Tag Archives: улс төр

May, 2025

  • 5 May

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Ерөнхийлөгч 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын …

  • 1 May

    УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэхээр товлосон гурван асуудлаар нэг өдрийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх …

April, 2025

  • 30 April

    А.Ариунзаяа:Ажлын бус цагаар ямар нэгэн ажил, арга хэмжээ зохион байгуулахдаа бага насны хүүхэдтэй эсэхэд онцгой анхаарах хэрэгтэй

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл” хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.30/ зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чиглүүлж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Х.Баасанжаргал, А.Ундраа нар оролцлоо. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд …

  • 30 April

    Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээний бодлого хэрэгтэй

    УИХ-ын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр  (2025.04.29) хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанаар Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх төслийн удирдлагын нэгжийн танилцуулга, Япон Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, асаргааны даатгал, асаргааны үйлчилгээний талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Япон Улсын иргэд 40 наснаасаа эхлэн өөрийгөө …

  • 30 April

    М.Энхцэцэг: Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлнэ

    Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс өнөөдөр (2025.04.30) хэвлэлийн бага хурал хийж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хуулийн төслийг хүний эрх, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх, дулааны эрчим хүч хүртээмжтэй, …

  • 30 April

    Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал, Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилттэй холбоотой асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тус хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг өөрийн …

  • 29 April

    Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тэргэнцэртэй иргэнд зориулсан тусгай индэр засаад байна. Энэ нь хүний эрх, эрх тэгш байдлыг Монголын парламент үлгэрлэн манлайлж байгаа өндөр ач холбогдолтой явдал болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан талархан тэмдэглэв. Тэрбээр, 126 гишүүн бүхий Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон нь Монгол Улсын хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс …

  • 25 April

    Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа олон жил гацсан мега төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулагчид идэвхжиж эхэлсэн

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар танилцуулж, УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнөөдөр Та бүхэнд Ерөнхий сайдын мэдээллийн цагаар дамжуулж, Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар товч танилцуулъя. Байгалийн баялаг …

  • 23 April

    Н.Учрал: Монголын баялаг хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.04.23/ боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монголын баялаг бол аль нэгэн намын өмч огт биш. Монголын баялаг хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш. Зэс, нүүрс, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг. “ТӨГРӨГ НУУР” ч бай, “УХАА ХУДАГ” ч тэр, овоо толгой, уул овоолго бүгд Монголын …

  • 21 April

    УИХ дахь МАН-ын бүлэг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татахаар боллоо

    Улсын их хурал дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.04.25/ хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас эргүүлэн татахаар боллоо. Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар танилцуулга сонсож, холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол улсад агаарын хөлгийн түлш …

  • 18 April

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг Улаанбадрах суманд хамт очихыг урилаа

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан  өнөөдөр /2025.04.18/ ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг ураны асуудлаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хамт очихыг цахим хуудсаараа дамжуулан урилаа. Тэрбээр “Говийн ард түмний төлөөлөл болж сонгогдсон учраас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол Францын  хамтарсан  уран олборлох гэрээг тойрсон гомдол эсэргүүцэл сонгогчдоос байнга ирж байгааг гуравдугаар сарын 19-ний өдөр  эрхэм сайдад уламжилж, тойргийн гишүүд болон Засгийн газрын хамтарсан ажлын …

  • 16 April

    Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай урт хугацаат “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг …

  • 15 April

    Ж.Галбадрах:2028 он хүртэл улсын хэмжээнд 108 сургууль барих шаардлагатай байна

    УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.04.15/ хуралдлаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах Боловсролын салбарт хийх шинэчлэлтэй холбоотой асуудлаар хийлгэсэн судалгааны дүнг танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, Монголын ерөнхий боловсролын сургуулиудын анхдагч суурь хэрэгцээ …

  • 15 April

    Г.Лувсанжамц: Хүүхдүүд гэрээсээ гараад 20 минутын дотор сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ авах ёстой

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга А.Баяр танилцууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцуулав. Тэрээр “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, түгжрэлгүй, утаагүй, хүн төвтэй, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилготой. 20 минутын …

  • 15 April

    Утааны асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Утааны асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.