Tag Archives: Онцолсон

May, 2019

  • 24 May

    АТГ: ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтныг авлига авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа

    АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр /2019.5.24/ хийлээ.  Тус газар найман хүнийг яллагдагчаар татахаар хэргийг нь Прокурорт шилжүүлсэн бол 37 хэргийг хаах саналтайгаар Прокурорт, мөн зарим дуулиант хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Үүнд Төрийн банкинд ажиллаж байсан албан тушаалтан нь  4.7 тэрбумын зээл гаргасныхаа төлөө хахууль авсан хэрэг багтжээ. Мөн өнгөрсөн сард 33400 албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг сайтад байршуулсан. Энэ …

  • 21 May

    Хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны төлөвлөгөөг баталлаа. Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” …

  • 21 May

    Э.Бөхбат: Жолооны эрхээ сэргээлгэх, шинээр авах үйлчилгээг түргэн шуурхай үзүүлнэ

    Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон талаараа өнөөдөр /2019.5.21 /мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Монгол Улсад хүний амь нас аврах зорилготой замын хөдөлгөөний дүрэм батлагдсан ойн өдрийг тохиолдуулан хийх …

  • 21 May

    30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр /2019.5.21/ мэдээлэл хийлээ. Нийслэлд 600 гаруй төрийн болон төрийн бус цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Шалгалтаар СӨБ-ын байгууллага буюу цэцэрлэгүүдэд нийтлэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал шалгалтад хамрагдсан 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангахгүй байна. Мөн цэцэрлэгүүдийн 28 нь буюу 25 хувь …

  • 13 May

    Зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэлнэ

    Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэлнэ. Бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2013  оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны  арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэнэ. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэг элсэлтийн …

  • 9 May

    З.Дашдаваа: Нийтийг хамарсан ямар ч халаа сэлгээ хийхгүй

    Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа тус газрын албан хаагчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсохоос ажлаа эхлүүлж байна. Энэ удаад Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч нартай уулзав. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй тус хэлтэс нь 28 мөрдөгчийн орон тоотой бөгөөд одоогоор хэрэг бүртгэлтийн 347, мөрдөн байцаалтын 54, нийт 401 хэрэг шалгаж байна. Түүнээс гадна …

  • 9 May

    Нэг компанийн эрх ашиг нийслэлийн иргэдийг хохироохыг зөвшөөрмөөргүй байна

    Энхтайваны гүүр нарны гүүр орчим дахь дунд голын зам. Яарч байгаа бол ийшээ зүглээд хэрэггүй гэж зөвлөмөөр ийм л хэцүү түгжрэл ихтэй зам юм. Өглөөдөө энхтайвны гүүр чиглэлд орой доо нарны гүүр чиглэл нам түгжирнэ. Нарны болоод энхтайваны гүүрэн дээр түгжрэл үүсгэх гол ачаалал эндээс ирдэг гээд хэлчихэд буруудахгүй. Тиймээс энэ замын ачааллыг бодлогоор багасгах шаардлага тулгарч байна.  Гэтэл нэмэр …

  • 6 May

    О.Сэргэлэн: Цусны бүлэг тохироогүй мэс заслын төлбөрийг улсын төсөвт суулгахыг хүсч байна

    Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа хийжээ. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, дэлхийн шилдэг мэс засалч, О.Сэргэлэн “Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийхэд аюулгүй байдлыг харгалзан үзэж, БНСУ-ын АСАН эмнэлгийнхэнтэй хамтарлаа. Манай эмч нар энэ төрлийн мэс заслыг …

  • 2 May

    АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томиллоо

    УИХ-ын чуулганы  хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг  чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж дууссаны дараа АТГ-ын даргаар Зандраагийн Дашдавааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы  хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувь, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн  87.5 хувь нь дэмжлээ. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох …

April, 2019

  • 29 April

    Сүхбаатарын талбайн төлбөртэй зогсоолын нэвтрэх хэсгүүдийг лацдлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж,  “Ub constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан …

  • 25 April

    Ч.Жаргалбаатар: Б.Хурцын хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн

    Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит мэдээллээ өнөөдөр /2019.04.25/хийлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар олны анхаарал татсан зарим хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө. -Д.Батбаяртай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа юу? -Бусдыг залилсан гэх гомдлыг ирүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон ЦЕГ-т шилжүүлэх санал хүргүүлсэн. -Арбитр дээр Эрдэнэтийг санаатайгаар …

  • 15 April

    Капитал банкны харилцагчдын нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос хүлээж авна

    Капитал банкны эрх хүлээн авагч болон Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Тэрээр Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авна . Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байх тул эхний өдөр өгөх гэж дараалал үүсгэх шаардлагагүй аж. Учир нь нэхэмжлэл хүлээн авсан хугацааг үндэслэн дараалал тогтоохгүй юм байна. Нэхэмжлэл хүлээн авах хаяг нь Капитал банкны  Чингэлтэй дүүрэг дэх төв …

  • 15 April

    Нөөцийн махыг 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэллээ

    Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах,  эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлдэг. Энэ арга хэмжээг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулж байна.  Өнөөдрөөс /2019.04.15/ бэлтгэсэн махны худалдаа эхэллээ. Энэ …

  • 12 April

    Туулын эрэг дагуу зориулалтын дагуу баригдаагүй барилгуудыг нурааж, туул голоо аваръя

    Туулын эргээр барилгын хог овоорч, өвс ногоо нь халцарч, хаа сайгүй хоосон лааз, шил, савнууд хөглөрдөг болоод удаж байна. Сайхан сэтгэлтэй, санаачлагатай хүмүүс хэчнээн цэвэрлээд ч энэ байдал бахь байдгаараа. Тиймээс энэ бүхнийг хяналттай болгож, иргэдэд зориулагдсан таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. 2000 оноос иргэдэд зориулсан эрүүл, таатай орчныг бүрдүүлэх зорилгоор туул голын эрэг дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд газар …

  • 11 April

    Гончигийн Лхаахүүд Ардын багш цол хүртээв

    Монголын багш нарын VII их хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож байгаа энэ хурал хоёр өдөр үргэлжлэх юм. Монголын багш нарын VII их хурлын нээлтийн …