Tag Archives: фото мэдээ

January, 2021

  • 8 January

    Өвлийн аялал жуулчлалын шинэ брэндээр “Gobi challenge-2020” нэрлэгдэж байна

    Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал цуврал нэвтрүүлгийн анхны дугаар маргааш /2021.01.09/ 20:30 цагаас “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болно. “Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн  хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг гарах ба “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр төлөвлөөд байна. Мөн говийн байгаль, өвлийн …

  • 5 January

    Гиннесийн номд 12,638 алмаазан шигтгээтэй бөгжийг бүртгэжээ

    Гиннесийн номд Энэтхэгийн “Renani Jewels” компанийн үүсгэн байгуулагч 25 настай Харшит Бансалийн 12,638 алмаазан шигтгээтэй бөгжийг бүртгэжээ. Харшит Бансаль гайхамшигтай бүтээлээрээ 2020 оны 12-р сарын 4-ны өдөр Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна. “Marigold” нэртэй бөгжийг 38.08 каратын олон мянган ширхэг байгалийн алмаазаар чимэглэсэн бөгөөд нийт 165 грамм буюу 5.8 жинтэй ажээ. Дэлхийн дээд амжилтыг өмнө нь 7801 алмаазан шигтгээтэй бөгж …

December, 2020

  • 28 December

    Фото: “Ээж” киноны Мелекийн дүрд тоглосон Берен Гёкйылдыз

    Турк киног үзэх дуртай үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан олон ангит “Ээж” киноны гол дүр болох Мелекийн дүрийг чадварлаг бүтээсэн бяцхан жүжигчин Берен Гёкйылдызийг энэ удаагийнхаа фото мэдээ буланд танилцуулж байна. Берен Гёкйылдыз нь 2009.09.20-ны өдөр Туркийн Истанбул хотод мэндэлсэн, айлын ганц хүүхэд юм. Түүний аав нь механикийн инженер, харин ээж нь хүний нөөцийн менежер мэргэжилтэй ажээ. Берен охины ээж нь ажлаасаа гарч, охиныхоо хичээл, ажлын …

  • 21 December

    Фото: Бидэнд олгогдсон цаг хугацаа, боломж бүрт таларх

    2020 он бид бүгдэд гэр бүлтэйгээ цаг хугацааг өнгөрүүлж, бидэнд олгогдсон цаг хугацаа, боломж бүрт талархах хэрэгтэйг онцгойлон сануулсан жил өнгөрч байна. Энэ хүрээнд “Талх Чихэр” ХК “ТАЛАРХАЛ –БАХАРХАЛ” аяны хүрээнд COVID-19 цар тахлын үед эх орон, ард түмнийхээ төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Онцгой байдлын алба, Цагдаагийн байгууллага, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, албан хаагч нарт талархсан …

  • 10 December

    “Хархорум 800 жил” дурсгалын мөнгөн зоос гаргалаа

    Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг. Энэ онд Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан “Хархорум 800 жил” 2 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг шинээр гаргаад байна. Тус дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урлаж, зоосны …

  • 8 December

    Монгол хонины мах Хайнаньд хүрлээ

    Монгол улсаас Хятад улсад хандивласан хонины махыг түгээх ажлыг БНХАУ-ын Худалдааны яамнаас хийж байна. “Монголоос хандивласан хонь” гэсэн шошго бүхий 308 хайрцагт савласан хонины махыг энэ сарын 7-ны өдөр Хайнань мужийн Хайөкү хотын эмнэлгийн 865 эмч ажилтанд гардуулжээ. Эдгээр эмч сувилагч нар Үханьд туслах багт ажилласан мэргэжилтнүүд билээ. Хонины махыг тахлын үеэр Үханьд очиж ажилласан Хятадын өнцөг булан бүрийн эмч нарт өөрийнх нь нэр дээр савлан илгээж байгаа …

November, 2020

  • 24 November

    “30 өдөр 30 секс” эротик олон ангит кинонд тоглосон модель Н.Алимаагийн гэрэл зургууд

    Voo original, A-Artist pictures-ийн бүтээл “30 өдөр, 30 секс” олон ангит эротик драм энэ сарын 20-ноос эхлэн Баасан гариг бүр Voo аппликейшнаар гарч эхэллээ. Энэхүү киноны зохиолч, найруулагчаар Т.Алтантуяа ажилласан бөгөөд тус киноны гол дүрд жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах, П.Баттөр, С.Хишигжаргал, Б.Анхбаяр нарын уран бүтээлчид тогложээ. Тэгвэл уг киноны туслах дүр болох Саруулын дүрийг бикини модель Н.Алимаа бүтээсэн байна. Бикини модель …

  • 19 November

    Жүжигчин Э.Пүрэвжаргалын халуухан зургуудаас

    Хүлэгү болон Номадиа пикчерсийн хамтын бүтээл “Бүтэн амьдрал” олон ангит кино, Фантастик продакшны “37-р точка” зэрэг кинонд нууц амрагийн дүрийг тултал нь бүтээж, “нууц амраг”-ийн дүрийг “хашраадаг” жүжигчин хоч авсан авьяаслаг жүжигчин Э.Пүрэвжаргалын халуухан зургуудаас толилуулъя. Жүжигчин Э.Пүрэвжаргал Voo original, A-Artist pictures-ийн бүтээл “30 өдөр, 30 секс” олон ангит эротик драмд гол дүрийг бүтээжээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа “Мэргэжил …

  • 17 November

    ФОТО: Мэрилин Монрогийн ховор бөгөөд гайхамшигт гэрэл зургууд

    Холливудын алдарт нэрт жүжигчин Мэрилин Монро 1926 оны 6-р сарын 1-ны өдөр АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод Глэдис Пэрл Бэйкэрийн 3 дахь хүүхэд болон мэндэлжээ. Мэрилин Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ. Зарим намтар судлаач …

  • 9 November

    “Student Miss Mongolia 2020” тэмцээний тэргүүн миссээр Б. Намуунзул тодорч “Нэг өрөө байр”-ны шагналын эзэн боллоо

    “Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээн өнгөрсөн 10 дугаар сарын 07-ны өдөр эхэлж сар гаруй хугацаанд үргэлжлэн энэ сарын 6-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд нийт 100 гаруй оролцогч бүртгүүлснээс сүүлийн шатанд 19 оролцогчид шалгаран үлдэж өөрсдийн гоо үзэсгэлэн, оюун ухаан, авьяас билгээрээ өрсөлдсөнөөс “Тэргүүн мисс”-ээр Б.Намуунзул тодорч “Нэг өрөө байр”-ны …

  • 3 November

    Жон Ленноны Монгол дахь зургууд – ЭВЛҮҮЛЭГ

    Билгүүн номч Бямбын Ринчен, Домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан, хөгжимчин, ая зохиогч Жон Леннон нарын зураг ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй.  Уг зургийг бид нягтлахад эвлүүлэг болох нь нотлогдлоо. Тодруулбал, Жон Ленноны уг зураг нь 1974 оны наймдугаар сарын 29-нд Нью-Йорк хотноо гэрэл зурагчин Боб Груэний авсан зураг ажээ. Боб Груэн энэ зургийн талаар “Энэ бол Леннон “Lost …

October, 2020

  • 29 October

    Ким Кардашиан 40 нас хүрлээ

    Америкийн телевизийн од Ким Кардашиан 40 насны төрсөн өдрөө хувийн эзэмшлийн арал дээр тэмдэглэж өнгөрүүлжээ. Тэрбээр “Би хэсэгхэн хугацаанд  хамгийн ойр дотны хүрээллээ хувийн арал руу авч явж тэдэндээ гэнэтийн бэлэг барилаа” хэмээн бичжээ. “COVID-ээс өмнө бидний хэн нь ч аюулгүй нөхцөлд аялж, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх нь хамгийн энгийн тансаглал байсныг мэддэггүй байжээ” гэсэн байна. Арал дээр …

  • 22 October

    Холливудад ассан монгол од Ганчимэгийн онцлох баримтууд

    Баярсайханы Ганчимэг буюу /Gana Bayarsaikhan/ гэх Монгол бүсгүй Холливудын 10 гаруй кинонд тоголж дэлхийн супер одуудтай зэрэгцэн улаан хивснээ алхаад удаж байна. Тэр “Wonder Woman” (2017), “Ex Machima” (2014), “In the Name of Ben Hur” (2016), “Fast and Furious 6” (2013), Ronan-47 (2013) кинонд тоглосон. Холливудын шилдэг бүтээлүүдэд тоглож байгаа нь түүнийг ямар авъяас чадалтай нэгэн болохийг нотолж байгаа юм. …

  • 13 October

    Фото: “Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг”

    Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа билээ. Энэ өдөр охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн …

  • 12 October

    Д.Сарангэрэл: Ирээдүй, үр хойчдоо үлдээх бидний хамгийн том өв бол ногоон байгаль, цэнхэр ус, цэлмэг тэнгэр юм

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн намрын улиралд 10 дугаар сарын 10-ны өдөр, хавар цагт 5 дугаар сарын 10-ны өдрийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус өдөрт БОАЖЯ тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцож 2000 мод тарилаа. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид бүх нийтээр …