Tag Archives: Чингэлтэй дүүрэг

October, 2015

  • 20 October

    Чингэлтэйчүүд ахмадын урлагийн бэсрэг наадмын ялагчдаа тодруулжээ

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсээс 10-р сарыг “Ахмадын сар” болгон зарлаж олон арга хэмжээ зохион байгуулж байна. “Ахмадын сар”-ын хүрээнд Чингэлтэй дүүргийн 3,9,12-р хороодын Иргэний танхимын ажилтнуудаас санаачлан “Ахмадын Урлагийн Бэсрэг Наадам”-ыг 1,2,3, 9,10,11,12 дугаар хороодын Иргэний Танхим, дүүргийн Соёлын төвтэй хамтран 2015 оны аравдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Бэсрэг наадмын …

  • 19 October

    Чингэлтэй дүүрэгт “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн боллоо

    Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам 2015” тэмцээн нь 2015 оны аравдугаар сарын 13-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах …

  • 17 October

    Чингэлтэй дүүрэг иргэдийн оролцоотойгоор 4 гүүрийг шинэчлэн засварлажээ

    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн -37, Сургуулийн-38, Сургуулийн-44, Сургуулийн-40 дүгээр гудамжинд байрлах 4 ширхэг гүүрийг хорооны ажил эрхлээгүй иргэдийн санаачлагаар хугарсан банз, төмөр баганыг нөхөж, гагнажээ. “Явган хүний гүүр сэргээн засах” төслийг нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэнээр иргэдийг түр ажлын байраар ханган, орчныхоо тохижилтод өнгө үзэмж нэмсэн байна.

  • 16 October

    Дөрвөн гүүрийг шинэчлэн засварлажээ

    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн -37, Сургуулийн-38, Сургуулийн-44, Сургуулийн-40 дүгээр гудамжинд байрлах 4 ширхэг гүүрийг хорооны ажил эрхлээгүй иргэдийн санаачлагаар хугарсан банз, төмөр баганыг нөхөж, гагнажээ. “Явган хүний гүүр сэргээн засах” төслийг нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэнээр иргэдийг түр ажлын байраар ханган, орчныхоо тохижилтод өнгө үзэмж нэмсэн байна. http://www.chingeltei.gov.mn

  • 16 October

    Явуулын ажлын байрны түлхүүр гардуулж өгөв

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 10 дугаар хорооны иргэн Лхагвасүрэнд Явуулын ажлын байрны түлхүүрийг 10 дугаар сарын 14-ний өдөр гардуулж өгөв. Иргэн Лхагвасүрэн нь эсгийгээр гар урлалын бүтээгдэхүүн хийхийн хамт 17 иргэнтэй хамтран, тэднийг удирдан ажлын байр бий болгож ажиллаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газраас дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж хөгжлийн …

  • 15 October

    Чингэлтэй дүүрэг: Иргэний талархалын өдөрлөг зохион байгуулагдлаа

    Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “1000 Иргэний талархалын өдөр”-ийн арга хэмжээ зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хороодын засаг дарга нар уригдан оролцлоо. Арга хэмжээгээр улс нийгэмдээ удаан жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэдээ шагнан урамшуулж, 39 дүгээр …

  • 14 October

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын хүндэтгэлийн цом хадгалуулав

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд болон Засаг даргын Тамгын газрын хамт олон, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийнханд  “UBS” телевизийн “Ногоон ирээдүй” төслийн багийнхнаас  5 жилийнхээ ойн хүрээнд   хамтарч, дэмжиж, дүүргээ ногоон болгохын төлөө ажиллаж буйд талархал илэрхийлж,  5 жилийн ойн төрсөн өдрийнхөө баярын бялуугаар гэнэтийн бэлэг барив. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Ногоон ирээдүй” төслийн багийнханд, UBS телевизийн хамт олонд …

  • 14 October

    Чингэлтэйчүүд 1000 иргэний талархалын өдөр өдөрлөг зохион байгуулав

    Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “1000 Иргэний талархалын өдөр”-ийн арга хэмжээ зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хороодын засаг дарга нар уригдан оролцлоо. Арга хэмжээгээр улс нийгэмдээ удаан жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэдээ шагнан урамшуулж, 39 дүгээр …

  • 12 October

    Явган хүний зам барих боломж бүрдүүлэхийг үүрэг болголоо

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар Хайлааст-Чингэлтэйг холбосон байгалийн чулуун автозамын ажил 9 дүгээр сарын 16-наас эхэлсэн. 10 дугаар сарын 27-нд хүлээлгэж өгөх автозамын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК ажиллаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 10 дугаар сарын 8-ны өдөр тус замын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр явган хүний зам тавих боломжгүй, автозамтай тулгасан Яргайтын-19, 22 дугаар гудамжны зааг …

  • 9 October

    Чингэлтэй дүүрэг: Иргэний танхимын нээлттэй өдөрлөг боллоо

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 17 дугаар хорооны “Иргэний танхимын нээлттэй өдөрлөг”-т оролцлоо. Өдөрлөгийг 17 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын Ажлын албанаас зохион байгуулж, хорооны иргэдийн төлөөлөл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, 17 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Лхагвадорж, Засаг дарга В.Хүрэлбаатар нар оролцсон юм. Нээлттэй өдөрлөгийн үеэр 17 дугаар хорооны иргэн Л.Гомбосэд, …

  • 8 October

    Чингэлтэй дүүрэг: Өргөө цагаан гэрийн батламж гардууллаа

    Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 16 дугаар хорооны иргэн Х.Чулуунчимэг, 12 дугаар хорооны иргэн Б.Амгаасэд нарт дүүргийн Засаг даргын гарын үсэг бүхий өргөө цагаан гэрийн батламж гардууллаа. Нийгмийн халамж, дэмжлэг хүссэн иргэдийн өргөдөл, хүсэлт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт байнга ирдэг билээ. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ирсэн өргөдөл, хүсэлтийг холбогдох …

  • 8 October

    Чингэлтэй: Ахмад дайчин Г.Манъяад “ТУСГААР ТОГТНОЛ” хүндэтгэлийн цом гардууллаа

    Чөлөөлөх дайны 70 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүрэгтээ амьдардаг ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлсэн. 10 дугаар 7-нд ахмад дайчин Г.Манъяад хүндэтгэл үзүүлж, дүүргийн Засаг даргын Тусгаар тогтнол хүндэтгэлийн цом, 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламж гардууллаа. Уг арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Цэргийн штабын …

  • 7 October

    Аврах, гал унтраах 10 дугаар ангийг “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагналаа

    Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Алтан гадас одон”-т Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж өглөө. Одон гардуулах ёслолын ажиллагаанд Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр болон  албаны бусад удирдлагууд, …

  • 7 October

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-аар шалгарлаа

    Монголын Багш нарын баярын өдрийн арга хэмжээний хүрээнд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын дүүргүүдээс “Боловсролд ээлтэй- Засаг дарга” тодруулж, өргөмжлөл гардууллаа. Энэ жилийн “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-аар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд шалгарч, өргөмжлөл авсан бөгөөд шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарын албаны хүмүүс гардуулан өгөв. “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-ыг шалгаруулахдаа …

  • 6 October

    Хүүхдийн номын өргөөнд 1000 шагай хандивлав

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар 3 дугаар хороонд Хүүхдийн номын өргөө байгуулан ашиглалтад оруулах гэж байна. Тус номын өргөө орчин үеийн шаардлагад нийцсэн байхын хамт Монгол өв соёл, ёс заншилын өвөрмөц байдлыг хадгалсан, илтгэсэн байхаараа онцлогтой юм. Хүүхдийн номын өргөөнд Монгол тоглоом, наадгайн буланд байршуулах 1000 шагайг хандивлалаа. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 багийн малчин Д.Гүндэгмаа, хүү С.Батжаргалын хамт …