Tag Archives: улс төр

January, 2024

  • 17 January

    Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар Швейцарын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр ярилцлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын  Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай нэгдүгээр сарын 16-нд уулзлаа. 2024 онд Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон Виола Амхердад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэв. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд …

  • 16 January

    Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар отрын бүсэд өвөлжиж байгаа малчидтай уулзлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар,  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Архангай аймгийн Булган суманд оторлож байгаа малчин өрхүүдийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл сонслоо. Тус аймгийн нутгаар Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгаас малчид ирж өвөлжихөөс гадна аймаг дотроо ч отор нүүдэл хийх нь их байна. Аймгийн 8 суманд зудын байдалтай гэж үнэлэгджээ. Энэ үеэр Баянхонгор аймгийн …

  • 16 January

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо

    Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог энэхүү арга хэмжээнд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, …

  • 15 January

    С.Бямбацогт:Тээвэрчдийн амь насаар дэнчин тавих эрх хэнд ч байхгүй

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтод Тaвантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засварын ажлын төрөл, байршил, тоо хэмжээг тогтоосны үндсэн дээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, 2024 оны зам засварын ажлыг гүйцэтгэх ажлын аргачлал, төлөвлөгөөг боловсруулан баталгаажуулах, цаашид замын бэлэн байдлыг хэрхэн хангаж буй талаар  сар болгон тайлан,  мэдээлэл ирүүлж байхыг үүрэг болголоо. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт …

  • 12 January

    Элчин сайд нарыг томилохыг дэмжив

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.01.12/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжүүлсэн. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул Байнгын хорооны саналаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа …

  • 12 January

    Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр  (2024.01.11) Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулиар төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга …

  • 11 January

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүд төсвийн бодлогыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангах зэрэг асуудлаар нэр дэвшигчдээс асуулт асууж байна. Төсвийн байнгын хороо нэр дэвшигчдийн талаар нээлттэй сонсгол явуулж, тайлангаа хэлэлцсэн бөгөөд Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд …

  • 11 January

    Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 хувьд өөрчлөлт оруулах нь

    УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар  Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон гол зорилго нь  хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, …

  • 11 January

    С.Бямбацогт: Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авмаар байна

    УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр чуулганы хуралдааны эхэнд Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авах ёстойг хэллээ. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Ховд аймгийн Хөшөөтийн уурхай дээр 100 хувь Хонконгийн хөрөнгө оруулалттай “Мо ЭнКо” компани үйл ажиллагаа явуулж байгаа. Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авмаар байна. Хөшөөтийг төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон. Өнөөдөр 100 хувь гаднын …

  • 11 January

    С.Бямбацогт: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар иргэдэд мэдээлэл өгч, ард түмний мэдэх эрхийг хангах хэрэгтэй

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын их хурлын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сүүлийн үед Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал иргэдийг талцуулж байна. Өмнө нь бид нар хөрөнгө оруулалтыг  гадаадынх бол дэмждэг, дотоодынх бол тоохгүй байх тухай ярьдаг байсан. Уул уурхайнх бол дэмждэг, үндэсний үйлдвэрлэл …

  • 11 January

    А.Адъяасүрэн:“Газраа үнэгүй ашиглуулахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй” гэдэг гадаадын нэг бизнес байхгүй

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын их хурлын гишүүн А.Адъяасүрэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан   байр сууриа илэрхийллээ. Улсын их хурлын гишүүн А.Адъяасүрэн: Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр хэлэх үг байна. Иргэдээс маш их санал ирж байгаа учир дуу хоолой нь болох ёстой. “Гаднын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна” гэж үгийг минь битгий гуйвуулаарай. Монгол хүн, монгол газар …

  • 11 January

    “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлэг болно

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн …

  • 10 January

    Олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ. Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг …

  • 10 January

    Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Улсын Их Хурлаас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг …

  • 10 January

    Г.Занданшатар: Газар эзэмших ашиглахтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг ард иргэдээр хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлагатай

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хүсэлтээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.01.10) Улсын Их Хурал гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, Монголын Ардчилсан Холбооны шаардлагыг Улсын …