Хятадын Чүнчин хотын Цяньжян нь далайн түвшнээс 1500 метрийн өндөрт байрлах ба нарны хурц тусгалтай уулархаг газар юм. Тухайн орон нутгийн захиргаа 2017 онд тендер зарлан 800 сая юаний хөрөнгө оруулалтаар 1831,29 мү /1га=15 мү/ газарт 300000 ширхэг нарны гэрэл хураах хавтан суурлуулж, цахилгаан станц байгуулжээ. Тус төсөлд дөрвөн тосгон хамрагдсан байна. Цахилгаан станц нь жил дунджаар 100 сая кВт.цаг …
Tag Archives: фото мэдээ
September, 2020
August, 2020
-
31 August
Монголын Театрын музейд “Гэгээн муза” танхим нээгдлээ
Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-15” олон улсын театрын наадам өчигдөр /2020.08.30 /“Хүн” театрт болж шилдгүүддээ шалгаруулаа. Тус наадмыг угтан Гэгээн Муза Академи нь Монголын Театрын музейтэй хамтран “Гэгээн Муза танхим” байгууллаа. Танхимын нээлт энэ сарын 29-ны өдөр боллоо. Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас хамгийн олон цомыг …
-
25 August
Цинлин баавгай амаржиж 152 грамм бамбарууш төрүүлжээ
Цинлинг хэмээх панда 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Цинлинг Аварга Панда Судалгааны хүрээлэнд амаржиж 152 грамм жинтэй эм бамбарууш төрүүлжээ. Энэхүү бамбарууш тээх үйл явцыг тус хүрээлэн хиймэл үржүүлгийн аргаар бий болгосон бөгөөд шинэ бамбарууш мэндэлснээр Цинлинг панда 4 дэхь үеэ үзэж байгаа ажээ. Сонирхуулахад Аварга хулсны баавгай нь 1.2-1.5м урт, 75см өндөр. Биеийн жин 75-160кг байна. Эр нь …
-
24 August
Үзсэндээ харамсахгүй 14 шинэ цуврал
Зарим цувралууд эхний ангиудаасаа л таны сонирхлыг татаж эхэлдэг бол зарим нь хэд хэдэн ангийн дараа сонирхолтой болж эхэлнэ. Тэгвэл эхэлсэн дариудаа л таныг соронз мэт татах 14 цувралыг танд танилцуулж байна. Сонирхуулж хэлэхэд энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн “Intelligence“ цувралд Монгол Улсын жүжигчин Баярсайханы Ганцэцэг гол дүрийг бүтээжээ. Мөн тэрбээр тун саяхан нээлтээ хийсэн “Waiting for the Barbarians” хэмээх …
-
21 August
“Солиот эх” киноны Бороо хүү “Waiting for the Barbarians”кинонд тогложээ
Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны Монгол улс дахь албан ёсны нээлт өчигдөр/2020.08.20 / “Prime Cineplex” кино театр боллоо. “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Харин киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д. Гүрсэд, сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон байна. Сонирхуулахад сурагч …
-
19 August
Фото: “Хуанжу гэг” киноны Шио Ян Зигийн дүрд тоглосон Жао Вэй
“Хуанжу Гэг” киноны гол дүр Шио Ян Зигийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин, дуучин, найруулагч, Жао Вэйг энэ удаагийнхаа фото мэдээ буланд онцолж байна. Жао Вэй нь 1976 онд төрсөн. Тэрээр жүжигчин, кино найруулагч дуучин мэргэжилтэй бөгөөд Хятадад төдийгүй дэлхийд алдартай жүжигчин юм. Жао Вэй Бээжингийн Кино Академид суралцаж байх үеэрээ Хуан жу гэг киноны гол дүр болох Шио Ян Зигийн дүрийг бүтээсэн нь түүнийг нэр алдрыг оргилд хүргэжээ. Тус дүрээр 1999 оны 17 дахь удаагийн “Алтан бүргэд” шагнал гардуулах ёслолоос …
-
18 August
Фото: “Waiting for the Barbarians” киноны гол дүрд тоглосон жүжигчин Б. Ганчимэгийн гэрэл зургууд
Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” киноны гол дүрд “Уугуул эмэгтэй”-ийн дүрийг бүтээсэн Баярсайханы Ганчимэгийг энэ удаагийн фото мэдээ буландаа онцолж байна. Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг өмнө нь “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders”, “Mad Lord” (Short film), “Three Dots and a Dash” (short …
-
17 August
Фото: Эхийн алдар одон хүртсэн ээжүүд
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийслэлийн Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ. Энэ жил “Эхийн алдар” одонг улсын …
-
6 August
Алдартнуудын эксдээ зориулсан шивээс юу болж хувирав
https://twitter.com/ParisHilton/status/885820913186467845 Шивээс хэзээ ч хэв маягаа алдаж, хоцрогдохгүй. Зарим тохиолдолд бие дээрх дутагдлаа дарах, арилгах зорилгоор шивээс хийлгэдэг бол зарим нь жинхэнэ урлагийн бүтээлийг бие дээрээ туурвисан байдаг. Зарим шивээс эзэндээ азгүйдлийг дуудсан гэж үздэг учир арилгах, дээр нь өөр шивээс хийлгэх зэргээр нуудаг байна. Хэд хэдэн алдартан ” азгүйдэл ” өгч байсан гэж хэлж байжээ. Эдгээр үйл явдлууд бидний …
July, 2020
-
12 July
Фото: Долоон начин, Гурван харцага, Нэг заан цолтон шинээр төрөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цол, долоо давж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо. Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж сонордуулсны дараа Монгол Улсын …
-
11 July
Үндэсний их баяр наадмын нээлт боллоо
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор нээсэн юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”, зургаан насны морин уралдааныг “Хүй долоо …
June, 2020
-
29 June
Фото: “Хогоор бүү хорло” аяны хүрээнд хийгдэж буй ажлууд
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа …
-
26 June
Фото : Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын нийт 13 байршил буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газруудыг нийслэлчүүдийн мэдэлд буцаан авч чадсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 470444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдгыг ийнхүү 10-аад га-гаар нэмэгдүүллээ. Нийтийн эзэмшлийн гэх гудамж талбайнууд хувийн хэвшилд байсныг ийнхүү …
-
26 June
Фото: “Хогоор бүү хорло” аяны эргэн тойронд
Унасан газар Угаасан усаа #Хогоор_Бүү_Хорло! Нэг удаагийн хэрэглээнээс #ТАТГАЛЗАЖ дахин ашиглах боломжтой хэрэглээг сонгоцгооё! Хүрээлэн байгаа орчин ямар байх нь таниас л шалтгаална! #Хоггүй_байгаль_таны_гарт Байгальд_ээлтэй_аялацгаая! #Хогоор_бүү_хорло Хадгаар бус усаар ундаалъя #Хогийг_баялаг_болгож #Ахин_ашиглая #Үгээрээ_биш_үйлдээрээ Байгалиа Хамгаалаарай ! Таны тоомжиргүй орхисон хог хаягдал хөрс,ус, орчныг бохирдуулдаг #Байгаль_Хогийн_Сав_Биш Машиныхаа цонхоор тамхины ишээ шидэж буй та ямар бүдүүлэг харагддаг гэдгээ мэдэх үү? Авто машиндаа зориулалтын үнсний савтай явахыг уриалж байна. Байгальд хамгийн хөнөөлтэй …
-
12 June
Зарим алдартнууд өмнө нь юу хийдэг байв
Алдрын оргилд хүрэхээсээ өмнө алдартнууд энгийн амьдралаар амьдардаг байсан гэдгийг нотлох зарим мэдээллийг хүргэе. ТОМ КРУЗ Алдарт жүжигчин Том Круз анх зочид буудалд ажилладаг байв. Мөн тэрбээр хэсэг хугацаанд католик шашны санваартан болох тухай бодож байсан ч энэ нь хэзээ ч үр дүнд хүрээгүй нь мэдээж. НИКИ МИНАЖ Америкийн рэппер, дуучин, дуу зохиогч Ники Минаж олны танил болохоосоо өмнө далайн хоолны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл