Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг даалгавар өглөө. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “2019 онд Улсын хэмжээнд 502 мянган га-д үр тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн. …
Tag Archives: улс төр
August, 2019
-
19 August
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Монгол Улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана манай улсад наймдугаар сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга 9 жилийн дараа манай улсад айлчлах гэж байгаа бөгөөд тэрээр Монгол …
-
16 August
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль нь Монгол Улсад соёлын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэслэл, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг түлхүү зохицуулж байгаа аж. Улсын Их …
-
16 August
Д.Тогтохсүрэн: Манай бүлгийн гишүүд 108 гишүүнтэй болно гэдгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн
УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн өдөр хуралдаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх эцсийн санал хураалтыг цаасаар буюу нууц санал хураалтаар авсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус намын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, 40 гишүүн цаасаар саналаа хураагаад тарсан. Харин өнөөдөр тав дахь өдрөө хуралдаж цаасаар авсан саналуудаа нэгтгэв. Гэвч МАН-ын бүлгийнхэн ямар ч зөвшилцөлд хүрч чадалгүй учраас ирэх даваа гаригт дахин хуралдахаар болсон. …
-
15 August
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болно
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг ирэх Даваа гарагт хийхээр болов.
-
14 August
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталлаа. Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар …
-
14 August
Н.Цэрэнбат: Сайд нараас бүрдсэн ажлын хэсэг ашигт малтмалын лицензүүдийг шалгана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн нөөц газрыг шинэчлэн тогтоох тухай тогтоол батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай 2017 оны гуравдугаар сарын 15-ны 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153482.37 га газраар өргөтгөн нийт 896540.37 га газрыг байгалийн …
-
14 August
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлж, үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр товложээ. Тухайлбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлж батлуулах, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Олон улсын хөрөнгө оруулалтын банкны талаар авах арга хэмжээг хэлэлцүүлэх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Шинжлэх ухаан, технологийн байгууллагуудын талаар хэлэлцүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байгаа юм байна.
-
14 August
Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч, Ардчилсан намын саналыг тусгаж оруулсан
УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг өчигдөр (2019.08.13) хүлээн авч уулзаж, тус намын зөвлөлөөс Улсын Их Хурлын даргад хандаж албан бичгээр ирүүлсэн саналын хариуг өгч, ярилцав. Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс 2019 оны наймдугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын даргад хандаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгад …
-
13 August
Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн барьжээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өргөн мэдүүлэв. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д заасан зорилтыг хэрэгжүүлэхээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн …
-
13 August
АН: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд тусгах ёстой
Ардчилсан намын зөвлөл ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл болон Дархан, Налайхын замын ажлын гүйцэтгэлийн тухай хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Сүүлийн үед бүгд л “Үндсэн хуулийн өөрчлөлт” гэж шуураад нийгэм, цаг үеийн асуудлуудыг орхиод байна. Тухайлбал, Дархан болон Налайхын замын бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг салбарын …
-
13 August
“Азийн төлөөх Боао форум”-д Бан Ги Мүн оролцоно
Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны …
-
13 August
“Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардууллаа
Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны долоодугаар сарын 06-16-ны өдрүүдэд 5,000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Тус уралдааныг 2019 оны долоодугаар сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
12 August
Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого хагас жилийн байдлаар өмнөх оноос 59 хувиар өсчээ
Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт говийн аймгуудад хэрхэн хэрэгжиж байгаа талаар биечлэн шалгаж тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, ажилтан албан хаагчидтай уулзаж мэдээлэл солилцов. Засгийн газрын албан даалгавраар хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай үргэжилж байна ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан томилолтынхоо эхэнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Эрдэнэс Таван …
-
12 August
Ерөнхийлөгч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ төмөр зам нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км тавигдах юм. Бүтээн байгуулалт өрнүүлснээр Тавантолгойн коксжих нүүрсний нэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл