Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх асуудлаараа тайлбар өглөө. Тэрбээр “Сонгууль болох гэж байна. Хотын дарга сонгуульд мөнгө босгох шаардлагатай гэх яриа миний чихний хажуугаар маш олон сонсогдож байна. Хүний нэр барьж хулгай хийхгүй шүү, нөхөд өө. Ялангуяа, миний нэрийг барьж хэн нэгнээс янз бүрийн хандив, хулгайн мөнгө босгохгүй шүү. Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Хотын даргаар ажиллах …
Tag Archives: улс төр
May, 2024
-
6 May
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы 5-р сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрээр, Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд голчлон анхаарч ирснийг дурдаад, суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ …
-
6 May
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы 5-р сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Хүндэт нийслэлчүүд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон …
-
2 May
“Эрдэнэт”, Хөтөл цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийг шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүргийг Ерөнхий сайд өгчээ
Өнгөрөгч долоо хоногт УИХ Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталсан. Үүнтэй холбоотойгоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталж, стратегийн ордуудаас төвлөрөх ногдол ашгийг иргэдийн нэрийн дансанд байршуулахаар болсон. Эл үйл явцтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийн концессын гэрээ …
-
2 May
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.05.02/ хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Тэрбээр, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зэвсэгт …
-
1 May
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлалаа
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. Тэгвэл уг хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр “Монголчууд бидний шударга ёсны тэмцэл нэг шатаар ахиж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэв. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, …
April, 2024
-
30 April
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукала болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард зохион байгуулагдсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 74-р чуулганаар Др.Сайа Мау Пиукала нь Бүсийн захирлын албан тушаалд …
-
30 April
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 12 тойрог байгуулна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойрог байгуулахаар боловсруулжээ. Сонгуулийн тойрог байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан. Тодруулбал, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн зэргэлдээ байхаар, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго зорилтыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн …
-
26 April
Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна
“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал зудын хүндрэлийг даван туулахад нь малчдадаа дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, үүнтэй холбоотой …
-
26 April
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав. Бараалхалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйлд суурилсан Монгол, Британийн харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх баримт бичиг байгуулсныг сайшааж, Түншлэл хамтын ажиллагааны …
-
26 April
А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн …
-
26 April
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс мал аж ахуйн орон. Мал аж ахуйн салбар Монгол Улсыг өнө мөнхөд тэжээж нуруун дээрээ үүрч ирсэн. Энэ салбар зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үеэс хойш олигтой сэргэлтийг авч чадаагүй. Малчдын ажил амьдрал хангалттай түвшинд чинээлэг болж чадаагүй. Монгол Улсын малчид …
-
26 April
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав. Талууд Монгол, Британийн найрсаг харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх суурь тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй …
-
25 April
Г.Занданшатар: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ахиулахад иргэний нийгэм, төр засгийн байгууллагууд, иргэн бүрийн хүчин чармайлт чухал
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалт эхэллээ. Чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө Та бүхэндээ эртний түүхт Монгол нутгийн Хаврын улирлын сүүлийн сарын сайхан өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Та бид “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалтыг өнгөрсөн оны 06 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. …
-
25 April
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороогоор зүйл тус бүрээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл