Tag Archives: онцлох

February, 2025

  • 4 February

    “Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ

    Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой,нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ хийж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа.  “Хүрээ” амаржих газар эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлөө олшруулан долоон кабинеттай болж, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж эхлээд байна. 2021 оны зургаадугаар сарын 1-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус амаржих газарт ажиллахдаа шинэ  барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, …

  • 3 February

    “ХАРБИН-2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргалаа

    БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөнө. Манай улсын баг тамирчид энэхүү наадамд тасралтгүй оролцож байна. “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах, Монгол Улсын төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд болов. Арга хэмжээнд ССАЖЗЯ-ны сайд …

January, 2025

  • 31 January

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2025 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нэгдүгээр хуралдаан өнөөдөр АТГ-т боллоо. Хуралдааныг НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр удирдлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаанд АТГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Гаалийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба,  Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг 33 …

  • 31 January

    Нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчино

    Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл хийлээ.   НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга …

  • 31 January

    Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино

    Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох …

  • 30 January

    Ц. Дуламсүрэн: Хаврын эрлийз морьдын уралдаан бол өв соёл биш

    Тод манлай уяач Ц.Дуламсүрэн өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хаврын морин уралдаан, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар мэдээлэл өглөө. Тод манлай уяач Ц.Дуламсүрэн “Хаврын эрлийз морьдын уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа маш том бүдүүлэг  алдаа.  Допинг буюу эм тариагаар бордоод галзууруулчихсан адууг насанд хүрээгүй  хүүхдээр унуулаад ашгийн төлөө уралдаж байна. Тийм эрлийз морийг …

  • 30 January

    ХЭҮК: Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд морины уралдаан, сунгааны үеэр амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн

    Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зохион байгуулах асуудлыг аймаг орон …

  • 29 January

    “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ 2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10,000 тн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ. Бэлтгэн нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад …

  • 27 January

    Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны …

  • 27 January

    Озеки Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн Монголын бөхчүүдийн 103 дахь түрүүг хүртлээ

    Японы нийслэл Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны эхний тэмцээн буюу Хацү башё 15 өдөр өрнөж өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын сүмоч, залуу озеки Хошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардлаа. С.Бямбасүрэн Хацү башёгийн сүүлчийн өдөр түрүү булаалдахын төлөө хоёр нэмэлт барилдаан хийсэн ба Казахстаны сүмоч Кинбозан, их аварга …

  • 24 January

    Авлигатай тэмцэх ажилд ахиц гарлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 12 сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганд оролцож хэлсэн үгэндээ “Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй” гэдгээ зарлаж “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг иргэд та бүхэн санаж байгаа биз ээ. Түүний ингэж хэлсэн нь ч ортой. Учир нь 1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас …

  • 22 January

    УИХ-ын гишүүд та бүхэн Газрын тосны үйлдвэрийн нэмэлт санхүүжилтийн асуудалд анхаарлаа хандуулна уу?

    Монгол Улс Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө болох 1.2 тэрбум ам.доллароор Дорнод аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тосны үйлдвэр барихаар болж 2018 онд шавыг нь тавьсан. Гэвч газрын тосны үйлдвэр баригдах ажил хойшилсоор, үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг цар тахал, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, өртөг нэмэгдсэн гэх шалтгаануудын улмаас жил бүр төсөвт өртгийг нь Засгийн газар, УИХ-аар оруулж нэмүүлсээр 7 жилийн …

  • 21 January

    Б.Мягмарнаран:Иргэн өөрийн хувийн мэдээлэлд хариуцлагатай хандаж, мэдээлэл алдаатай, зөрүүтэй байвал мэдээлэл хариуцагч байгууллагад мэдэгдэж засуулж байхыг зөвлөж байна

    E-Mongolia систем хэрхэн ажилладаг тухай “И-Монгол академи УТҮГ” -ын захирал Б.Мягмарнарантай ярилцлаа. Та “И-Монгол академи УТҮГ” -ынхаа талаар танилцуулаач ямар чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг вэ? “И-Монгол академи” нь төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах талаар судалгаа хийх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион …

  • 13 January

    Шингэрүүлсэн хийн түлш ашигласнаар агаарын бохирдол 95-98 хувиар буурах боломжтой гэв

    Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын анхдугаар хуралдаан  болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм. Тус хуралдаанд МУ-ын Засгийн газрын зарим гишүүд, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхан оролцов. Хуралдааны …

  • 9 January

    Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг УИХ-д өргөн барина

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм. Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бөгөөд үүнээс хойш зургаа дахь …