Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Уламжлал ёсоор хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газар, төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд оролцсон юм. Хотын даргатай уулзсан эхний иргэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Төгссайхан байлаа. Тэрээр БЗД-ийн 14-р хороо, 14-р хорооллын …
Tag Archives: нийслэл
November, 2016
-
14 November
Шинэ төслүүд дээр хамтран ажиллах санал тавилаа
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Аплас+ Монгол” компанийн гүйцэтгэх захирал Майкл Маршалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Аплас компани нь уул уурхай, инженер техник, барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үзлэг шалгалт, туршилтын цогц үйлчилгээ үзүүлдэг чанарын баталгаа, чанарын хяналтын зөвлөх үйлчилгээний олон улсын компани юм. Аплас компанийн захирал Майкл Маршал “Бид Монгол Улсад дөрөв дэх …
-
14 November
Нийслэлийн гадна зар сурталчилгааны журмыг шинэчлэн боловсрууллаа
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас гадна зар сурталчилгааны журмыг шинэчлэн боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зорчиж буй иргэд, үйлчлүүлэгчдэд хандан зар сурталчилгаа, мэдээлэл хүргэх зорилгоор нийтийн болон хувийн эзэмшил, өмчлөлийн барилга байгууламж, газар дээр зар сурталчилгаа нийтлэх, мэдээлэл түгээх үед Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго орших …
-
14 November
Цас хайлуулах 85 тн бодис цацлаа
Сүүлийн өдрүүдэд цас үргэлжлэн орж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ амралтын өдрүүдэд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал 2016 оны 11 сарын 12-ны өдөр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Моносын уулзвараас 22-н товчоо, Зуслангийн чиглэлийн зам, Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Нарны зам, Нарны гүүр, Сансрын тунель, нүхэн гарцууд, Сөүл, Цэрэндорж, Зориг, Юнеско, Намьянжү, Чагдаржав, Олимп, Их монгол, …
-
12 November
Гандан орчмын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, иргэдтэй санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгээр Гандан орчмын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, орчин нөхцлийг сайжруулах талаар Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар түлхүү ярилцав. Нийслэлийн Засаг дарга …
-
11 November
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд урьж байна
Нийслэлийн Газрын албанаас дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа нь Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 сарын 04-ний А/781 дүгээр захирамжаар зохион байгуулж буй дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 …
-
10 November
Хотын дарга нийслэлийн цахилгаан, дулаан хангамжийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр ажиллаж, нийслэлийн өвлийн цахилгаан болон дулаан хангамжийн нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирын танилцуулснаар 2016 оны зуны засварын батлагдсан графикаар 15 магистраль шугамыг 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 25-ны хооронд 12 хэсэгт хуваан, …
-
10 November
Алтай хотхоны замыг дунд голын авто замтай холбох гүүрийн ажил дууслаа
Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжиж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих ажлын гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” ХХК шалгарч, 2016 оны 4-р сард гэрээ байгуулжээ. Барилга, байгууламжийн ажил хугацаандаа дуусч, ашиглалтад оруулах комисс 2016 оны 10 дугаар сарын 20-нд ажилласан байна. Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр гүүрийг ашиглалтад оруулахаар …
-
10 November
Мэдээллийн аюулгүй байдлын талаарх сургалт болж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2016 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Төрийн болон цэргийн нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын талаарх хууль, эрх зүйн сургалт”-ыг зохион байгуулж байна. Уг сургалтыг нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицерууд, Зэвсэгт хүчний жанжин штабын Удирдлага, холбооны хэлтсийн Мэдээллийн аюулгүй байдлын алба хамтран зохион байгуулж байгаа юм. …
-
10 November
Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар тамгаа хүлээн авлаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар өнөөдөр батламжаа гардсан Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарын ажлыг хүлээлгэн өглөө. Шинэ Засаг дарга нарын ажлыг хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-аас дүүргийн Засаг даргад нэр дэвшин дэмжигдэж өнөөдөр батламжаа …
-
9 November
Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлгийн ажил дуусчээ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлэгийн ажлын хөрөнгө батлагдаж, дээрх ажлыг 2 багцад хувааж гүйцэтгэгч сонгон шалгаруулсан. Яармагийн гүүрнээс 240 дүгээр тулгуур хүртэлх ажлын гүйцэтгэгчээр “ДМТМ трейд”ХХК, 241 дүгээр тулгуураас Баянзүрхийн товчоо хүртэлх ажлын гүйцэтгэгчээр “Гэгээн цайдам” ХХК шалгарсан юм. Гэрэлтүүлгийн 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн байна гэж …
-
9 November
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролловаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНЧУ-тай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа дурдаж, цаашид энэ хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч хамтран ажиллахаа Монгол Улсын Ерөнхий сайд илэрхийллээ. Элчин сайд Ивана Гроллова, хоёр улсын худалдаа, эдийн засгийн …
-
9 November
Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд “Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулж төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр баталлаа. Үндсэн чиглэлийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 2013 оны 23-р тогтоолоор …
-
8 November
Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нээлтээ хийлээ
Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажилалагаанд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Тус төв болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, …
-
8 November
Өчигдөр нийслэлийн гудамж, замуудад 2.7 тонн бодис цацжээ
Халтиргаа, гулгааг арилгах ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ өргөн бүрэлдэхүүнтэйгээр эрчимтэй ажилласаар байна. Өчигдөр буюу 2016 оны 11 сарын 07-ны өдөр тус газрын Тохижилт үйлчилгээ, Ногоон байгууламж, Шуурхай үйлчилгээ, Төвлөрсөн хогийн цэгийн менежментийн алба, Авто баазын нийт 553 ажилтан, 59 техниктэйгээр ажиллалаа. Ингэхдээ Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Сансрын тунель, Энхтайваны гүүр, Сонсголон, Нарны гүүр, Баянхошуу, хорооллын өгсүүр замуудад …