“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга …
Tag Archives: фото мэдээ
May, 2018
-
18 May
Зураач Т.Чингисийн бүтээсэн хөрөг зургууд
Хөрөг зураач Т.Чингис олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдын хөрөг зургийг бүтээжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хөргийг хүртэл зурсан байна. Зураач Т.Чингис нь 2016 онд манай улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн олон улсын 53 төлөөлөгчдийн хөргийг зурсан уран бүтээлч юм. Тэрбээр одоогоор нийт 700 гаруй …
-
17 May
Фото: Нохойнууд хийсэн хэргээ ингэж тайлбарладаг
Ноход заримдаа хүүхэд шиг үймүүлж, хэрэг тарьж эзнийхээ уурыг багагүй бардгийг нохой тэжээдэг хүмүүс лав сайн мэдэх байх. Гутлын өсгий мэрж, оймс нууж, зарим хэрэгтэй чухал зүйлийг юу ч үгүй зажилж, таарсан газраа бие засчихдаг. Тэгвэл тэд хийсэн хэрэгтээ хэрхэн гэмшиж, түүнийгээ эздийнхээ тусламжтайгаар хэрхэн тайлбарласныг хөгжилтэй гэрэл зургуудаар хүргэж байна. Би өөрийн чихмэл тоглоомуудын хамрыг нь тастчихдаг. Жишээ нь, энэ гурван зарааны …
-
16 May
Фото: Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан эмч, эмнэлгийн ажилчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж үсээ хусууллаа
Монголын Эрүүл Мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг салбарын төлөөлөл болсон ажилтнууд Сүхбаатарын талбайд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялтын өмнөх суултыг хийж байгаа билээ. Ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суултад оролцогчид өнөөдөр үсээ хусуулж тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа илэрхийллээ. Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж шударга …
-
15 May
Нисгэгчийн дарсан гайхалтай зургууд
Бойнг 747 онгоцны нисгэгч Кристиан ван Хэйст нислэг хийх үедээ тэнгэрийн гайхалтай дүр зураглалыг хардаг нэгэн бөгөөд энэхүү дүр зураглалыг өөрийн цахим хуудсаар дамжуулан хүмүүстэй хуваалцжээ. Тэрбээр аянга цахилгаан цахиж буй сүрлэг үүлсийн зургийг дарах дуртай аж.
-
14 May
Нэг литр дизель түлшийг 16 мянган төгрөгөөр авсан нь …
Монгол цэргүүд төр засгаас өгсөн даалгаврыг гадаадад нэр төртэй сайн биелүүлж байгаа. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд давхардсан тоогоор 16 мянган цэргүүд үүрэг гүйцэтгэсэн, бас одоо ч гүйцэтгэж байгаа гэсэн тоо бий. Энэ хугацаанд манай цэргийнхэн олон адал явдал, баяртай, гунигтай, хөгтэй, хөгжилтэй үйл явдал нэлээдгүй тохиолдож байсан нь тодорхой. Ингээд өөрт тохиолдсон нэгэн сургамжтай үйл явдлаас бичье. 2005 оны 12 …
-
12 May
Фото: Шөнийн гэрэлт гудамжны нээлт боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Монголын анхны автомашингүй шөнийн Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өчигдөр боллоо.
-
11 May
Фото: 1990-ээд оны Улаанбаатар хот АНУ-ын гэрэл зурагчны дуранд
АНУ-ын гэрэл зурагчин Петер Мензел баримтат гэрэл зургийн төрлөөр дэлхийд алдартай нэгэн. Тэрбээр 1990-ээд оны эхээр дэлхийн 60 орчим улс орноор аялж, цуврал баримтат гэрэл зургийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд энэ үеэрээ Монголд ирж өөрийн дурандаа Монголын амьдралыг буулгажээ.
-
10 May
Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх хаана байна вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйл, 10.2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байгаа. Гэвч бидний энэ эрх алхам тутамд зөрчигдсөөр байна. Энгийн нэг жишээг татахад, бидний ууж буй усыг дамжуулдаг хоолойны байж байгаа царай энэ. Ийм хоолойгоор дамжиж ирсэн усыг цаашид хэдэн жил ундандаа хэрэглэх вэ. Алийн болгон ус цэвэршүүлэгч хэрэглэх …
-
9 May
Фото: Мет Гала-гийн улаан хивсний ёслолыг чимсэн бүсгүйчүүд
Нью Йоркийн Метрополитен музейд зориулж хандив цуглуулах Met Gala-2018 үдшийн арга хэмжээ энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн зочид Метрополитений музейгээс өгсөн сэдвийн дагуу хувцаслаж ирдэг уламжлалтай ба энэ жилийн сэдэв “Бурханлиг бие: Мода болон Католик төсөөлөл” юм. Дуучин Рианна, Рита Ора, Кэти Перри, Лана Дел Рэй жүжигчин Кэйт Босуорт, Фрэнсис МакДорманд, Сара Жессика Паркер …
-
9 May
Бүгдийг фронтод, бүгдийг ялалтын төлөө /түүхэн зургууд/
БНМАУ-ын нам, төрөөс Зөвлөлтийн улаан армид туслах хөдөлгөөнийг удирдан зохион байгуулсан нь. Үнэн” (Правда) сонинд нийтлэгдсэн БНМАУ-ын 26 дугаар Бага Хуралд БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсангийн тавьсан \”Германы фашизмтай тэмцсэн фронтод туслах ажлын явц ба манай зорилгын тухай” сэдэвт илтгэл. 1943.03.06. № 55/265/ БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Бэлэглэлийн төв комиссын хурал дээр үг хэлж байгаа нь. 1943 он. Кино, гэрэл зураг, дуу …
-
8 May
Фото: Владимир Путин ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тангараг өргөх ёслол өчигдөр Кремлийн ордонд 17:00 цагт боллоо. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр явагдсан ОХУ-ын улсын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогчийн олонхийн буюу 77 хувийн хувийн саналыг авч дөрөв дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. В.Путин Кремлийн I корпуст байрлах ажлын өрөөнөөсөө Тангараг өргөх ёслол болох танхим руу алхаж, дараа нь автомашинаар хүрсэн юм. Тэрээр Георгиевский, Александровский болон Андреевскийн танхимаар дамжин, тангараг өргөх …
-
7 May
“Яг түүн шиг-3” шоунд оролцогчдын эхний дугаарын нүүр хувиргалтын зургуудаас
“Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3 ”шоуны эхний дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл боллоо. Тус шоунд оролцож байгаа найман оролцогчдын нүүр хувиргалт тайзны ард хэрхэн явагдаж байгааг харуулсан шоуны эхний дугаарын нүүр хувиргалтын зургуудыг энэ удаагийн фото мэдээ булангаараа хүргэж байна. …
-
2 May
Фото: Хөгширдөггүй алдартнууд
Үргэлж залуугаараа гайхалтай сайхан харагдахыг хүн болгон хүсдэг байх. Харин та бүхэнд танилцуулах гэж буй алдартнууд яг л мөнхийн залуугаараа, арваад жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ байх аж. Мөнхийн залуугаараа байдаг 11 алдартантай танилцана уу.
-
1 May
Фото: “Яг түүн шиг-3” шоунд оролцох найман оролцогч
“Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоунд оролцох оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн “Боловсрол суваг” телевизийн албан ёсны цахим хуудсаар нэг нэгээр нь зарлаж эхэлсэн. Тэгвэл үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг “Яг түүн шиг-3” шоуны найман оролцогчдын эхний үзүүлбэр энэ сарын 6-ны өдрийн …