2017 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, …
Tag Archives: нийслэл
April, 2017
-
21 April
Н.Учрал гишүүн залуучуудын нийгмийн асуудалд анхаарч байна
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо Монгол Улсыг залуучуудын орон хэмээн нэрийддэг ч өнөөдрийг хүртэл тэдэнд чиглэсэн төрийн бодлого, хууль тогтоомж байсангүй. Өөрөөр хэлбэл залуучуудын өмнө тулгамддаг олон асуудлыг шийдэх хэрэгтэйг сануулсаар байв. Тиймээс залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн хүчин зүйлийг хуульчилж өгөх нь юу юунаас чухал. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын …
-
21 April
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшиж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, …
-
20 April
Юрико Койкэ:Улаанбаатар хоттой хамтран ажиллах хүсэл бий
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын даргын урилгаар тус хотод айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Токио хотын Засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа. Хатагтай Юрико Койкэ Улаанбаатар хотын даргыг Токио хотод айлчилж байгаад талархал илэрхийлээд тавтай морилохыг хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын Засаг даргад цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд …
-
20 April
Маргааш Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Тус ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болоод байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт агентлаг, …
-
19 April
ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийт найман асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 126 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Ингэснээр дүүргийн Засаг дарга нар газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх, эргүүлэн авах ажлыг хийж хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм. Мөн хурлаар ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталсан байна. Журамд ТҮЦ байршуулах газар, ТҮЦ-ийн хэмжээ, тохижилт болон цагийн хуваарийг …
-
19 April
Зуслангийн газрыг цахимаар олгоогүй гэв
Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажил цахим хэлбэрээр явагдаж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан нь ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн Газрын албанаас албан ёсоор мэдэгдэж байна. Зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажил холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэвийн явагдаж байна. Харин иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил түр хугацаагаар зогсоод байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
19 April
“МОНГОЛСАТ-1” дагуулыг ашиглаж эхэлснээр интернэтийн хэрэглээний үнэ өнөөгийнхөөс 50 хувь хямдарна
Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай болсон тухай батламжийг “ABS” (Asia Broadcast Satellite) компанийн захирал Томас Чой Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа. УИХ-ын дарга М.Энхболд 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа сансрын хиймэл дагуулыг ашиглан өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газрын байршил үл хамааран Монгол орны өргөн уудам бүс нутаг даяар …
-
19 April
Монгол Улс анх удаа сансрын хиймэл дагуултай боллоо
Өнөөдөр ABS-2A75e хиймэл дагуулыг MONGOLSAT-1 нэрээр тамгалан тунхаглах нээлт Шангри-ла зочид буудалд боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ABS компанийн гүйцэтгэх захирал Том Чой болон харилцаа холбооны байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо. Энэ түүхэн үйл явдлын арга хэмжээг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 онд Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт хийхээр төлөвлөсөн ажлуудын эхлэл болгож …
-
19 April
Урин цаг ирсэн ч утааны асуудлыг хэлэлцэнэ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудал нийслэлчүүдийн сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байгаа. Үүнийг шийдвэрлэхээр НИТХ-ын долоодугаар хуралдаанаар хотын даргад чиглэл өгч, үе шаттай арга хэмжээ авсаар байна. Хэдийгээр урин дулаан цаг ирж байгаа ч хотын удирдлагууд агаар, хөрсний бохирдлын асуудлыг улирал харгалзахгүйгээр хэлэлцэж шийдвэрлэх арга замыг эрэлхийлсээр байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн лхагва гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын …
-
19 April
“Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг 2 хуваана
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, удаа дараагийн хүсэлт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь “Хан-Хиллс” орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, иргэдэд хүлээгдэлгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг …
-
19 April
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 8:00 байхаар тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 929 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас: 07:00 цагт 279 автобус буюу 30%, 07:30 цагт 697 автобус 75%, 08:00 цагт 883 автобус 95%, 08:30 цагт 920 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар боллоо. Иргэдээс ирсэн санал хүсэлт, …
-
19 April
Улаанбаатарт шөнөдөө 5-7 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 04-р сарын 18-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с. 8-10 хэм дулаан байна. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны 20 цагаас 04 дүгээр сарын 19-ний 20 …
-
18 April
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2017” хөдөлмөрийн яармаг болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг 04 …
-
18 April
Нийслэлд 9,494 бодгаль шувуу өвөлжжээ
Нийслэлд өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын шувуу хамгаалах төвөөс нийслэлийн долоон дүүргийн газар нутгийг хамруулан зохион байгууллаа. 2016 онд явуулсан тооллогоор 27 зүйлийн 7583 бодгаль шувуу бүртгэсэн бол 2017 онд 31 зүйлийн 9494 бодгаль шувуу тоолжээ. Шинжлэх ухааны төдийгүй байгаль хамгааллын хувьд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд хүүхэд залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа бөгөөд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл