Tag Archives: улс төр

February, 2024

  • 26 February

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БЗД-ийн хөгжлийн концепцийг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо

    Ерөнхий сайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт ажиллалаа. Тус цэгт өдөрт 2-2.5 тонн хог ирдэг. Хот тохижилтын газраас хогийг дахин боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав. Хог, хаягдлын менежментийг өөрчлөх ахуйн болон үйлдвэрлэлийн хог, хаягдлыг шатаах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлуулах саналаа Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлжээ.  Үргэлжлүүлэн Ерөнхий …

  • 26 February

    Л.Оюун-Эрдэнэ:Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжгүй байдал зэрэг нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал авлигатай холбоотой

    Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд УИХ-ын сонгуулийг бүсчилж явуулах, аймгуудыг зургаан бүсэд хуваах, аймгийн төвүүдийг хооронд нь болон боомтуудтай холбосон таван тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж,  Ерөнхий сайд эхний уулзалтаа Сонгинохайрхан дүүрэг, Толгойтоос эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 2, 27, 30, 31 дүгээр …

  • 26 February

    С.Амарсайхан:Онцгой байдлын албаны төв, орон нутгийн газар, хэлтсийн дарга нар идэвх санаачилгатай, манлайлалтай ажиллах ёстой

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Онцгой байдлын албаны удирдлагууд болон бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа. Манай улсад төдийгүй дэлхий  нийтийн хэмжээнд жил ирэх тусам гамшиг ослын тоо, давтамж, хамрах хүрээ нэмэгдэж буйтай  холбоотойгоор Онцгой байдлын алба зэрэг мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдал, ур чадвар, эрсдэлийн менежмент, гамшигт тэсвэртэй байх  чадавхыг дээшлүүлэх стратеги төлөвлөгөөг …

  • 26 February

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж байна

     “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 2, 27, 30, 31 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын иргэдтэй уулзаж байна. Энэ  бүсэд 15,616 өрх оршин суудаг. Хотын төвтэй хамгийн ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон. Үйлдвэрлэл, ногоон байгууламж,  жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж, дэд бүтцийн сүлжээнд маш …

  • 26 February

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарь-Эх нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж, төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнтэй танилцах, анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Баянзүрх дүүргийн Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлгийг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн зургаан хорооны 48,873 …

  • 23 February

    У.Хүрэлсүх: Прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ

     Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах ажилтны 2024 оны нэгдсэн зөвлөгөөн болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан,   шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл гэдгийг хэлэв. Ялангуяа улс …

  • 22 February

    Т.Пүрэвхатан:Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг хамгийн их зудад нэрвэгдсэн

    Ардчилсан нам дөрөв дэхь өдөр болгон нийгэм, цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Өнөөдрийн 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Пунсалмаа, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар зудын гамшигт нэрвэгдэж буй малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг хэрэгжүүлж …

  • 22 February

    Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна

    Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байна. Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод …

  • 22 February

    Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна

    Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Мөн …

  • 21 February

    Г.Занданшатар: Газрын асуудлыг хянан шалгах нь Баялгийн сангийн хуулийн үндэс, газрын харилцааны зөв тогтолцооны эхлэл болно

    Улсын Их Хурлын даргын захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, АМНАТ-ын асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.   Тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой НЗДТГ, АМГТГ, ЦЕГ, ТЕГ, УБЕГ зэрэг холбогдох 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан дэд Ажлын …

  • 21 February

    Газар олголттой холбоотой асуудлаар 5-сарын 15-ны дотор нээлттэй сонсгол зохион байгуулна

    “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг долоо хоногийн хугацаанд 100167 иргэн дэмжсэн. Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах  үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна.  Ажлын хэсэгт …

  • 20 February

    Г.Занданшатар: Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстой

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнөөдөр  Татварын ерөнхий газарт ажиллаж, парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцлоо. Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн уулзалтын эхэнд татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон …

  • 20 February

    Ардчилсан намаас ээлжит бус чуулган зарлахыг шаардлаа

    Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар эхлүүлж 21 аймагт штаб байгуулан ажиллахаар болсон талаараа мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувь цас, зудын аюул нүүрлэчихсэн байна. Ардчилсан намын даргын шийдвэрийн дагуу Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хороодоор дамжуулан …

  • 19 February

    Нийслэлийг бүсчилж хөгжүүлнэ

    Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, Ерөнхий сайд цуврал уулзалтуудаа өнөөдөр эхлүүллээ. Анхны уулзалтаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар “Бүсчилсэн хөгжил-Толгойт төв” сэдвээр хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийж, санал бодлыг нь сонслоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид есөн дүүргийн гэр хороололд ажиллаж, утаа, нийтийн тээврийн …

  • 19 February

    Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцэхээр боллоо

     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.02.19/ Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, …