“Буянт-Ухаа 2” хороолол ашиглалтад орох хугацаа нь хойшилж, иргэдэд хүлээлт үүсгэсэн байдалтай байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцны журмыг баталсан байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрээр “Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус асуудал судалсны үндсэн дээр дараах шийдвэрийг гаргаад байна. Байрны төлбөрийн 30 хувийг төлсөн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно. Төлбөрийн чадвартай …
Tag Archives: Онцолсон
April, 2019
-
10 April
“Шинэ-Монгол” дунд сургууль бүртгэлээ зогсоосон уу
Боловсролын салбарт “Мөнгө угаах” бизнес цэцэглэсэн гэж хэлж болно. Энэ бизнес юу вэ гэхээр сурагчдын дунд зохион байгуулагддаг олимпиадууд болон сургуульд шинээр элсэн орж байгаа хүүхдээс бүртгэлийн мөнгө авдаг. Үүний нэг жишээ бол “Шинэ-Монгол” дунд сургууль. Тус сургууль нэгдүгээр ангийн бүртгэлийг дөрөвдүгээр сарын 8-11-ны хооронд явуулж байгаа бөгөөд нэг хүүхэд бүртгүүлэхдээ 35 мянган төгрөг төлж байгаа гэнэ. Бүртгүүлсэн хүүхдүүдээс дөрөвдүгээр …
-
9 April
Нэгдүгээр ангид 6 нас хүрээгүй хүүхэд элсүүлэхийг хориглолоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг 2019.04.05-нд А/200 тоот тушаал гаргажээ. Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалд хэд хэдэн чухал асуудал багтсан байна. Тодруулбал, Урлагийн төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиас бусад Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгав. Өмчийн бүх хэлбэрийн …
-
8 April
Капитал банкийг татан буулгах шийдвэр гарлаа
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн өнөөдрийн /2019.04.08/ А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо. Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын …
-
8 April
Хотын дарга асан Су.Батболдыг АТГ-т шалгуулна
Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдтой холбоотой хууль бус гэх асуудлаар “Ардын заргын товчоо” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Ардын заргын товчоо” ТББ-ын УЗ-ийн дарга С.Зоригтбаатар ” Хотын захирагч асан С.Батболд нь 2017 оны наймдугаар сарын 21-ний өдөр А-609 тоот захирамж гаргасан байдаг. Захирамжийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын 96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тухайн үедээ байгаль орчинд ээлтэй сайн зүйл боллоо гэж бодсон. Гэтэл тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлахад хоёр хууль бус үйлдэл …
-
5 April
Ө.Энхтүвшин:“Эрдэнэт” үйлдвэрийн эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг Стандарт банкинд шилжүүлсэн
Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр /2019.04.05/ мэдээлэл хийлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин “Английн шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээх царцаах, дэлхийн хэмжээнд харилцагч талын компаниудад мэдэгдсэн байсан. Энэ нь том асуудал үүсэх байсан. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол “Стандарт” банкны зүгээс гуравдагч этгээдэд 51 хувийг худалдаалах эрсдэл үүсээд байсан. Мөн үйлдэврийн удирдлагуудад гадаадад зорчуулахгүй байх, хөрөнгийг царцаах …
-
3 April
С.Чинзориг: Цалингийн доод хэмжээг 2020 онд нэмнэ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн холбоо /АОЭХ/-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар гарын үсэг зурсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийг үндэслэн 1999 онд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог байгуулсан бөгөөд хоёр жил тутамд улсын хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлэх ажлыг хамтран …
-
3 April
Бага ангийн сурагчдын дунд уралдаан, олимпиад зохион байгуулахыг хориглолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж буй асуудлын талаар Боловсролын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд тушаал гаргаж, бага ангийн сурагчдын дунд олимпиад явуулахыг хориглосон байна. Тэрбээр энэ тухай ярихдаа “Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, …
-
1 April
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улсад анх удаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлгийг байгуулан өнөөдөр ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс оролцлоо. АШУҮИС-ын эмнэлэг 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн …
March, 2019
-
27 March
Ц.Элбэгдорж: Х.Баттулга зорилгынхоо тал хувийг биелүүлчихлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж шүүх, прокурор, АТГ–ын дарга нарыг солих хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох вэ, болохгүй вэ гэдгийн тод ойлгуулах хүн Х.Баттулга. Энэ урилгыг аваад үгүй гэж хэлэхээр ирлээ. Ээлжит хичээлээ заах гэж байна. Хэн Монголд Ерөнхийлөгч байхын вэ. Хэн …
-
25 March
АТГ: Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг гурван багц асуудлаар шалгаж байна
Авлигатай тэмцэх газраас гуравдугаар сард хийсэн ажлуудаа өнөөдөр /2019.03.25/ танилцууллаа. АТГ нь төлөвлөгөөг хяналт шалгалтын хүрээнд 67 албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж байна. Үүнээс зөрчил гаргасан хоёр албан тушаалтны цалинг бууруулах шийтгэл ногдуулжээ. Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн захирлын цалинг хоёр сарын хугацаатай, нийслэлийн 32 дугаар сургуулийн захирлын цалинг нэг сарын хугацаатай бууруулах арга хэмжээ авсан тухай мэдээлэв. Энэ …
-
23 March
“Эко Алтан Заамар”байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүйгээр үйл ажиллагаа явуулжээ
“Эко алтан заамар” компанийн асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр /2019.03.22/ мэдээлэл хийлээ. Тус газрынхан хэлэхдээ “Эко алтан заамар” компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн есөн заалттай дүгнэлт 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр гарсан. Уг дүгнэлтийг 2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Уул уурхайн сайдад хүргүүлж тус компанид арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг өгсөн. Дүгнэлтэд …
-
22 March
Х.Болдбаатар: Их тэнгэрт хадгалж байсан зургуудтай хэмжээ ойролцоо 10 зургийг шинжилгээ хийлгэе гээд авч явсан
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын ажлын байранд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл ажлын байрандаа нэгжлэг хийлгэсэн талаар Х.Болдбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийлээ гэдэг асуудалд тайлбар өгөх гэсэн юм. Намайг Х.Болдбаатар гэдэг. Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн. Энэ байгууллага 10-аад жилийн өмнө байгуулагдсан. Монголын зураач …
-
21 March
Б.Баасандорж: Иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч иргэний үнэмлэхээ захиалах боломжтой
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ. Анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй БЕГ-ын дарга Б.Баасандорж “УБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Онлайн захиалгыг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч захиалгаа өгөх боломжтой. Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх …
-
20 March
Б.Индра: Олимпын гудамжны замыг ирэх даваа гарагт хаана
Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын барилгын ажлыг гуравдугаар сарын 25-нд эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орчихсон явж …