Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөх, вакцинжуулалтын цэгийн ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийх чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлийн болон Төрийн өмчийн байгууллагад ашигладаг том оврын 40 ширхэг автобусыг вакцинжуулалтын явуулын цэг байдлаар тохижуулж бэлэн байдлыг хангажээ. Эдгээр автобусуудын дэргэд вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах автобус дагалдах бөгөөд эрүүл мэндийн …
Tag Archives: онцлох
April, 2021
-
20 April
Ж.Байгалмаа: 6705 хүн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж, хяналтад байна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.20/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Вакцины 2-р тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээг хийлгэх нь хэрэгтэй юу? -Одоогоор вакцины хоёр дахь тунг эмнэлгийн ажилчид хийлгэж эхэлж байна. Эсрэг биетийн шинжилгээ нь өндөр өртөгтэй шинжилгээ байдаг. Тиймээс вакцины хоёр тунд хамрагдсан иргэд заавал уг шинжилгээг өгөх шаардлагагүй гэж зөвлөмөөр байна. …
-
19 April
Л.Энхсайхан:0-18 насны 4412 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилсөн
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:Халдвар нэлээд нэмэгдэж байна. Нэг хүнд оногдох тохиолдлын тоогоор маш өндөр байна. Цар тахлын үед гэртээ байгаа иргэддээ болон халдварын бүст ажиллаж байгаа эмч, эмнэлгийн …
-
17 April
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүллээ
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөл Алматы хотын “Балуан Шолак” аренад боллоо. Манай улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй багаа сойж, нийт долоон медальтай өндөрлүүлэв. Тодруулбал, 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-д “Хасу-Мегастарс” …
-
16 April
Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон эсэхийг мэдээлэх аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлнэ
Apple болон Google компани коронавируст халдварын эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор Covid -19 ERSDEL аппликэйшн хөгжүүлж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна. Энэ системийг ирэх даваа гариг буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хэрэглээнд нэвтрүүлэхээр Улсын онцгой комисс шийдвэрлэн бэлтгэлээ хангаж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын …
-
16 April
Б.Буянтогтох: Эмнэлгийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдэж байна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.16/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах асуултад хариуллаа. –Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал хэрхэн нэмэгдэж байна вэ? -Эмнэлгийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдэж байна. Эмч, эмнэлгийн ажилчдын нөөц хомсдолтой байна. –Одоогоор хэдэн ор дэлгээд байгаа вэ? -18 эрүүл мэндийн байгууллагад 3068 …
-
16 April
“Алматы-2021”: М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртлээ
Казахстаны Алматы хотод зохиогдож байгаа “Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ М. Дөлгөөн алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. “Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадамд 17 настайдаа мөнгөн медаль хүртэж бөхийн хүрээнийхэнд танигдсан тэрбээр Азийн аваргаас сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг хувиргаж (2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алтан медаль хүртэв) …
-
15 April
Б.Бумдэлгэр:Батлагдсан тохиолдлын ойрын хавьталд шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.15/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр мэдээлэл өглөө. Б.Бумдэлгэр“Халдвар нэмэгдэхийн хэрээр шинжилгээний ачаалал нэмэгдэж байгаа. Дүүргүүдийн сорьц цуглуулах цэгүүд дээр шинжилгээний цаг дууссан, хэд хоног хүлээж байж шинжилгээ өгөхөөр байна гэсэн гомдол их ирж байна.Гэтэл халдвар …
-
15 April
Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээллэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан гаргаж, холбогдох судалгаа тооцооллыг хийх үүргийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн удирдлагуудад 2021 оны 2 сарын 16 ны өдөр болсон УОК-ын өргөтгөсөн хуралдаанд өгч байв. УОК-ын өргөтгөсөн 5 дугаар хуралдаанд гаргасан тус шийдвэрийн …
-
14 April
Х.Мөнхзул:Ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн иргэд ХЭҮК болон цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирүүлж, хамтран ажиллахыг уриалж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр /2021.04.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул “Иргэн С нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цахим орчинд мэдээлжээ. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан …
-
14 April
Л.Баттөр: Хөл хорионы төгсгөлд халдварын тоо, нас баралт буурахгүй бол дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай
Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны өдрийг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.14/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр хатуу хөл хорионы үр дүн хэзээнээс гарч, халдварын тохиолдол буурах талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л. Баттөр“ЭМЯ болон ХӨСҮТ анхнаасаа 28 хоногийн буюу энэ өвчний хоёр нууц үеийн …
-
13 April
Б.Одсүрэн:Хязгаарлалт тогтоогоогүй салбарынхан л нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Улаанбаатар хотын хэмжээнд 870 гаруй автобусны буудал байдаг. Тэдгээрээс Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, 21-р хороолол зэрэг 10 гаруй автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн өндөр ачаалалтай …
-
13 April
Ж.Байгалмаа: 0-17 насны 3317 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилсөн
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.13/ 11:00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Хатуу хөл хорионы үр дүн хэзээ гарах вэ? -3-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүсийн өвчлөл өнөөдөр бүртгэгдэж байна. 15 хоногийн хөл хорионы үеэр өвчлөлийн тоо буурч, хөл хорионы дараа ахин нэмэгдэх төлөвтэй байна. –Бага насны хэдэн хүүхэд өвчлөөд байна вэ? -0-17 насны …
-
13 April
З.Мэндсайхан: Анхан шатанд ажиллаж буй хүмүүст урам, сэтгэлийн дэм өгч ажиллах хэрэгтэй
Улсын онцгой комиссын даргын 2021 оны 4-р сарын 10-ны өдрийн тушаалаар томилогдсон Ажлын хэсэг нийслэлийн төвийн дүүргүүдэд ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд Сүхбаатар дүүрэгт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээ, тусламж үйлчилгээ, гудамж, …
-
12 April
Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна
Өнөөдрөөс эхлэн 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж байгаа. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэлж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -60-аас дээш насны эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах буюу хүний асаргаанд байдаг, гадуур явах боломжгүй өндөр настай, зорилтот бүлгийн иргэдэд вакцинжуулалтыг хийж байгаа. Геронтологийн …