Tag Archives: фото мэдээ

June, 2019

  • 13 June

    “Яг түүн шиг-4” шоунд оролцогчдын нүүр хувиргалтын зургуудаас

    Боловсрол телевизийн контент “Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын дугаар өнгөрсөн тавдугаар сарын 5-наас эхэлж үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх улиралд оролцож байсан шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тодруулбал, дуучин ая зохиогч Б.Нацагдорж, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, дуучин П.Баярцэнгэл, загвар өмсөгч С.Сарнай, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин Б.Маралжингоо, дуучин Б.Халиун, дуучин …

  • 10 June

    Фото: Зураач Т.Нурмаажавын “Хэмнэл” үзэсгэлэнгээс

    Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Түвдэндоржийн Нурмаажав “Хэмнэл” бие даасан үзэсгэлэнгээ  ХААН Галерейд нээлээ. Монголын эртний домог болон орчин үеийн бодит амьдралыг хослуулсан утга агуулга бүхий бүтээлүүд нь түүнийг дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлог, орон зайг бий болгосон зураач гэдгийг нотолдог билээ. Тэрбээр 2002 оноос хойш долоо дахь бие даасан үзэсгэлэнгээ ийнхүү олонд дэлгээд буй юм. Шинэ …

  • 5 June

    МУСТА О. Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөний төрсөн өдөр өнөөдөр /2019.06.05/ тохиож байна. Тэрбээр өнгөрсөн зун эх орондоо ирж “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглосон нь олны анхаарлыг ихэд татсан юм. Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь анх “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон байдаг. Мөн “Хайрын …

May, 2019

  • 31 May

    Фото: Үндэсний хувцсаараа гоёсон өхөөрдөм хүүхдүүд

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн хувцасны “Mongoloo Kids-Монголоо КИДС” брэндээс санаачлан Монголд анх удаа “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуг Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “WHITE ROCK CENTER”-т өчигдөр /2019.05.31/ зохион байгууллаа. “Mongoloo Kids-Монголоо КИДС шоунд тус брэндийн загварын гурван коллекц хувцсыг авьяаслаг бяцхан хүүхдүүд өмсөж хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа сонирхуулсан юм. Үндэсний хувцас, өдөр тутмын хувцас, гоёлын …

  • 31 May

    MУГЖ Ж.Алтанцэцэгийн охин “Монголоо Кидс” брэндийн хүүхдийн загварын шоунд моделиор оролцов

    Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг хоёр охин нэг хүүтэй. Түүний дунд охин С.Номин-Эрдэнэ ээжийнхээ авьяасыг өвлөн, багаасаа дуулж эхэлсэн билээ. Дуучин Ж.Алтанцэцэгийн хувьд дунд охиндоо зориулан “Би хүүхэлдэй”, “Урт наслаарай ээж ээ” дууныхаа клипийг нь хийж өгч, Монголын сайхан ээжүүд, хүүхдүүддээ бэлэг барьсан байдаг. Тэгвэл дуучин бүсгүйн хоёр бага охин өчигдөр /2019.05.30/ Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White Rock Center”-т …

  • 25 May

    Хүүхдийн соёл урлагийн их наадам “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

    “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагаас жил бүр уламжил болгон зохион байгуулдаг ирээдүйн тайз, дэлгэцийн урлагийн оддыг төрүүлэх зорилготой хүүхдийн соёл урлагийн их наадам болох  “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний 17 удаагийн Гала тоглолт өчигдөр /2019.05.24/ Монголын Хүүхдийн Ордны Их танхимд боллоо. Уг тэмцээнийг 2002 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд өдгөө 17 дахь удаагаа ийнхүү ёслол төгөлдөр амжилттай зохион …

  • 24 May

    Топ модель Э.Одгэрэлийн шинэ зургууд

    Монголын хамгийн сайхан бүсгүй, Топ модель Э.Одгэрэл Италийн INCANTO брендийн албан ёсны нүүр царай боллоо. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэл, дур булаам байдлыг улам нэмэгдүүлэх зорилготой Италийн алдарт INCANTO брeнд нь Топ модель, үзэсгэлэнт Э.Одгэрэл-тэй хамтарсан зураг авалтын нэгдүгээр хэсгийг толилуулж байна. Зураг авалт нь нисэх онгоцонд явагдсан бөгөөд Монголын түүхэнд хэзээ ч болж байгаагүй өвөрмөц дүрслэл билээ. …

  • 22 May

    Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын түүхэн онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ

    Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ. Үзэсгэлэнд байгууллагын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог, албанд хэрэглэгдэж байсан хувцас хэрэглэл, алба хаагчдын амжилт бүтээл, харьяа анги, байгууллагуудын  танилцуулга, онцлогийг илтгэсэн макетууд зэрэг 100 орчим үзмэрийг дэлгэн, олны хүртээл болгож байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь Мандал сум дахь Онцгой …

  • 16 May

    Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна

    Венецийн контемпорари урлагийн олон улсын биеннальд оролцож буй Монгол Улсын үзэсгэлэн олны анхаарал татаж, Италийн Венец хотноо шуугиан дэгдээж байна. Монгол Улс энэ удаа урлагийн холимог төрлөөр оролцож, уг үзэсгэлэнгээ “Агшин зуур” гэж нэрлэжээ. Италийн Венец хотноо болдог энэхүү олон улсын биеннальд эх орноо төлөөлөн уран бүтээлч Э.Жанцанхорол “Дусал” бүтээлээр оролцож буй бөгөөд уг бүтээлийг хөөмий, электрон хөгжимтэй нэг цул …

  • 10 May

    Фото: Уран бүтээлч Ж. Анунарангийн “Хайр” үзэсгэлэнгээс

    “…Цагаанаар илэрхийлсэн энэ үзэсгэлэн миний хэзээ нэгэн цагт хийхийг хүсэж байсан үзэсгэлэн мөн. Тэгэхдээ хайрын тухай илүү өргөн ойлголтоор хандахыг хүсэхийн зэрэгцээ тийм нэг үйл явдлаар түрэгдэн орж ирсэн үзэсгэлэн гэвэл ононо. “Хайр” нь хамаг ойр дотны чухал хэн нэгнээс эхлэн огт танихгүй нэгнийг ч энэрэн хайрлаж, сэтгэлдээ багтаадаг гэдэгт би итгэж байна” хэмээн таны тольдон буй энэхүү эрхэмсэг үзэсгэлэнгийн …

  • 9 May

    Бүгдийг фронтод, бүгдийг ялалтын төлөө /түүхэн зургууд/

    1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг бөгөөд энэ жил ялалтын баярын  74 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ дайны үйл явцад монголчууд хэрхэн оролцсон болоод тухайн үедээ ЗХУ ялалт байгуулахад монголчуудын дэмжлэг чухам юу байсан талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн (ШУА)-ийн …

  • 8 May

    “Яг түүн шиг” шоуны шилдгүүд ням гаригт хэний дүрд хувирах вэ?

    “Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ.Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гаригт /2019.05.05/ үзэгчдийн хүртээл болсон. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Шоуны эхний дугаарт: Дуучин, продюсер …

  • 7 May

    Фото: “Met Gala 2019″ наадмын улаан хивсний ёслолоос

    Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йоркийн Метрополитен музейд зориулж хандив цуглуулдаг “Met Gala”  арга хэмжээ болдог билээ. Нью-Йорк хотын Метрополитан музейд хандив цуглуулдаг уг арга хэмжээнд одод хамгийн этгээд сонин, дэгжин хээнцэр хувцас өмсөж ирдгээрээ олны анхаарлыг ихэд татдаг. Ингээд энэ жилийн “Met Gala” наадмын улаан хивсний ёслолын хамгийн сонирхолтой хувцаслалтуудыг хүргэе.  

  • 6 May

    Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр сүндэрлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МЗЭ-ийн удирдах …

  • 1 May

    Фото: Холливудын алдартнууд Монголд

    “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын нээлтийн ёслол өнөөдөр /2019.05.01/ Corporate Convention центр ёслол төгөлдөр боллоо. “Холливуд Монголд” төслийн удирдагч, “Хануй филм” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэг анхдугаар наадмыг нээн үг хэллээ. Тэрбээр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулах санаа анх ном орчуулах санаанаас төрсөн. Нэг удаа Ивана Чаббак зохиолчийн “The Power …