Tag Archives: Онцолсон

March, 2019

  • 19 March

    Д.Цэнд-Аюуш: КFC-гийн хордлого гарсан салбарыг 14 сая төгрөгөөр торгосон

    Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо буюу Зайсанд байрладаг KFC түргэн хоолны газрын хордлогын эцсийн дүнг гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.03.19/ мэдээлэл хийлээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш  “Нийслэлд нийтдээ KFC-гийн12 салбар үйл ажиллагаа явуулдаг. Зайсан KFC салбараас гадна бусад 11 салбар дээр хяналт, шалгалт явууллаа. Хяналт, шалгалтын явцад хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн. KFC хоолны газрын …

  • 15 March

    УУХҮЯ: “Эко алтан заамар” компанийн зөвшөөрлийг цуцална

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-наас зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийг бага хурал өнөөдөр /2019.03.15/ боллоо. Энэ үеэр Төв аймгийн Заамар сумд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн зөвшөөрлийг цуцлана гэдгээ  мэдэгдлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн бус хүмүүс нь инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй дархан эрхт …

  • 13 March

    Ө.Энхтүвшин: Монголын төр гамшгаас хамгаалах үйлсэд “гар татахгүй”

     “Эко Алтан Заамар” компанийн уурхайд болсон ослын үед ажилллаж, усны шумбалт хийсэн онцгой аврах бригадын аврагчид, уул уурхайн аврагчдын бие бүрэлдэхүүнийг Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Албан хаагчдын тал хувь нь Архангай аймагт үүрэг биeлүүлэхээр явсан учир Шадар сайдтай уулзахаар 18 алба хаагч хүрэлцэн иржээ. Шадар сайд Ө.Энхтүвшин “Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Та бүхэн сайн ажиллалаа. Өргөсөн тангарагтаа …

February, 2018

  • 20 February

    Манай иргэд гурван сар визгүй зорчих эрхтэй болсон Аргентин улсын тухай

    Монгол Улс болон Аргентин улс хоорондын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр 2018 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, монгол иргэд 90 хүртэл хоног Аргентин улсад визгүй зорчих боломжтой болсон тухай ГХЯ мэдэгдлээ. БНСУ-ын Пусан хотноо 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр хоёр тал гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор …

December, 2017

  • 7 December

    В.Путин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэв

    ОХУ-ын ерөнхийлөгч Владмир Путин өчигдөр Нижний хот дах ГАЗ автомашины үйлдвэрт зочлох үеэр ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ анх удаа зарласан байна. Тухайлбал ирэх оны гуравдугаар сард болох сонгуульд ялбал гурав дах удаагаа улиран сонгогдож ОХУ-г удирдана гэсэн үг юм. Өдгөө 65 настай В.Путин 2000 оноос хойш ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг албыг хашиж ирсэн түүхтэй. Хэрэв В.Путин сонгуульд ялалт байгуулбал 2024 он хүртэл ерөнхийлөгчийн албыг хаших юм. Тэрбээр үйлдвэрт зочлох үеэр Тиймээ би …

  • 6 December

    Өрхийн эмч, ажилтнууд засгийн газраас олгох 300 мянган төгрөгийг тэгш эрхтэй олгохыг шаардлаа

    Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2017 оны төсвийн тодотгол 2018 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдүүлэхийн тулд олон жагсаал цуглаан хийсэн. Өнгөрсөн баасан гарагт Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлж зөвшилцсөн хэдий ч хэлэлцээр цаашид үргэлжлэх боломжгүй байдалд хүрсэн учир хамтын маргаан үүсгэх нөхцөл үүссэн талаар өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Засгийн …

  • 1 December

    ХДХВ, ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдсэнээс энэ онд 23 халдвар илэрчээ

    Энэ онд ДОХ-ын 23 тохиодол шинээр илэрчээ Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын 5 тохиолдол бүртгэгдээд байна. …

November, 2017

  • 12 November

    Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо салбарын ажилтнуудын ажил хаялтыг орон даяар зохион байгуулахаар болжээ

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээрийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх талаар хэлэлцээрийн талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос 2017.11.13-ны өдрөөс салбарын ажилтнуудын ажил хаялтыг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг …

  • 10 November

    Багш нар ирэх даваа гарагт улс орон даяар хугацаагүй ажил хаяна

    Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ, өмгөөлөгч Г. Батбаяр тэргүүтэй хүмүүс багшийн цалин нэмэгдүүлэх асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэр багш нар ирэх он хүртэл ажил хаяхгүй, Засгийн газар холбогдох яамтай тохиролцоонд хүрсэн учир ирэх оноос цалингаа нэмүүлэх тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Иймд Засгийн газар холбогдох яамтай хэлэлцээрт орсны үндсэн дээр багш нарт энэ …

  • 6 November

    Т.Аюурсайхан: Засгийн газар нь Засгийн газар шиг, нам нь нам шиг тогтолцоо оршоосой

    Засгийн газарт ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй, шударга зарчимч хүмүүс цөөхөн бий. Тэдний нэг нь Т.Аюурсайхан гишүүн юм. Тэрбээр УИХ дахь оффшорын эсрэг бүлэг байгуулж, ард түмний дуу хоолой болсоор ирсэн. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 30-нд болж өнгөрсөн байнгын хорооны хуралд ийнхүү хэлж байжээ. Тухайлбал “Ар гэр, аюулгүй байдлаа өндөр эрсдэлд оруулан сүүлийн 20 гаруй жилийн Монгол төрийн ялзрал, хууль …

  • 3 November

    НИТХ, АН-ын бүлгийн хүсэлтээр 10 хоног завсарлалаа

    НИТХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт”, “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай” гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Өнөөдрийн НИТХ-ын нэгдсэн чуулганд 39 …

  • 3 November

    Налайх дүүргийн ИТХ-ын нэг жилийн ажлын тайлан

    Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд тус дүүрэгт болж өнгөрсөн бүтээн байгуулалтын ажлын тайланг хүргэе.  Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид 5 удаа хуралдлаа Хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дүүргийн 2017 оны төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн …

October, 2017

  • 27 October

    Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хүлээн авах төвийг аймаг, дүүрэг бүрт байгуулах шаардлагатай

    Өнгөрсөн хугацаанд бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл ар араасаа цуварч нийгмийг цочроогоод байна. Улмаар гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээний талаар шийдвэр гаргах түвшинд анхаарал хандуулж байгаа гэх боловч хүчирхийллийг бууруулах, хохирогчийг аюулгүй байдлын хамгаалалтад авах нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрны хангамж хүрэлцээ бага байгаа юм. Энэхүү сэдвийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын харьяа, Түр хамгаалах …

  • 25 October

    ОБЕГ: Амиа алдсан 17 иргэний цогцсыг оллоо

    Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг эрэн хайх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тухайлбал Завхан аймгийн Отгон сумын нутагт авиралт хийж байгаад цасан нурангид өртөж амиа алдсан хүмүүсийн мэдээллийг цаг тухайд нь бид өгсөн. Тиймээс өнөөдрийн эрэн хайх үйл ажиллагаа ямар шатанд явж байгаа талаар мэдээлж байна. Өчигдөр 14.30 цаг …

  • 25 October

    Эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна

    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2811 …