Tag Archives: улс төр

November, 2021

  • 9 November

    Л.Энх-Амгалан:Боловсролын багц хууль Монгол Улсын 3.2 сая иргэнд хамаатай

     Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2021.11.09/хэвлэлийн бага хурал хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням боловсролын чиглэлээр өргөн барьсан бүх хуулийн …

  • 9 November

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар улсад албан ёсны айлчлал хийж байна

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 8-ны өдрөөс Катар Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-тай албан ёсны хэлэлцээ хийж, Гадаад хэргийн асуудал хариуцсан Төрийн сайд Султан бин Саад Аль-Мурайхи, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд дарга Мухаммад Бин Ахмад Бин …

  • 8 November

    О.Цогтгэрэл: Ардчилсан нам Монгол улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана

    Ардчилсан намын Онц Их хурал баасан гаригт болж, 21 аймаг, 9 дүүргийн 1318 төлөөлөгч оролцон намын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөр ажиллахаар болсон. Тэгвэл өнөөдөр /2021.11.08/Ардчилсан намаас Онц Их хурлын талаар АН-ын дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Монголын ард түмэндээ Монгол бахархлын өдрөөр …

  • 4 November

    Л.Оюун-Эрдэнэ: Шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье

    Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах  үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж, хоёр дахь удаагийн албан даалгавраа гаргалаа. Энэхүү албан даалгавар нь дараах чиглэлүүдийг багтаасан юм. Нэгдүгээрт, орон нутагт хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын дагуул хот, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах. Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр албан даалгавар …

  • 4 November

    Ц.Даваасүрэн:Ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр (2021.11.03) Дэлхийн банкны Эрчим хүчний салбарын төлөөлөлтэй цахим уулзалт хийв. Уулзалтад Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Эрчим хүчний зохицуулагч Питер Иохансен, Эрчим хүчний ахлах мэргэжилтэн ЯнГин Сун, Эрчим хүчний зөвлөх Славена Георгиева, Дэлхийн банкны Улаанбаатар дахь Суурин төлөөлөгчийн газрын дэд бүтцийн мэргэжилтэн Д.Баттуяа болон Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Г.Энхтүвшин нар …

  • 3 November

    Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг анхдагч хуулийн …

  • 3 November

    Дэлхийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын дэд ерөнхийлөгч Аксел ван Тротзенбург, Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферро нар бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны 30 жилийн ойн мэндийг хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд болон КОВИД-19 цар тахлын үед Дэлхийн банк групп Монгол Улсад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр цар …

  • 3 November

    Монгол, Британийн найрсаг харилцааг эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлнэ

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо зохиогдож буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Британийн Гадаад худалдааны сайд Анн-Мари Тревельянтай 11 дүгээр сарын 2-ны өдөр уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд Монгол, Британийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглээд цаашид хоёр улсын харилцааг …

  • 3 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд бараалхав

    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида бараалхлаа. Япон Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэв. Фүмио Кишида мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ. Ерөнхий сайд Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллахаа нотлон илэрхийлэв.

  • 2 November

    Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидын үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй …

  • 2 November

    Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА: Ноён хурлын дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 …

  • 2 November

    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч дээд түвшний уулзалтад оролцож үг хэлэхээс гадна олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын …

  • 1 November

    Ардчилсан нам “Онц Их хурал” зарлалаа

    АН-ын үндсэн дүрмийн дагуу намын Их хурлыг зарлуулахаар Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүд гарын үсэг цуглуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 10-р сарын 20-ны өдөр ҮБХ хуралдан намын Их хурлыг 2021 оны 11-р сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан. Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 01-ны өдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж …

  • 1 November

    ​Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана. Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдтэй санал солилцохоор төлөвлөж байна.Уулзалтад 1990 оноос хойш Монголын Улсын …

  • 1 November

    Д.Сумъяабазар: Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, хурдны замын төсөл хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардаж авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна вэ? -Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн бодит задаргааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний …