ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзлаа. Юун түрүүнд талууд Владивосток хотод гурав дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, түлхүү эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон юм. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх …
Tag Archives: Онцолсон
September, 2019
-
3 September
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 9 дүгээр сарын 2-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй …
August, 2019
-
29 August
С.Дорждэрэм: Маргааш орон сууцны зөвлөх комисс хуралдана
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр /2019.08.29/ мэдээлэл хийлээ. Нийслэлийн орон сууцны корпорци” /НОСК/ ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм “Долдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлуулсан. Энэхүү журмынхаа дагуу долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ны өдрийг …
-
27 August
Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд багш аа би бодис хэрэглээгүй, надад итгээрэй гэж хэлсэн
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос авсан допингийн шинжилгээний дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан дөрвөн төрлийн бодис илэрснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өчигдөр /2019.08.26/ мэдээлсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. -Үндэсний бөхийн салбар хорооны дүгнэлтийг үндэслэн Засгийн газраас, …
-
26 August
БНСУ-ын виз мэдүүлэхэд таван сая төгрөг байршуулах шаардлагагүй боллоо
БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр /2019.08.26/ БНСУ-руу монгол иргэд зорчиход тавигддаг визийн журамд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Шинэ журам есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд өөрчлөлтийн хүрээнд БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг …
-
24 August
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорчээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.8.23/ “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал …
-
23 August
Цэцэрлэгийн цахим шалгаруулалтын хариуг мессежээр мэдэгдэнэ
Энэ жил цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг цэцэрлэгийн цахим бүртгэлээр бүртгэсэн. Цахим бүртгэл сарын хугацаанд үргэлжилж өчигдөр дууссан. Харин өнөөдөр цахим бүртгэлээр цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн аав ээжүүдийн утсанд “Таны хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд сонгогдсон тул …бүртгэлээ баталгажуулна уу” хэмээн мессэж ирэх ёстой. Мөн https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн “Шалгах” цэснээс хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой. Харин өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн …
-
20 August
Ё.Баатарбилэг: Энэ жил бүх хүүхэд сурах бичгээ сургуулиасаа түрээслэж хэрэглэнэ
БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтаж өнөөдөр /2019.8.20/ мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа. Харин цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжнэ. 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж байгаа. Ингэснээр агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй …
-
16 August
Ж.Баярсайхан: Бид энэ олдворыг нэгэн өндөр настантай ярилцах үеэрээ олсон мэдээлэлдээ тулгуурлаж олсон
Дархадын хотгорын сав нутгийн археологийн судалгааны “Умард Монгол” төслөөс 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт хадгалагдсан, дэлхийн археологийн судалгаанд нэн ховорт тооцогдох олдворуудын талаар өнөөдөр /2019.08.16/ мэдээлэл хийлээ. Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар “Монголын Үндэсний музей жил бүр археологийн судалгаа, малтлага явуулдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байгаа ажлаа байнга танилцуулж байгаа. Энэ удаад Хөвсгөлд аймгийн Улаан-Уул суманд байгаа 1,000 гаруй …
-
15 August
Сайжруулсан шахмал түлшний “Сайн” смарт картыг айлуудад үнэ төлбөргүй олгоно
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга болон бусад албаны төлөөлөл өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл …
-
15 August
Иргэдийн саналд үндэслэн “A, B, C” бүсчлэлд хуваах ажлыг хойшлууллаа
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн авто замын хөдөлгөөнийг “A, B, C” бүсчлэлд хувааж, шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Уг зохицуулалтыг дэмжих, эсэх тал дээр холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу иргэдийн дунд нээлттэй санал асуулгыг шат дараатай явуулахад нийт 13 мянга орчим иргэд оролцож 60 хувь нь дэмжихгүй гэсэн …
-
14 August
Ё.Баатарбилэг: Гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлнө
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургалтын төлбөрийн зээл чөлөөлөлт болон багц асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Зээлийн сангаас дотоод, гадаадын их дээд сургуулиудад суралцагчдад зээл олгодог. Сантай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Боловсролын зээлийн санд 13 мянга гаруй хүний диплом хадгалагдаж байна. Энэ асуудал …
-
14 August
Н.Цэрэнбат: Сайд нараас бүрдсэн ажлын хэсэг ашигт малтмалын лицензүүдийг шалгана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн нөөц газрыг шинэчлэн тогтоох тухай тогтоол батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай 2017 оны гуравдугаар сарын 15-ны 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153482.37 га газраар өргөтгөн нийт 896540.37 га газрыг байгалийн …
-
14 August
НОСК: Түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн нэрсийн жагсаалт гарчээ
“Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулж дууссан. Тэгвэл өнөөдрөөс /2019.08.14/ эхлэн цахим бүртгэлд бүртгүүлж, шаардлага ханган эрэмбэлэгдсэн иргэдийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтад байршуулаад байна. Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 23-ны хороонд тав хоногийн хугацаанд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн …
July, 2019
-
11 July
Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай
Эрэлхэг дээдсийн үр сад, Эх орныхоо бүрэн эрхт иргэн, Эрхэм Танд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил болон Ардын хувьсгалын 98 жилийн ой, 108 тооны бэлгэдэлтэй Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, мэндчилье. Мөнх хөх тэнгэрийн дор алтан соёмбот төрийн далбаа …