Tag Archives: улс төр

December, 2023

  • 25 December

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа

    Монгол Улсын Засгийн газар  өнөөдөр  /2023.12.25/  Хөгжлийн банкны “Самурай”  бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа …

  • 25 December

    Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

    Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны “Самурай”  бондын өрийг хугацаанд нь бүрэн төлж барагдууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр  хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк, “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа” гэв. Монгол Улсын Засгийн газар 2021-2023 оны хооронд нийт …

  • 22 December

    Эмийн чанар, үнийн өсөлтийн талаар олон нийтийн санал гомдлыг хүлээн авна

    “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа билээ. Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2023.12.22/ эмийн чанар, үнийн өсөлтийн …

  • 22 December

    Д.Ганбат: Нүүрсний түр хороо бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн асуудлыг гаргаж ирж байна

    Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.22/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонсголын талаар байр сууриа илэрхийллээ.   Тэрбээр “Энэ богино хугацаанд манай шинжээчид маш сайн ажилласан байна аа. Нүүрсний түр хорооны гишүүд болон Б.Энхбаяр сайд нэлээн сайн ажилласан байна гэж дүгнэж байна. Бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, …

  • 22 December

    УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа

    Улсын Их Хурлын чуулганы (2023.12.21) өдрийн нэгдсэн хуралдаанаар 2024 онд болох Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Эхэнд нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм.      Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;             Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р …

  • 22 December

    Г.Занданшатар: Сонгуулийн тойрог томсгох шийдвэр бүсчилсэн хөгжлийн бодлогын реформын эхлэл болж байна

    УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг орон нутагт 7, нийслэл Улаанбаатар хотод 6, нийт 13 томсгосон тойрогтойгоор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь нэг нам, хувь хүний эрх ашгаас илүүтэй улс орны эрх ашгаа бодож, хөгжлийн бодлого төлөвлөлтийн реформын эхлэл болсон шийдвэр болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Иймд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа яаралтай шинэчлэн хэлэлцэж, хөгжлийн том бодлого төлөвлөлтөө шинэ шатанд гаргаж, …

  • 22 December

    “Нүүрсний” өнөөдрийн сонсголд 74 гэрчийг дууджээ

    “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр …

  • 21 December

    Д.Энхтуяа: Утааг бууруулахад 2021 онд 30 тэрбум, 2022 онд 32 тэрбум, 2023 онд 39 тэрбумыг санхүүжүүлсэн байна

    Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаанаас улбаатай хүн амын дундах өвчлөл гамшгийн түвшинд хүрч байгаа бөгөөд цаашлаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авахыг шаардлаа. НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Утааг бууруулахаар 2021 онд …

  • 21 December

    “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаарх 7 асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална

    УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилж байна. Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 68 гэрчийг дуудсан байна. 1) Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын …

  • 20 December

    2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш …

  • 20 December

    “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, редакци болон сэтгүүлчдэд хандан хүсэлт илгээжээ

    “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, редакци болон сэтгүүлчдэд хандан 461-р ангиас өөрийн гараар бичсэн хүсэлт илгээжээ. Тэрбээр уг хүсэлтдээ “Хэвлэлийн цагаатгал” хүсэх тухай гээд “Нүүрсний хэргийн хохирогч” би үйлдээгүй хэргийн улмаас хилс хэрэгт гүтгэгдэж, өөрт тохсон хэргийг хүлээгээгүй шалтгааны улмаас хэлмэгдэж, цагдан хоригдсон тухайгаа дурджээ. Мөн УИХ-аас зохион байгуулж буй “Нүүрсний сонсгол”-д гэрчээр …

  • 20 December

    Б.Энхбаяр:Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтаад байх шаардлагагүй

    Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат  өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор  “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна. “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн …

  • 20 December

    Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2023.12.19) хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хийв. Тэрбээр танилцуулгадаа, Засгин газраас өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын эмэгтэй гишүүдээс 2021 оны гуравдугаар сарын 5-нд өргөн …

  • 20 December

    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална

    Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.20) үргэлжилнэ. Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна. 1)    “Тавантолгой түлш” ХХК …

  • 19 December

    Б.Батцэцэг: Засгийн газрын тэргүүн нар эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа. -Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын …