Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2023.10.13) Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан …
Tag Archives: улс төр
October, 2023
-
13 October
Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2023.10.13) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд, -Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах; -Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах …
-
13 October
Хотын даргаар Х.Нямбаатарыг томиллоо
НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлсэн юм. НИТХ-ын төлөөлөгч нар нэр дэвшигчээс цаашид хэрхэн ажиллаж, ямар бодлого баримтлах талаар асууж тодрууллаа. Тухайлбал, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж, …
-
13 October
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон албан ёсоор угтлаа
Бүгд Найрамдах Франц Улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр Франц Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт харуулын дарга угтан мэндчилж, үлээвэр найрал хөгжим марш эгшиглүүлэв. Элизейн ордон буюу Франц Улсын Ерөнхийлөгчийн ордон нь тус улсын Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг өргөө бөгөөд Бүгд Найрамдах Улсын …
-
13 October
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлээ дэмжиж ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилсон захирамж, тамгыг гардуулан өгөөд ажлын амжилт хүслээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XV хуралдаанд оролцогчдод хандаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, нийслэлийн шинэ удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өө, Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн …
-
12 October
Хотын даргад Х. Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргад Х. Нямбаатарыг нэр дэвшүүлсэн юм. Саналыг бүлгийн дарга Д.Ихбаяр танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 78.57 хувь нь дэмжлээ. Ийнхүү Нийслэлийн ИТХ-аас Нийслэлийн Засаг …
-
12 October
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад …
-
11 October
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төслийн шинэчлэлээр, -Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд тодорхой болж, хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ. – Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн зөв хуваарилалт хийж, хүүхэд бүрд үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна. – Хүүхдийн эрхийн хууль зүйн …
-
11 October
Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах талаар хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх (магадлан), хугацаатай хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр тусгалаа. Тухайлбал, бүх насаар хорих ял оногдуулахаар (хөөн хэлэлцэх хугацаа …
-
11 October
Нүүрсний сонсголыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахална
Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит …
-
11 October
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад …
-
10 October
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийнэ. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч …
-
10 October
Г.Занданшатар: Нийгмийн ёс зүйн төлөвшлийг төрийн алба манлайлах ёстой
Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академитай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, аливаа хуулийн амин сүнс нь ёс суртахуун мөн гэж тодотгоод, нийгмийн хөгжлийн үндэс нь хүний хөгжил бөгөөд хүний хөгжлийн суурь нь ёс зүйн …
-
10 October
П.Анужин:Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн 75,4 хувь нь Д аминдэмийн, 29,4 хувь нь төмрийн дутагдалтай байна
“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран өчигдөр зохион байгууллаа. Мөн цахимаар холбогдох яамны албан тушаалтнууд, судлаачид, мэргэжилтнүүд болон 21 аймаг, 9 дүүргийн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолтын хүрээнд явагдсан судалгааны дүнг танилцууллаа. Тэрбээр, жирэмсэн болон …
-
9 October
У.Хүрэлсүх:Уул уурхайн салбарыг ногоон хөгжлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой
“Монголын уул уурхайн 7 хоног-2023” чуулга уулзалт Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш хэлэлцэх юм. Тухайлбал өрсөлдөх чадвараа тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл