“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээн өнгөрсөн 10 дугаар сарын 07-ны өдөр эхэлж сар гаруй хугацаанд үргэлжлэн энэ сарын 6-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд нийт 100 гаруй оролцогч бүртгүүлснээс сүүлийн шатанд 19 оролцогчид шалгаран үлдэж өөрсдийн гоо үзэсгэлэн, оюун ухаан, авьяас билгээрээ өрсөлдсөнөөс “Тэргүүн мисс”-ээр Б.Намуунзул тодорч “Нэг өрөө байр”-ны …
Tag Archives: фото мэдээ
November, 2020
-
3 November
Жон Ленноны Монгол дахь зургууд – ЭВЛҮҮЛЭГ
Билгүүн номч Бямбын Ринчен, Домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан, хөгжимчин, ая зохиогч Жон Леннон нарын зураг ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй. Уг зургийг бид нягтлахад эвлүүлэг болох нь нотлогдлоо. Тодруулбал, Жон Ленноны уг зураг нь 1974 оны наймдугаар сарын 29-нд Нью-Йорк хотноо гэрэл зурагчин Боб Груэний авсан зураг ажээ. Боб Груэн энэ зургийн талаар “Энэ бол Леннон “Lost …
October, 2020
-
29 October
Ким Кардашиан 40 нас хүрлээ
Америкийн телевизийн од Ким Кардашиан 40 насны төрсөн өдрөө хувийн эзэмшлийн арал дээр тэмдэглэж өнгөрүүлжээ. Тэрбээр “Би хэсэгхэн хугацаанд хамгийн ойр дотны хүрээллээ хувийн арал руу авч явж тэдэндээ гэнэтийн бэлэг барилаа” хэмээн бичжээ. “COVID-ээс өмнө бидний хэн нь ч аюулгүй нөхцөлд аялж, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх нь хамгийн энгийн тансаглал байсныг мэддэггүй байжээ” гэсэн байна. Арал дээр …
-
22 October
Холливудад ассан монгол од Ганчимэгийн онцлох баримтууд
Баярсайханы Ганчимэг буюу /Gana Bayarsaikhan/ гэх Монгол бүсгүй Холливудын 10 гаруй кинонд тоголж дэлхийн супер одуудтай зэрэгцэн улаан хивснээ алхаад удаж байна. Тэр “Wonder Woman” (2017), “Ex Machima” (2014), “In the Name of Ben Hur” (2016), “Fast and Furious 6” (2013), Ronan-47 (2013) кинонд тоглосон. Холливудын шилдэг бүтээлүүдэд тоглож байгаа нь түүнийг ямар авъяас чадалтай нэгэн болохийг нотолж байгаа юм. …
-
13 October
Фото: “Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг”
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа билээ. Энэ өдөр охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн …
-
12 October
Д.Сарангэрэл: Ирээдүй, үр хойчдоо үлдээх бидний хамгийн том өв бол ногоон байгаль, цэнхэр ус, цэлмэг тэнгэр юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн намрын улиралд 10 дугаар сарын 10-ны өдөр, хавар цагт 5 дугаар сарын 10-ны өдрийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус өдөрт БОАЖЯ тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцож 2000 мод тарилаа. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид бүх нийтээр …
September, 2020
-
24 September
Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо. Богд хааны 4,3 метр өндөр хөшөө бүхий энэ хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцоор нь хийсэн байна. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий …
-
22 September
Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны талаарх сонирхолтой баримтууд
Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” кино Монгол улсад албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн наймдугаар 21-нээс эхлэн бүх кино театруудад гарч эхэлсэн. Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч монголчууддаа толилуулж байгаа юм. “Black Stallion” продакшн нь гадаад харилцааны боломжид тулгуурлан Монголын кино урлагийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулах, дотоодын уран бүтээлчид болон …
-
10 September
Нарны эрчим хүчийг ашиглаж байгаа Хятадын уулын тосгод
Хятадын Чүнчин хотын Цяньжян нь далайн түвшнээс 1500 метрийн өндөрт байрлах ба нарны хурц тусгалтай уулархаг газар юм. Тухайн орон нутгийн захиргаа 2017 онд тендер зарлан 800 сая юаний хөрөнгө оруулалтаар 1831,29 мү /1га=15 мү/ газарт 300000 ширхэг нарны гэрэл хураах хавтан суурлуулж, цахилгаан станц байгуулжээ. Тус төсөлд дөрвөн тосгон хамрагдсан байна. Цахилгаан станц нь жил дунджаар 100 сая кВт.цаг …
August, 2020
-
31 August
Монголын Театрын музейд “Гэгээн муза” танхим нээгдлээ
Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-15” олон улсын театрын наадам өчигдөр /2020.08.30 /“Хүн” театрт болж шилдгүүддээ шалгаруулаа. Тус наадмыг угтан Гэгээн Муза Академи нь Монголын Театрын музейтэй хамтран “Гэгээн Муза танхим” байгууллаа. Танхимын нээлт энэ сарын 29-ны өдөр боллоо. Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас хамгийн олон цомыг …
-
25 August
Цинлин баавгай амаржиж 152 грамм бамбарууш төрүүлжээ
Цинлинг хэмээх панда 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Цинлинг Аварга Панда Судалгааны хүрээлэнд амаржиж 152 грамм жинтэй эм бамбарууш төрүүлжээ. Энэхүү бамбарууш тээх үйл явцыг тус хүрээлэн хиймэл үржүүлгийн аргаар бий болгосон бөгөөд шинэ бамбарууш мэндэлснээр Цинлинг панда 4 дэхь үеэ үзэж байгаа ажээ. Сонирхуулахад Аварга хулсны баавгай нь 1.2-1.5м урт, 75см өндөр. Биеийн жин 75-160кг байна. Эр нь …
-
24 August
Үзсэндээ харамсахгүй 14 шинэ цуврал
Зарим цувралууд эхний ангиудаасаа л таны сонирхлыг татаж эхэлдэг бол зарим нь хэд хэдэн ангийн дараа сонирхолтой болж эхэлнэ. Тэгвэл эхэлсэн дариудаа л таныг соронз мэт татах 14 цувралыг танд танилцуулж байна. Сонирхуулж хэлэхэд энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн “Intelligence“ цувралд Монгол Улсын жүжигчин Баярсайханы Ганцэцэг гол дүрийг бүтээжээ. Мөн тэрбээр тун саяхан нээлтээ хийсэн “Waiting for the Barbarians” хэмээх …
-
21 August
“Солиот эх” киноны Бороо хүү “Waiting for the Barbarians”кинонд тогложээ
Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны Монгол улс дахь албан ёсны нээлт өчигдөр/2020.08.20 / “Prime Cineplex” кино театр боллоо. “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Харин киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д. Гүрсэд, сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон байна. Сонирхуулахад сурагч …
-
19 August
Фото: “Хуанжу гэг” киноны Шио Ян Зигийн дүрд тоглосон Жао Вэй
“Хуанжу Гэг” киноны гол дүр Шио Ян Зигийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин, дуучин, найруулагч, Жао Вэйг энэ удаагийнхаа фото мэдээ буланд онцолж байна. Жао Вэй нь 1976 онд төрсөн. Тэрээр жүжигчин, кино найруулагч дуучин мэргэжилтэй бөгөөд Хятадад төдийгүй дэлхийд алдартай жүжигчин юм. Жао Вэй Бээжингийн Кино Академид суралцаж байх үеэрээ Хуан жу гэг киноны гол дүр болох Шио Ян Зигийн дүрийг бүтээсэн нь түүнийг нэр алдрыг оргилд хүргэжээ. Тус дүрээр 1999 оны 17 дахь удаагийн “Алтан бүргэд” шагнал гардуулах ёслолоос …
-
18 August
Фото: “Waiting for the Barbarians” киноны гол дүрд тоглосон жүжигчин Б. Ганчимэгийн гэрэл зургууд
Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” киноны гол дүрд “Уугуул эмэгтэй”-ийн дүрийг бүтээсэн Баярсайханы Ганчимэгийг энэ удаагийн фото мэдээ буландаа онцолж байна. Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг өмнө нь “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders”, “Mad Lord” (Short film), “Three Dots and a Dash” (short …