх ажлын уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг цогцоор хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх ажлууд тусгагдсан. Мөн “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн 129 га газарт хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн …

  • 1 November

    Хотын дарга иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй хийдэг уулзалтаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон” салбарт хийлээ. Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн  иргэдийн төлөөлөл болон  нийслэлийн Засаг даргын  Тамгын газар, нийслэлийн харьяа  агентлаг, газар,  төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд уулзалтад оролцсон юм. Хотын даргатай уулзсан иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, ашиглалт, зөвшөөрөлгүй барилгын асуудал, нийслэлийн төрийн …

  • 1 November

    Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 28 хувиар буурчээ

    Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн гал түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар буурсан байна. Нийслэлийн хэмжээнд 2016 оны эхний 10 сард тохиолдсон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын талаарх статистик мэдээллийг хүргэж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • 1 November

    “Хүслийн захидал” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

    Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Зорилтот бүлгийн хүүхдүүдийн  хүслийг биелүүлэх замаар авьяас чадварыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх, амжилтанд хүрэх сэдэл төрүүлэх, нийгмийн амьдралд эерэг байдлаар оролцох боломжийг бий болгох зорилгоор “Хүслийн захидал” төслийг хэрэгжүүлж дууссан байна. Уг төсөл нь 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 10  дүгээр сарын 22-ний  хооронд хэрэгжиж дууссан …