Tag Archives: онцлох

February, 2023

  • 17 February

    “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Ц.Үенчид Ардын жүжигчин цол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Үенчид Ардын жүжигчин цол хүртээв. Тэрбээр Булган аймгийн Хөгжимт дуу бүжгийн театрын гоцлол дуучин, бүжигчнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уламжлалт өв соёлоо хөгжүүлэх үйлсэд 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа “Түмэн эх” чуулгад гоцлол дуучнаар тасралтгүй 30 гаруй жил ажиллан ардын дуу дуулах, ардын …

  • 17 February

    Хошой аварга малчин Б.Равагт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан,  ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Хошой аварга малчин, гавьяат малчин, Увс аймгийн Тэс сумын ахмад малчин Б.Равагт Монгол Улсын …

  • 17 February

    Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

    Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сар болоход хэдхэн хоног үлдлээ.  Уншигч та бүхэндээ битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлсийг хүргэж байна. -Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэх, айлд хонохыг цээрлэнэ. Айлд хоносон хүн шинэ ондоо тэнүүлчилнэ, мөн айлд хоновол сүнс төөрнө гэдэг. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, …

  • 17 February

    Хадагтай золгох ёс

    Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар  удахгүй болох гэж байгаатай холбогдуулан цагаан сарын мэндлэх, золгох , тамхилах ёcны тухай уншигч та бүхэндээ хүргэж байна. Цагаан сарын баяр бол  эв нэгдлийн баяр. Цагаан сараар золгон гэдэг бол золгож байгаа хүндээ буруу санаагүй шүү гэдгээ илтгэж буй явдал юм. Шинийн нэгний өглөө үүр цайхаас үдэш болох хүртэл тэр жилийн өнгийг шинждэг. …

  • 16 February

    С.Амарсайхан: “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо, санаачлага, байр суурь чухал

    Стандарт хэмжил зүйн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран “СТАНДАРТ БА ХӨГЖИЛ” үндэсний хөтөлбөр болон стандартын тухай ойлголтыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд өгөх зорилгоор уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр болон бусад албаныхан оролцож салбар, салбарын стандартын талаар танилцуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гаднын …

  • 15 February

    Нийслэлчүүдийн хандивыг Туркиш Эйрлайнс компанийн нислэгээр илгээлээ

    Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Туркийн ард түмэнд туслах хандивын аяныг нийслэл, дүүрэг, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд эхлүүлсэн.  Өнөөдөр хандивын аяны эхний хэсэг болох 10 гэрийг Туркийн ард түмэн рүү илгээлээ.  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч, З.Төмөртөмөө, нийслэл дүүргийн удирдлагууд хандивын гэр, асар …

  • 14 February

    Г.Занданшатар: Ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг сонсож байгаагаараа ач холбогдолтой

    Өнөөдөр Төрийн ордонд “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат эхэллээ. Эхний шатанд сонгогдсон 1570 иргэнээс дахин санамсаргүй түүврээр сонгогдсон 800 гаруй иргэн зөвлөлдөх уулзалтад оролцож, иргэний болон улс төрийн эрх, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах, нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцэж, санал бодлоо илэрхийлж байгаа юм. Энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр УИХ-ын …

  • 13 February

    Г.Майцэцэг:Гэр барих гарын авлага Англи, Турк хэлээр хэвлэгдэнэ

    “НЭГ ДЭЛХИЙ – НЭГ ГЭР БҮЛ” ГЭР ХАНДИВЛАХ АЯН Турк улсын ард түмэнд туслах One world-One family аяныг  “Exclusive” XXK, “Event masters” ХХК, “One Team” клуб, “И пресс медиа” ХХК-ынхан санаачлан эхлүүллээ.  “НЭГ ДЭЛХИЙ – НЭГ ГЭР БҮЛ” Турк улсын ард иргэдэд туслах Монголын ард түмний гэр хандивлах сайн үйлсийн аян 10 хоног үргэлжлэх юм.

  • 9 February

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 50-90 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр зорчино

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд өнөөдрөөс /2023.02.09/ эхлэн хэрэгжүүлж байгаа шийдвэрийн талаар Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон холбогдох хүмүүс танилцууллаа. Тодруулбал, МИАТ ТӨХК хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж …

  • 9 February

    Ц.Уртнасан:Сар шинийн баярыг угтан өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг явуулж байна

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д сар шинийн баяртай холбоотойгоор хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ нэмэгдсэн талаарх гомдол, мэдээлэл нэмэгджээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан:Хэрэглэгч иргэд  та бүхэн хэрэглэгчийн эрх ашгийн зөрчиж байгаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн байвал манай байгууллагад өргөдөл гаргахаас гадна …

  • 9 February

    Б.Энх-Од: Манай цэргийн эмч, сувилагч нар сэтгэл зүйн хувьд ямар ч нөхцөлд дасан зохицох бүрэн чадвартай

    БНТУ-ын ард түмэнд туслахаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Цэргийн төв эмнэлгийн эмч нар дэд хурандаа Л.Лувсандоржийн удирдлага дор гэмтэл, мэс засал, яаралтай тусламжийн гэсэн гурван чиглэлээр үүрэг гүйцэтгэх цэргийн эмч, эмнэлгийн ажилчдын баг зорьсон газраа саадгүй хүрсэн талаар бид мэдээлсэн билээ. Харин тэдгээр эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд ямар дадлага, туршлага, ур чадвар бүхий алба хаагчид …

  • 9 February

    Аврах багийнхан 3 хүнийг эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө

    ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очлоо. Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж , нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Анкарагийн цагаар: …

  • 8 February

    Э.Мөнхнасан: RFID чип суурилуулахдаа төлбөр авахгүй, иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар зохицуулалт хийнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасантай RFID систем, тээврийн хэрэгслийн цахим бүртгэлтэй холбоотой сэдвээр ярилцлаа. –RFID системийн талаар танилцуулбал. Ач холбогдол нь юу вэ? -RFID системийг тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем гэж энгийнээр тайлбарлаж болно. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг нэгдсэн хяналт, зохицуулалттай болгож, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо торгуультай холбоотой бүхий …

  • 7 February

    ШӨХТГ-ын даргаар Ц. Уртнасан томилогджээ

    Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Цэвээнжавын Уртнасан томилогджээ.  Тэрээр эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, мэргэшсэн хуульч бөгөөд өмнө нь Улс, Нийслэлийн прокурорын газар хяналтын прокурор, Гаалийн Ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч, НЗДТГ-т Тамгын дарга, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, ЗГХЭГ Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Төрийн тусгай …

  • 7 February

    Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өнөөдөр /2023.02.07/ ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, агентлагийн үйл ажиллагаанд анхаарч ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан агентлагийнхаа чиг үүрэг, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар хийсэн мэдээлэлдээ “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр …