Tag Archives: УИХ-ын дарга З.Энхболд

May, 2015

  • 25 May

    УИХ-ын дарга З.Энхболд шинэ нисэх буудлын ажлын явцтай танилцав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.23/ Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал баригдаж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигийн хөндий”-д ажиллаж, Олон улсын нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцав. Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд дараах хэсгээс бүрдэж байна. Том оврын хүнд даацын онгоц буух, хөөрөх зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай /перон/, …

  • 15 May

    УИХ-ын дарга Дэлхийн банк группын гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Дэлхийн банк группын гүйцэтгэх захирал бөгөөд Санхүү хариуцсан захирал Бэртранд Бадрэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.05.15/ хүлээн авч уулзав. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд ноён Бэртранд Бадрэтэй уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Ноён Бэртранд Бадрэ Монгол Улсад Дэлхийн банкны үйл ажиллагааны явц байдалтай танилцахаар ирсэн тухайгаа …

  • 5 May

    Онлайн эрх чөлөө эвслийн сайд нарын 5 дугаар бага хурлыг хааж УИХ-ын дарга үг хэллээ

    Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Монгол Улс улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн түүхэн үйл явцын эхлэл анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн  25 жилийн ойн босгон дээр  монгол оронд  “Онлайн эрх чөлөө“ эвслийн сайд нарын 5 дугаар бага хурал зохион байгуулагдаж байгаад баяртай байна. “Онлайн эрх чөлөө“ эвслийн сайд нарын 5 дугаар бага хуралд оролцогчид  …

April, 2015

  • 24 April

    УИХ-ын дарга З.Энхболд генералуудыг хүндэтгэн баяр хүргэлээ

    Монгол  Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генерал цол олгож эхэлсэн ойгоор төр засаг генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.24/ генералуудыг хүндэтгэн, баяр хүргэв. УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Монголын үе үеийн алтан мөрдөстнүүд ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл  цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ ямагт хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор …

  • 24 April

    Монгол Улсын Генералуудад хандаж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

    Монгол Улсын генералуудаа! Жил бүрийн дөрөвдүгээр сард Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсний ойг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай зүтгэлтэн 11 хөвгүүндээ генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн даргалах бүрэлдэхүүнд офицерын цол олгож …

  • 14 April

    УИХ-ын дарга “Нэг Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах ажиллагаанд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах ажиллагаанд оролцлоо.         Шинэ зуунд хүн төрөлхтөний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо чиглүүлж байна. Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас энэ чиглэлд үе шаттай олон ажил хэрэгжүүлдэг. Тус яамны …

  • 7 April

    Хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын даргын хэлсэн үг

    Улаанбаатар хот                                        2014.04.06           Монгол Улсын Ерөнхийлөгчөө           Монгол Улсын Ерөнхий сайд аа,            Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,            Хүндэт зочид оо, Өнөөдөр Монгол Улсын …

March, 2015

  • 31 March

    Өндөр технологийг Монгол Улсад хөгжүүлэх асуудлаар уулзалт хийв

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.31/ өндөр технологийг Монгол Улсад хөгжүүлэх асуудлаар салбарын төлөөлөлтэй уулзлаа. Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дүйнхэр тэргүүн” компанийн захирал Д.Ган-Од Монгол Улсад электроникийн эх хавтан /PCB/-ийн үйлдвэр байгуулахаар судалгаа хийгдсэн бөгөөд туршилт тун амжилттай болсон талаар танилцуулав. Тус компани 2012 онд ODEL хяналтын камерын угсралтын үйлдвэр байгуулсан туршлагатай, нийт ажилчдын 80 …

  • 22 March

    УИХ-ын дарга зарим компанийн үйл ажиллагаатай танилцав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд “Санко Соолар Монголиа” болон “Санко Тек Монголиа” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Улсын Их Хурлын дарга эхлээд “Санко Соолар Монголиа” компанийн үйлдвэрлэлийн явцтай танилцсан юм. Тус компани нь 2011 оны 3 сараас нарны зайн туршилтын үйлдвэрлэлийг албан ёсоор явуулж эхэлжээ. Нарны зайн дэлгэцийг Монголдоо үйлдвэрлэж ISO9001 болон TUV Rheinland JAPAN олон улсын чанарын шаардлагад …

  • 20 March

    “Бид Монголчууд эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэнд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш Улсад айлчлал хийж буй бөгөөд тэрээр өнөөдөр /2015.03.20/ Гданьск хотод хүрэлцэн ирлээ. Гданьск хот нь мянга гаруй жилийн түүхтэй, Балтийн тэнгис дээрх Польшийн томоохон боомт хотуудын нэг бөгөөд тус улсын умард нутгийн соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн төв, Поморске мужийн нийслэл юм. Монгол Улсын Их Хурлын даргын хамт Бүгд Найрамдах Польш …

  • 18 March

    УИХ-ын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхав

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхав. ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген уулзалтын үеэр, хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд баяртай байдгаа илэрхийлсэн. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг онцлоод, тус улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн …

  • 17 March

    УИХ-ын дарга З.Энхболдын Конрод-Аденауэрын сан дээр тавьсан илтгэл

    “1990 ОНЫ МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ БА ХӨГЖЛИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ, ЦААШДЫН ЗОРИЛТ” ИЛТГЭЛ  Эрхэм хүндэт Бундестагийн гишүүн М.Грунд, Эрхэмсэг хатагтай, ноёд оо, Монголчууд монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэж, алдаа оноо, олз, гарзаа үнэлж цэгнэж байна. Өнөөдрийн нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа шинэ юм бүхэн Монголын ардчиллын монголчууддаа өгсөн үр дүн. Бас нүдэнд харагдаж, гарт …

  • 17 March

    УИХ-ын дарга Конрод-Аденауэрын санд зочилж, ардчилсан хөгжлийн тухай илтгэл тавив

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.03.17/ “1990 оны Монголын Ардчилсан хувьсгалын үнэт зүйл ба хөгжлийн туршлага, сургамж, цаашдын зорилт” сэдэвт бага хуралд оролцов. УИХ-ын даргыг  Конрад- Аденауэрын санд хүрэлцэн ирэхэд тус сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Европ, олон улсын харилцааны газрын дарга Г.Валерс угтан авлаа. Мөн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм. Бага хурлын эхэнд Конрад- …

  • 17 March

    ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй бөгөөд тэрээр Бундестагийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийлээ. УИХ-ын даргыг Райхстагийн ордонд хүрэлцэн ирэхэд Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт угтан авч мэндчилэн, дурсгалын зураг авахуулан, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурахыг урилаа. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт хэлэхдээ, …

  • 17 March

    Берлин хотын алтан дэвсгэрт гарын үсэг зурав

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.03.17/ Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд бараалхав. Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд УИХ-ын даргыг Райхстагийн ордонд угтан авч, хоёр орны парламент хоорондын харилцаа,  хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.